Хятадуудын 4000 жилийн түүхтэй бие эрүүлжүүлэх нууц арга

2018-11-21, 18:48
7,907

4000 жилийн өмнөөс улбаатай Хятадын "чигун" хэмээх гимнастикийн төрөлд суурилсан өөртөө хийдэг иллэг нь барууны анагаах ухааны судалгаагаар үр дүн өндөртэй болох нь батлагдаж, сүүлийн үед олон нийтийн дунд ихээхэн түгээд байгаа юм. Тус иллэгийг ажил ихтэй, хөдөлгөөн багатай, илүүдэл жинтэй мөн нойр муутай, стресс ихтэй хүмүүс хийхэд илүү тохиромжтой. Ингээд танд энэхүү иллэг ямар ач тустай болон өөртөө хэрхэн хийхийг зааж өгье.

Хятадуудын 4000 жилийн түүхтэй бие эрүүлжүүлэх нууц арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хятадууд "чигун" гимнастикийг бие дэх "чи" энергийн (амьдралын энерги) эргэлтийг сайжруулдаг гэж үздэг ажээ. Ерөнхийдөө гимнастик нь цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, жин хасахад сайн нөлөө үзүүлдэг. Мөн аутизмтай хүүхдүүдэд энэ иллэгийг хийхэд тэдний төвлөрөх чадвар сайжирч, стресстэх нь багасаж байгаа нь ажиглагдсан байна.

Хэрхэн хийх вэ?

Яаж? Тус иллэгийг тогтмол хэмнэлтэй, зөөлнөөр товших байдлаар гүйцэтгэнэ. Толгойн хэсэгт хурууны үзүүрээрээ товших бол биен дээр гарын алгаар болон нударгаар товшиж хийнэ.

Хэдэн удаа? Нэг удаагийн иллэг 3-5 минут үргэлжлэх бөгөөд өдрийн аль боломжтой цагтаа хийж болно. Гэхдээ өглөө болон ядарсан үедээ хийх нь илүү үр дүнтэй гэж эмч нар зөвлөж байна. Мөн сууж байхдаа бус зогсоогоороо, биеийн бүх хэсэгтээ хүрч хийх нь чухал. Харин танд цаг бага байвал иллэгийн зөвхөн гол хэсгүүдийг хийж болно.

Хэрхэн хийх вэ?

1 Толгой

Цэх зогсоно. Дараа нь дух, чамархай, чихний ар, шилэн хүзүү гэсэн дарааллаар хоёр гарын хуруугаараа зөөлөн товшилт хийнэ. Нэг хэсэгт 30 удаа товшилт хийх бөгөөд үүнийгээ 10 удаа давтана. Дууссаныхаа дараа товшсон газруудаа улайтал нь үрэх хэрэгтэй. 

Толгой

2 Гар

Нэг гараа урагш нь сунгаад шууны дотор, гадна тал, мөрний дотор, гадна тал гэсэн дөрвөн хэсэгт гарын алгаараа товшиж өгнө. Тохойн дотор хэсэгт мөн тусад нь товшино. Нэг цэг дээр 25 удаагийн товшилт хийнэ. Нөгөө гартаа ижил байдлаар давтана.

Гар

3 Цээж, бэлхүүс

Зүүн гарын алга эсвэл нударгаараа цээжин дээрээ 10 удаа зөөлөн цохилт хийнэ. Дараа нь суга, цээжний хажуу хэсэгт алгаараа 30 удаа товшино. Эцэст нь хоёр гараараа цээжин биеийн бусад хэсэгтээ товшиж өгнө.

Цээж, бэлхүүс

4 Нуруу, өгзөг

Цэх зогсоно. Зүүн гарын нударга эсвэл алгаараа нурууныхаа баруун хэсэгт товшино. Гараа аль болох сунгаж товшихыг хичээгээрэй. Дараа нь баруун гараараа нурууныхаа зүүн хэсэгт давтана (тус бүр 15 удаа). Эцэст нь зүүн гараараа зүүн талын өгзөг дээрээ, баруун гараараа баруун талын өгзөг дээрээ тус бүр 50-100 удаа товшоорой.

Нуруу, өгзөг

5 Хөл

Баруун хөлөө урагш нь өргөөд хоёр гараараа шилбэнээс гуя хүртэл бүх хэсэгт нь алгадах юм уу товшино. Дараа нь нөгөө хөлдөө давтан хийнэ. Нэг хөлд 10 удаагийн давталттайгаар 20 удаа товших хэрэгтэй. Харин тахим хэсэгт илүү анхаарах буюу 30 удаа товшино.

Хөл

Энэ иллэгийг хийснээр:

  • Цусны эргэлтийг сайжруулна. Хэрэв таны толгой өвддөг бол үр дүн сайтай.
  • Ядарч байгаа ч ажил ихтэй байгаа бол танд тус болно
  • Бодисын солилцоог түргэсгэдэг тул жин хасахад тустай
  • Целлюлитийг багасгаж, арьсны өнгийг цайруулна. Арьсны бүх давхарга дахь цусны эргэлтийг сайжруулна
  • Дотоод эрхтний ажиллагаа, хоол боловсруулалтыг сайжруулна. Хэрэв та эрүүл хооллож чаддаггүй бол энэ иллэг тустай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()