Дундад зууны үеийн тухай цочирдом баримтууд

Өвчин тахал, дайн самуунд бүхэлдээ нэрвэгдсэн эрүүл, тайван амьдрах ямар ч аргагүй дундад зуун Европын түүхийн хамгийн ээдрээтэй цаг үе байжээ. Тиймдээ ч түүх бидэнд энэ үеийг зөвхөн хар бараан зүйлсээр дүүрсэн гэж ойлгуулдаг бол бидний мэддэггүй олон сонирхолтой зүйлс ч энэ цаг үед байсан бололтой. 

Дундад зууны үеийн тухай цочирдом баримтууд

1 Дундад зуун хэзээ эхэлж, хэзээ төгссөн бэ?

Эртний үе болоод Дундад зууны зааг нь Баруун Ромын эзэнт гүрний үе буюу 476 онд хамааралтай. Харин Дундад зуун төгсөж Шинэ эрин эхэлсэн тухайд эрдэмтэд одоог хүртэл нэгдсэн нэг саналд хүрч чадаагүй бөгөөд нэг хэсэг нь Америкийг нээсэн 1492 он гэсэн бол нөгөө зарим нь шинэчлэлийн эхлэл нь 1515 он гэх зэргээр маргалдсаар байгаа юм. Өөр бас Византын нийслэл Константинополийг Турк-Османууд унагасан 1453 онд Дундад зуун төгссөн гэж үздэг хүмүүс ч байдаг. Энэ бүхнээс үзэхэд Дундад зуун 500 оноос 1500 он хүртэл яг 1000 жил үргэлжилсэн болж таарч байна. Харин “Дундад зуун” гэдэг нэр томьёог Италийн түүхч Флавио Бьондо 1453 онд анх хэрэглэж улмаар цаашид ийн нэрших болжээ. 

Дундад зуун хэзээ эхэлж, хэзээ төгссөн бэ?

2 Нууц дайчид үнэхээр байсан уу?

Дундад зууны үед нууцын зэрэглэлтэй хэрмэл дайчид байсан талаар яриа олон бий. Үнэн хэрэгтээ яг ч тийм биш байсан бөгөөд тэд харин ч нууц биш эсрэгээрээ ил тод явдаг байсан аж. Харин тэрхүү хэрмэл дайчдын талаар Х зууны сүүл үеийн нэрт эрдэмтэн  Жак Ле Гофф “Дундад зууны барууны соёл иргэншил” номдоо “Хэрмэл дайчин хэргэм 971 онд бий болсон” гэж бичсэн байдаг. Мөн түүхч Жорж Дюби "Хэрмэл дайчид нь санваартнуудаас нэг их ялгагдахгүй, ядуувтар, бас ариун явдалтан байх тангараг өргөдөг байсан" гэж бичжээ.

Нууц дайчид үнэхээр байсан уу?

3 Шашны цээрлүүлэл дундад зуунд эхэлсэн үү?

Еритүүдийг мөрдөн залхаадаг шашны цээрлүүлэл нэртэй сүмийн шүүх 1215 онд л Иннокетийн III үед бий болж байжээ. Залхаан цээрлүүлэх энэ байгууллага 1483 он буюу Испанийн Томас де Торквемедагийн эрх барьсан таван жилд ид цэцэглэсэн гэдэг. Шашны цээрлүүлэлтийн хамгийн тод жишээ бол дэлхий нарыг тойрон эргэлддэг гэж баталсныхаа төлөө долоон жил шоронд хоригдоод дараа нь түүдэг дээр шатаж үхсэн Жордан Бруно билээ.

Шашны цээрлүүлэл дундад зуунд эхэлсэн үү?

4 Судалт хувцас муугийн ёр

Дундад зуунд судалтай хувцас өмсөх нь тун аюултай байлаа. Үүний нэгэн жишээг 1310 онд Францын гуталчин Руана нэг өдөр судалтай хувцас өмсөж явсныхаа төлөө цаазлуулснаас харж болно. Харин ийм хувцсыг жүжигчин, хөгжимчин, гудамжны эмэгтэйчүүд, Еритүүд өмсөж эгэл хүмүүсээс ялгардаг байжээ. Чухам яагаад судалтай хувцас өмссөн хүнд ингэж хатуу ханддаг байсан талаар өнөөгийн эрдэмтэд нэгдмэл саналд хүрч чадаагүй л байна.

Судалт хувцас муугийн ёр

5 Тахлын эмч нарын амны хаалт яагаад хошуутай байдаг вэ?

