Хайргүй хүнтэйгээ цуг байх нь хүнийг яаж өөрчилдөг вэ?

Нэгэн насны ханиа зөв сонгоно гэдэг амьдралдаа хийж буй хамгийн том алхам байдаг. Мэдээж хайртай хүнтэйгээ гэрлэх нь зүйн хэрэг боловч гэрлэсэн хойноо зүгээр нэг шохоорхол байсныг мэдвэл яах вэ? Тэгвэл сэтгэлгүй хүнтэйгээ нэг насыг өнгөрөөнө гэж үү? Энэ үүднээс та бүхэнд сэтгэлгүй хүнтэй байх нь яг ямар үд дүнд хүргэж болох талаар дараах мэдээллийг хүргэж байна. 

Хайргүй хүнтэйгээ цуг байх нь хүнийг яаж өөрчилдөг вэ?

1 Сэтгэлгүй гэдэг нь үзэн ядалт гэсэн үг биш

Хүмүүс сэтгэлгүй гэдгийг үзэн ядалт гэж ойлгодог. Угтаа бол хэн нэгнийг ямар нэг шалтгааны улмаас ялгаварлан гадуурхах нь үзэн ядалт юм. Харин сэтгэлгүй байна гэдэг нь зүгээр л тэр танд огт хамаагүй мэт санагдахыг хэлнэ.

Сэтгэлгүй гэдэг нь үзэн ядалт гэсэн үг биш

2 Сэтгэлгүй хосууд

Түүнтэй ярихад нэг л төвөгтэй, тэр таныг хайхардаггүй бол тэр танд сэтгэлгүй гэсэн үг. Түүнтэй цуг юу ч хийсэн урамгүй байдаг учраас түүнийг та үзэн ядаж эхэлнэ. Ийм байдалтай 5, 10, бүр 30, 40 жил цуг амьдарсан хүмүүс байдаг. Тэд нэг нэгнээ хайрлахын оронд үзэн ядаж тэр үзэн ядалт нь амьдралын зорилго болсон байх нь олонтаа. Тэд эхэндээ энгийн шохоорхсон сэтгэлээ хайр гэж андууран нийлдэг. Дараа нь тэр сэтгэл нь он цагийн эрхэнд үгүй болмогц "би түүнд хайртай байсан" гэж итгэн ахин нэг нэгэндээ хайртай болохыг хүлээнэ. Эцэст нь нэгнийхээ занг тэвчилгүй бие биенээ үзэн ядаж эхэлдэг байна. Үзэн ядалт эцэстээ сэтгэцийн хямралд хүргэж ч болзошгүй.

Сэтгэлгүй хосууд

3 Сэтгэлгүй байхын хор хөнөөл

Сэтгэлгүй хосууд нэг нэгнээ үзэн яддаггүй байсан ч байнгын аз жаргалгүй байдлыг мэдрэх болно. Хэн хэн тань нэг нэгнээ үл тоомсорлосноор бүх л амьдрал тань нэг том жүжиг эсвэл зохиол шиг болно. Энэ бүхэн нь эцэстээ хардалт, бухимдал зэрэг асуудлуудад хүргэдэг аж. 

Сэтгэлгүй байхын хор хөнөөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()