"Үгүй" гэж зоригтой хэлснээр бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

2014 онд хийгдсэн нэгэн судалгаагаар бүсгүйчүүд найз нөхөд болон ажлын хамтрагчдаа "үгүй" гэж хэлж чаддаггүй гэсэн бол эрчүүдийн хувьд энэ тийм ч хэцүү зүйл биш гэжээ. Харин "үгүй" гэж хэлж чаддаг эмэгтэйчүүдийн хувьд тэдний өөртөө итгэх итгэл, амьдралын карьер, үнэлэмж зэрэг нь илүү өндөр байжээ. Ингээд танд хэрхэн "үгүй" гэж хэлж сурах талаар зөвлөгөөг хүргэж байна.

"Үгүй" гэж зоригтой хэлснээр бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Өөртөө бодох хугацаа гарга

Бид ямар нэгэн зүйлийг нухацтай бодож амжаагүйн улмаас өөрийн мэдэлгүй зөвшөөрсөн хариулт өгчихсөн байдаг. Тийм учраас танд хэлж буй зүйлийн эерэг болон сөрөг талыг сайн гэгч нь бодож байж хариугаа хэлэх хэрэгтэй. Жишээлбэл орчин үед нэмэлт орлоготойгоор ажил хийх нь ашигтай хэдий ч хэсэг хугацааны дараа таны эрүүл мэнд, сэтгэл санаанд муугаар нөлөөлж магадгүй. Тиймээс хэдхэн хором бодож хариугаа хэлье гэсэн саналыг тавьж байгаарай.

2. Найздаа хандаж байгаа мэт өөртөө ханд

Та өөрийнхөө өмнөөс биш харин найзынхаа өмнөөс хариулах хэрэгтэй болсон гэж бодоорой. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бид өөрсдөөсөө илүү ойр дотныхоо хүмүүст санаа зовдог гэнэ. Тиймээс найзын тань гуйлт танд саад учруулах уу үгүй юу гэдгийг бодож, дараа нь хариугаа өгөөрэй.

3. “Үгүй” гэдгийг ухаалгаар хэлж сур

Зөвхөн үнэнийг л хэл. Хэрвээ найзынхаа гуйлтыг зөвшөөрөх боломжгүй байвал “Би чамд дуртайяа тусалмаар байгаа ч сайн хийж чадна гэдэгтээ итгэлгүй байна", "Миний хийсэн зүйл чамд таалагдахгүй л болов уу” гэх мэтээр хэлж болно. Энэ нь шууд “үгүй” гэж хэлэхээс илүү эелдгээр татгалзсан ухаалаг үйлдэл байх болно.

Өөр нэг арга нь хийхийг хүсэхгүй байгаагаа шууд илэрхийлэх. Ингэж чадвал нөгөө хүн тань ухаантай л бол танд хүндрэл учруулах санал тавьсан гэдгээ ойлгох болно.

4. Эелдгээр хариул

"Үгүй" гэж шууд хэлэхэд тохиромжгүй үе гэж байдаг. Учир нь ингэж шууд хатуухан хэлбэл гомдолтой үлдэх хүмүүс олон бий. Тиймээс шууд “үгүй” гэж хэлэхийн оронд “уучлаарай би тусалж чадахгүй нь”, “би үүнийг хийж чадахгүй” гэж хэлж болно. Энэ тохиолдолд та бага зэрэг өөртөө итгэлгүй харагдах ч нөгөө хүнээ гомдоохгүй байж чадна.

5. Бусдын талаар бод

Хэрвээ танд тавьж буй санал гэр бүл, ойр дотнынхонд тань муугаар нөлөөлөх бол “үгүй” гэж хэлэхдээ бэлэн байгаарай. Тиймээс зөвшөөрсөн хариу өгөхийн өмнө танд болон таны ойр дотны хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар бодоорой.

6. Стрессээ багасга

Зарим үед бусад хүний гуйлт бидэнд дарамт, стресс нэмэх нь бий. Гэвч бид ийм үед ч "үгүй" гэж хэлж чаддаггүй. Тиймээс стресстэй байгаа тохиолдолд хүнийг гомдоохгүйгээр хэрхэн үгүй гэж хэлэх вэ гэдгээ бодохын оронд шууд л тэр дор нь татгалзсан хариуг нь өгч бай. Харин энэ тохиолдолд стрессээ багасгаж, тайвшраарай. Тайвшрахын тулд амьсгалаа гүн авч гаргаарай. Та асуудлыг саруул ухаанаар бодож, зөв хариултыг өгч чадна.

7. Өөрийнхөө хандлагыг өөрчил

Таныг хүн бүр л даруухан, уриалагхан нэгэн гэж тодорхойлдог уу? Тэгвэл та энэ хандлагыг нэг өөрчлөөд үзэх хэрэгтэй. 

Хэрвээ хэн нэгэнд үгүй гэж хэлэх шаардлага тулгарвал өөрийгөө бусдад “үгүй” гэж хэлж чаддаг нэгэн мэтээр төсөөлөөрэй. Хэдийгээр энэ байдал найз нөхдөд тань таалагдахгүй ч та ирээдүйд гарах нөхцөл байдлыг тооцоолсон учраас тэд таныг "үгүй" гэж хэлсэнд хожим баярлах болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()