Ханиад томууг нам дарах шидэт шөл

Та ханиад, томуу эдгээх шилдэг уламжлалт арга хайж байна уу? Тэгвэл бид та бүхэнд сармис, сонгино, гангаар хийж болох антибиотикоос 100 дахин хүчтэй бэлдмэлийг бэлдэх аргыг хүргэе. Сүүлийн үед вирусууд төрөл бүрийн эмэнд маш их тэсвэртэй болсон бөгөөд эм хэрэглэснээр дотор муухайрах, толгой өвтгөх, даарах, суулгалт гэх мэт сөрөг үр дагавар гарах болсон. Энэ бүхнээс холуур эрүүл мэндэд хоргүй аргаар ханиадаа эмчлээрэй.

Ханиад томууг нам дарах шидэт шөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сармистай шөл нь вирусын мутацын өөрчлөлттэй тэмцдэг бөгөөд вирусыг дахин мутацид орохоос сэргийлнэ. Мөн сармис нь  эрүүл мэндэд тустай байгалийн бүтээгдэхүүний нэг бөгөөд та хүссэн хоолондоо нэмж болно. Үүнээс гадна төрөл бүрийн салаттай хольж, оливын тостой холиод талхан дээр түрхээд идэх ч боломжтой. Таны эрүүл мэндийн байдлыг сайжруулж, дархлаа тогтоох үйлчилгээтэй тул энэхүү шидэт ногоог үргэлж хэрэглэж байхыг зөвлөе. Ингээд сармистай шөл хийх жортой танилцана уу?

Орц:

50 хумс сармис

2 хоолны халбага цөцгийн тос

2 хоолны халбага оливын тос

2 том сонгино (дөрвөлжин хэрчсэн байх)

1 хоолны халбага нунтаг ганга

6 аяга тахианы шөл \гоньд, лаврын навч, петрушка гэх мэт ногоотой\

3 зүсэм талх (дөрвөлжин хэрчсэн байх)

1 аяга цөцгий

Хийх арга:  Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаана.  Сармисаа жижиглэн хэрчээд, листэн дээгүүр тарааж тавин дээр нь оливын тосоо хийж шарах шүүгээндээ 30 минут шарна. Шарсныхаа дараагаар сармисаа гаргаж хөргөнө. Сармисаа хөрж байх зуур хайруулын тавганд 2 хоолны халбага оливын тос хийж дунд зэргийн гал дээр халаагаад цөцгийн тос нэмж хийнэ. Тосоо халсных нь дараагаар дөрвөлжин хэрчсэн сонгиноо нэмж хийгээд, 10 минут чанана.  Сармисаа хөрснийх нь дараа сайн нунтаглаад сонгино дээрээ нэмж хийнэ. Дараа нь төрөл бүрийн ногоо болон тахианы шөлөө нэмнэ. Галаа багасгаад талхаа нэмж хийгээд дахин 5 минут буцалгана.  Бэлэн болсных нь дараагаар шөлөө сайн гэгч нь хутгаад цөцгий, давс, перц зэргийг нэмнэ. Ингээд антибиотикоос 100 дахин хүчтэй шөл бэлэн боллоо.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()