Миний турсан түүх

2013-11-09, 21:54
90,803

Юуны түрүүнд Саак.мн сайтын "Би чадсан" буланд уригдсандаа их баяртай байна. Миний нэрийг Тамираа гэдэг. Би 24 настай. АНУ-д ажиллаж амьдардаг оюутан байна. Би багаасаа л их бандгар охин байж билээ. Юу идэж уухаа мэдэхгүй, бараг л хоолыг олдсон дээр нь иддэг нэгэн байсан. Хүн бүр адилгүй л дээ, гэхдээ миний хувьд туйлын ихээр идэж ууж, цэнгэдэг байсан.

Миний турсан түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Ингээд би хилийн дээс алхаж, америкт ирсэнээс хойш л миний өмсдөг хувцаснууд багадаад эхэлсэн бөгөөд эндэхийн түргэн хоол, шарсан төмс зэрэг биед муу хоолнууд их иддэг байсан. 2012 онд би өөрийгөө сорьж үзье, муу зуршилуудаа хаяая. Өөртөө итгэлтэй, өөрийгөө арчилж залуухан, сайхан биетэй охин болоё гэж бодсон юм. /миний блогийг уншиж яг юу нөөлөлсөнийг уншаарай/

Ингээд би Gym-д явж эхэлсэн. Мэдээж эхний хэдэн сар амар байгаагүй. Маш их шантрах мөч гарч байлаа. Би их иддэг хэвээр л байсан. Дэлгүүр орж гүйлтийн пүүз аваад, хөгжмөндөө хурдан эмоцитой дуунууд суулгаад, юу ч хамаагүй өмсөөд, хэнээс ч ичихгүй гэж өөртөө хэлээд гүйж өгсөн дөө.

Тамираа 75кг, 20 настай.


 
3 сарын дараа миний бие илүү ихээр хөнгөрсөн. Ийм их хөдөлмөр гаргасан юм чинь, хоолоо анхаарах хэрэгтэй болж байна гэдгээ ухаарсан. Дандаа гадуур иддэг байсан бол тэр мөнгөө цуглуулаад, дэлгүүр орон жимс жимсгэнэ, ногоо, бор гурилан бүтээгдэхүүн, хар талх, бор будаа гэх мэт хүнс авч эхэлсэн. Бас mixer худалдаж авсан. Надад хаяадаа ногоо идэх их онцгүй байдаг байсан учир, устай, таргатай ч юмуу холиод зуураад уух нь хялбар байсан.
 
Турна гээд шийдсэн бол өөрөө бүх л боломжоо ашиглаж, шаардлагатай арга замыг олж, өөрийгөө хүчилж, удирдаж сурах хэрэгтэй юм билээ. Би 2012 оны 12-р сард хөлний мэс засал хийлгэсэн бөгөөд бүтэн нэг сар таяг тулж, дахиад нэг сар хөлний бариул зүүж байсан. Тэр үед би их гуниж байлаа. Хайран миний хөдөлмөр, би одоо ингээд эргээд таргалдаг юм байжээ хэмээн орондоо хэвтэж байснаа санаж байна.


 
Надаас өөр, тэр бүү хэл хөлгүй, гаргүй хүмүүс энэ дэлхийд байгаа. Тэр хүмүүс амьдралын төлөө хэрхэн тэмцэж буйг би сайтуудаас харсан. Ингээд л би уйгагүй хөл нурууны дасгал хийж, маш хурдан эдгэрсэн юм. Хүнд хүсэл зорилго байгаад түүнийхээ төлөө тэмцэх зориг байвал юу ч хийж чадах юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн.
 
Хоол ундаа зохицуулаад, хөдөлгөөнтэй амьдрахаар цаанаасаа л бие хөнгөрч, өөдрөг сайхан болдог юм билээ. Хамгийн гол нь та бууж өгч болохгүй. Нэг өдөр маш их ичлээ гээд тэр чигээр нь хамаг хөдөлмөрөө хаячиж болохгүй.






 
Хүнд юу ч тохиолдож болно, гэхдээ маргааш нь заавал буцаад журмандаа ороод яваад л байх хэрэгтэй. Түүнээс жаахан оролдож үзээд л, “за бүтэхгүй юм байна”–гээд хаях юм бол хэн ч амжилтанд хүрч чадахгүй шүү дээ.


 
Анхандаа дасгал хийж, иддэг байсан зарим хоолнуудаас татгалзаж, хоолны дэглэм барих нь тээртэй байсан бол дараа нь түүндээ дасч, амьдралын хэв маяг болсоныг ухаарч эхлэнэ. Яг бид өглөө босоод шүдээ угаадагтай адил хэвших болно. Тиймээс энэ мөч хүртэл битгий бууж өгөөрэй.



Танд амжилт хүсье.


Та бүхэн илүү мэдээллийг доорх хаягаас үзээрэй.
https://www.facebook.com/Tamiraahanhealth
https://www.facebook.com/groups/tamiraahan/
http://tamiraahan.wordpress.com/2013/08/31/bi-targan-bailaa/

Бидний онлайн урилгыг хүлээн авч, өөрийн турсан тухай түүхийг хуучилсан Тамираадаа маш их баярлалаа.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()