Эрчүүдийг хэрхэн өөртөө соронзон мэт татах вэ?

Эрчүүдийг хэрхэн өөртөө татах вэ? Өөрт таалагдсан залуугийн анхаарлыг яаж татах вэ?....гэх мэт олон асуулт ганц бие бүсгүйчүүдэд тулгардаг болов уу. Бүх эмэгтэй үзэсгэлэнтэй. Гэхдээ бүгд хүсэмжит бүсгүй байж чадахгүй. Тийм учраас дээрх асуултуудад хариулт өгөх үүднээс дараах нийтлэлийг бэлтгэлээ.

Эрчүүдийг хэрхэн өөртөө соронзон мэт татах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Маш олон үзэсгэлэнтэй, боловсролтой бүсгүйчүүд заяаныхаа ханьтай учраагүй л байдаг. Заримдаа хэн нэгэнтэй учирсан ч түүнтэй илүү дотносох хүсэл төрдөггүй.Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

 

1 Өнгөрсөнтэйгөө зууралдах хэрэггүй

Эмэгтэй хүн бүрийн амьдралд эрэгтэй хүнтэй холбоотой таагүй дурсамж байдаг бөгөөд үүнийгээ нэн түрүүнд мартах шаардлагатай. Учир нь тийм сөрөг дурсамж таны эрчүүдэд итгэх итгэлийг үгүй хийх болно. 

Эрчүүд салснаасаа 3 хоногийн дараа ч шинэ харилцаа үүсгэж чаддаг бол эмэгтэйчүүд 3 жил ч ганцаараа явж чаддаг гэнэ. Өмнөх дурсамжуудтайгаа зууралдан ирээдүйд учрах нэгнийг үгүйсгэдэг нь бүсгүй хүнийг ганцаараа байхад нөлөөлдөг байна. Гэхдээ бүсгүй та зөвхөн нэг эрээс хамааралтай мэт аашлах хэрэггүй нэгэнт сэргэхгүй харилцааг ч хүлээх хэрэггүй. Харин түүний оронд санаачлагыг гартаа авч өөрийгөө чөлөөлөн дүүлэн нисэх хэрэгтэй.

Өнгөрсөнтэйгөө зууралдах хэрэггүй

2 Өөрийн бодлыг цэгцэлж сур

Хүмүүсийн зан авирыг судалж үзсэн Жон Кехогийн хэлж байгаагаар хүн бодож байгаа зүйлээ өөртөө татдаг гэнэ. Тиймээс та аливаа зүйлийг эерэгээр бодох хэрэгтэй болох нь ээ.

Бодол яг соронзтой адил үйлчилдэг учир өөрийн хүсэж буй зүйлийг яг л бодит амьдрал дээр хэрэгжсэн мэт төсөөлж, эерэг зүйлсээр бодлоо дүүргэж байх хэрэгтэй. Үүнтэй адил та таалагддаг залуугийнхаа зан ааш, гадаад төрх гээд бүх зүйлийг нь төсөөлөх хэрэгтэй бөгөөд бүр дэвтэрт бичсэн ч болно. Ингээд та юу болохыг тэвчээртэй хүлээх л үлдлээ. Мөн үүнийг дагаад таны амьдралд хандах хандлага ч эерэг болох болно.

Өөрийн бодлыг цэгцэлж сур

3 Эрчүүд цуглардаг газар очих

Цагаан морьтой ханхүүгээ ирнэ гэж гэртээ хүлээхийн оронд эрчүүд ихээр цуглардаг газар оч. Энэ тохиолдолд мөрөөдлийн залуутайгаа учрах боломж нэгээр нэмэгдэнэ. Ингэхийн тулд та эрчүүд олон цуглардаг газрын жагсаалтыг гаргаж, танд хамгийн их таалагдсан газраа очоорой. Энэ бол огтхон ч аргаа ядсан зүйл биш бөгөөд хэн ч таныг гэртээ байхад тань олж харахгүй гэдгийг санах хэрэгтэй.

Эрчүүд цуглардаг газар очих

4 Аливаа зүйлд энгийнээр ханд

Аливаа зүйлд хэт сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Зарим зүйлийг огт тоохгүй орхих буюу нэг үгээр хэнэггүй байж сурвал амьдрал илүү хялбар болж эрчүүдтэй харилцах харилцаа ч төвөггүй болох болно. Зарим үед уулзаад удаагүй залуугаасаа хэт их зүйл хүлээснээрээ эргээд урам хугарч, эрчүүд бүгд адилхан гэж бодох тохиолдол бий. Хэрэв энэ бүхэнд тайван бөгөөд хүлээцтэй хандаж чадвал харилцаа өөр түвшинд очиход төвөггүй байх болно.

Аливаа зүйлд энгийнээр ханд

5 Найрсаг байх

Эмэгтэй хүн хэнтэй ч найрсаг сайхан инээмсэглэж мэндэлж чаддаг байх хэрэгтэй. Та инээмсэглэлээрээ тухайн залууг өөртөө таалагдаж байгаагаа ч илэрхийлэх боломжтой. Таны инээмсэглэлийг харсан залуу биеэ барихаа больж, өөртөө итгэлтэй болж чадна. Инээмсэглэл болон харц нь ямар ч эрийн сэтгэлийг булаана гэдэгтэй маргах хэрэггүй.

Гэхдээ хамгийн түрүүнд тэр залуу танд таалагдах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Хэрэв таалагдсан тохиолдолд өөрөөсөө түлхэх хэрэггүй түүнд өөрийгөө илэрхийлэх боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй.

Найрсаг байх

Эцэст нь эмэгтэй хүн өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Аз жаргалаар бялхсан эмэгтэй эргэн тойрныхоо хүмүүсийг ялангуяа эрчүүдийг соронз мэт татна гэдэгтэй маргах зүйлгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()