Тэр үеийн тахлын эмч нар амны хаалт дээрээ шувууны хошуу шиг зүйлтэй байдаг байжээ. Гэхдээ байнга зүүдэггүй бөгөөд зөвхөн цууны хүчилд хийсэн эд, эс, өвс, цэцэг ургамал зэрэг хүчтэй үнэртэй зүйлээр оролдохдоо л өмсдөг байсан байна. Гэхдээ амны ийм хаалтыг зөвхөн XVII зуунд л өмсөж байснаас биш Дундад зуунтай ямар ч холбоогүй гэнэ. Тахал хамгийн анх VI зууны дундуур Ази, Европт дэлгэрч 125 сая хүний амийг авч одсон байдаг. 

Тахлын эмч нарын амны хаалт яагаад хошуутай байдаг вэ?

6 Сүмийн хананд ямар зориулалтаар нүх гаргаж байв?

1179 онд гуравдугаар Латераны сүм "уяман" өвчний улмаас сүмд орж чадахгүй байгаа хүмүүсийн сүсэг бишрэлд саад учруулахгүй байхаар шийдвэрлэж сүмийн гаднах болон дотор ханануудад дугуй, тэгш өнцөгт, дөрвөлжин нүх гаргаж гадаа байгаа хүмүүст сүмийн доторх мөргөл зэргийг харуулж байжээ. Хожим шинэ эриний эхэн XVI зуунаас уяман өвчний тархалт багассан байна. 

Сүмийн хананд ямар зориулалтаар нүх гаргаж байв?

7 Тойрог шат яагаад цагийн зүүний дагуу өгсдөг вэ?

Дундад зууны шилтгээнүүдийн тойргоор өгсдөг шатнууд үргэлж цагийн зүүний дагуу эргэсэн байдаг бөгөөд үүний гол учир нь цайзыг хамгаалж буй цэргүүд довтолгоо болоход шатаар буухдаа баруун гараа шатны хашлагад цохиж болзошгүй байдлаас сэргийлж байсан явдал юм. Мөн ийм шатанд бас нэгэн нууц заль байдаг нь шатны гишгүүрүүд нь өндөр, өргөнөөрөө харилцан адилгүй бөгөөд дайснууд үүнд нь түүртэн унах зориулалттайгаар хийгдэж байжээ.

Тойрог шат яагаад цагийн зүүний дагуу өгсдөг вэ?

8 Будда яаж Христийн гэгээнтэн болсон бэ?

Европт дундад зуунд варлаамын шашинд итгэдэг байсан Иоасафын тухай өгүүлдэг “Варлаам Иоасаф хоёр” хэмээх роман их түгээмэл байжээ. Тэрбээр итгэл үнэмшлээ өөрийн ард түмэндээ түгээгээд дараа нь аглаг тал руу явж одсон гэнэ. Романд өгүүлдэг Иоасафын энэ түүх нь бурхан багшийн тухай Энэтхэгийн домогтой тун төстэй байдаг учраас судлаачид үүнийг Энэтхэгийн домгоос үүдэлтэй байх гэж үздэг байна. Өнөө үед Иоасафын дурсгалд зориулсан номыг үнэн алдартны сүмүүд арван хоёрдугаар сарын 2-нд, Католик сүмүүд арван нэгдүгээр сарын 27-нд уншиж буян хийдэг.

Будда яаж Христийн гэгээнтэн болсон бэ?

9 Хэрмэл дайчид яагаад эмгэн хумстай тулалддаг вэ?

XIII зууны сүүлчээр Францын умард нутгуудад бүтээгдсэн гар бичмэлүүд дээр эмгэн хумстай тулалдаж байгаа хэрмэл дайчид буюу рыцаруудын зураг гарч ирэх болжээ. Харин тэр үеийн зураачид яагаад хэрмэл дайчдыг ийн дүрсэлсэн талаар эрдэмтэн, судлаачид нэгдсэн нэг тайлбар өгч чадаагүй бөгөөд тэдний нэг буюу гүн Де Бастарын үзэж байгаагаар эмгэн хумс нь дун, хясаанаас гарч ирдэг болохоор энэ нь үхэгсэд амилж байгааг илэрхийлдэг учраас түүнийг даран сөнөөж байгаагаар дүрсэлдэг байсан байх гэсэн таамаг гаргажээ. Өөр нэг хувилбараар бол эмгэн хумс нь аймхай, хулчгар зангийн илэрхийлэл учраас ийн дүрсэлдэг гэжээ. 

Хэрмэл дайчид яагаад эмгэн хумстай тулалддаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()