1. Та дөнгөж саяхан шинэ хувилбарын iOS суулгасан уу?
Утсаа "update" хийх үед програм бүх файлыг индексжүүлэх, хэрэггүй зүйлсийг устгах, шинэчилсэн хувилбарт бусад үйл ажиллагааг бэлдэхийн тулд системээ ачааллуулж эхэлдэг учир утас хэт халах, удаан цэнэглэгдэх зэрэг асуудлууд үүсэж болно. Энэ тохиолдолд та юуг ч өөрчлөх хэрэггүй. Хүлээх л хэрэгтэй
2. Багтаамж нь хэмжээндээ тултал дүүрсэн тохиолдолд iPhone удааширдаг талтай. Ямар үйлдвэрлэгчийн гар утас байх нь хамаагүй удаан ажиллаад эхэлсэн л бол мегабайтын багтаамжаа шалгаж үзээрэй. Энэ асуудлыг шийдэхэд маш хялбар. Хэрэггүй зураг, видеог устгахад л болно. Мөн түүнчлэн "iCloud"-оо цэвэрлэхээ мартаж болохгүй. iOS 11-ээс эхлэн хоосон зайгаа шууд үндсэн цэснээс харж болдог болсон, бөгөөд ингэхийн тулд Settings-General-iPhone Storage-ийг сонгоно.
3. Орчин үеийн iOS нь харааны эффект, анимац ихтэй болсон. Харин та хуучин утсан дээрээ шинэ үйлдлийн систем суулгаж харааны эффектийг нь асаасан бол утас тань мэдэгдэхүйц гацаж эхэлнэ. Үүнийг унтраахын тулд та "Settings-General-Accesibility-Increase Contrast"-д орж зохих тохиргоог хийгээрэй..
5. Контентын мэдээ авах тохиргоо буюу "notification" тохиргоог олон аппликейшн дээр зэрэг идэвхжүүлснээр утас удаашрах тохиолдол байдаг. Уг тохиргоог идэвхгүй болгосноор утасны хэвийн үйл ажиллагааг хангаж болно. Үүний тулд "Settings-General–Background App Refresh" тохиргоог хийнэ. Ингээд л боллоо.