Та бидний өдөр тутамд гаргадаг санхүүгийн алдаа!

Ихэнх хүмүүс зарлагаа орлогоосоо бага байлгахыг хичээж нэмэлт мөнгөн хуримтлал үүсгэн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байдаг. Гэвч бид өдөр тутмынхаа санхүүгийн зарцуулалтдаа алдаа гаргадаг учир цалингаас цалингийн хооронд амьдарч, өрөнд орсоор байдаг. Ингээд бид өдөр тутамдаа ямар төрлийн алдаа гаргадаг болохыг сонирхоцгооё.

Та бидний өдөр тутамд гаргадаг санхүүгийн алдаа!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зардлаа хянадаггүй

Та өөрийн зардлаа хянаж, санхүүгийн хөтлөлт хийхгүй байгаа тохиолдолд мөнгө тань юунд үрэгдэж байгааг мэдэхгүйгээс гадна зарим нэг танах зүйлсээ огт анзаарахгүй явсаар байх болно.

Одоо үед орлого, зардал зэргээ хянах боломжтой хялбар аппликейшн олон байдаг болсон төдийгүй түүний тусламжтайгаар та сар бүр өөрийн зардлыг хянаж, хэрэггүй зүйлсийн зардлаа багасгах боломжтой.

Зардлаа хянадаггүй

2 Өдөрт 1000 төгрөг ч болтугай хадгалдаггүй

Өдөр бүр 1000-аас 2000 төгрөг хэмнэж, хадгалж чадвал та сарын сүүл гэхэд өөрийн хүсэж байсан чихэвчийг худалдаж авах, эсвэл хайртай хүндээ бэлэг бэлэглэх боломжтой болно.

Өдөр бүр бага хэмжээний мөнгө хадгалснаар таны амьдрал уруудна гэж айх хэрэггүй. Бодит байдал дээр та ямар ч ялгаа олж харахгүй бөгөөд харин ч сарын сүүлээр хүссэн зүйлээ авах боломжтой болох нь ээ.

Өдөрт 1000 төгрөг ч болтугай хадгалдаггүй

3 Хямдралтай бараа бүтээгдэхүүн худалдаж авдаггүй

Хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь хэмнэлттэй бас ашигтай байдаг. 

Таны хямдарсан бараа худалдаж авч байгаа тань тийм ч ичмээр зүйл биш бөгөөд та бусдын бодлоос айх хэрэггүй. Ялангуяа зуны улиралд өвлийн хувцас, өвлийн улиралд зуны хувцас худалдаж авах нь илүү ашигтай байх болно.

Хямдралтай бараа бүтээгдэхүүн худалдаж авдаггүй

4 Худалдаж авах гэж буй бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргадаггүй

Дэлгүүр явахдаа худалдаж авах шаардлагатай бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг заавал гаргаж байх хэрэгтэй. Үүнээс гадна өлссөн үедээ дэлгүүр орсон тохиолдолд та өөрийнхөө идэж барахгүй их зүйлийг худалдан авч, хий дэмий их мөнгө үрэх аюултайг санаарай.

Хэрвээ та худалдаж авах зүйлс бичсэн цаасаа мартдаг бол утсандаа бичиж аваарай. Утас үргэлж таны гар дор байх бөгөөд илүү зүйл худалдаж авахгүй байхад тань туслах болно.

Худалдаж авах гэж буй бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргадаггүй

5 Мөнгөө хэт хурдан үрдэг

Орчин үед төлбөрийг цахимаар шилжүүлдэг болсон нь олон давуу талтай хэдий ч зарим нэг муу зуршлыг бий болгосон юм. Учир нь бид картаар болон дансаар төлбөр тооцоо хийснээрээ хэр их мөнгө үрэгдэж байгааг огт анзаардаггүй байна. Үүнээс гадна шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ ангилахгүйгээр хэрэггүй зүйлийг маш ихээр худалдаж авдаг.

Хэрэв та ямар нэгэн зүйл худалдаж авмаар санагдсан үедээ өөртөө 24 цагийг өгч, 24 цагийн турш тухайн зүйл танд хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг сайтар бодоорой. Ихэнхдээ авахгүй гэсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна.

Мөнгөө хэт хурдан үрдэг

6 Зарлагынхаа тодорхой хувийг эргүүлэн авдаг карт ашиглах

Сүүлийн үед банкнууд энэ төрлийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд тус үйлчилгээний онцлог нь та аль нэгэн худалдан авалтынхаа тодорхой хувийг өөрийн дансанд эргүүлэн авах явдал юм. Тиймээс хэрвээ та их хэмжээний мөнгийг түлшинд зарцуулдаг бол түлшнээс тодорхой хувь авахаар дансны тохиргоогоо хийх боломжтой.

Зарлагынхаа тодорхой хувийг эргүүлэн авдаг карт ашиглах

7 Сурталчилгаанд хууртагдах

Зурагт хуудас болон цахим сурталчилгаа нь бидний худалдан авалтад маш ихээр нөлөөлдөг. Учир нь бид яагаад ч юм заавал зурагтаар гарсан шүдний оо-г л хамгийн сайн мэтээр төсөөлж мөнгөө хайрлахгүй үрэхэд бэлэн болсон байдаг. Тэр нь бусад ижил үйлчилгээтэй бараа бүтээгдэхүүнээс үнэтэй байсан ч хамаагүй та заавал сурталчилгааны бүтээгдэхүүнийг л хэрэглэхийг хүсэх болно.

Үүнээс гадна хувцас худалдаж авахдаа чанарт нь анхаараарай. Брендэд хууртах хэрэггүй шүү.

Сурталчилгаанд хууртагдах

8 Цалин бага байсан ч ажилсаар л байдаг

Байгууллагынхаа төлөө ажиллана гэдэг хэдийгээр сайхан сонсогдож байгаа ч бодит байдал дээр таны хөдөлмөрийн мөнгөн үнэлэмж муу бол та зүгээр л нэг ажлын машин болж хувирах болно.

Цалин багатай газар ажилласнаар та өдөр тутмын аз жаргалыг мэдэрч чадахгүй бөгөөд таны ур чадварыг илүү өндрөөр үнэлэх албан байгууллагыг сонгохоосоо бүү татгалзаарай.  Таны ур чадварын үр дүнд ирсэн орлого таныг баярлуулах хэрэгтэй шүү дээ.

Цалин бага байсан ч ажилсаар л байдаг

9 Илүү их орлого олохын тулд чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөдөггүй

Та зөвхөн ажлын төлөө төрсөн мэт ажилдаа улайрах хэрэггүй. Түүний хажуугаар өөртөө цаг гаргаснаар илүү эрч хүчтэй, өөдрөг нэгэн болох болно. Мэдээж өөртөө цаг гаргаж байна гээд хэрэгцээгүй зүйл хийгээд байж болохгүй.

Өдөрт 8 цаг ажилласан ч нэмэлт орлого олох ажил хийх олон боломж байдаг.

Жишээлбэл: Таксины газар ажилд орж, ажилдаа явах замдаа зам дагуу хүмүүсийг аваад явж болно. Эсвэл хөршийнхөнтэйгөө хамт нохойгоо салхилуулангаа ажлын стрессээ тайлж ч болох юм.

Илүү их орлого олохын тулд чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөдөггүй

10 Эрүүл мэнддээ анхаарал хандуулдаггүй

Хэрвээ таны хийж буй ажил таалагдахгүй, орлогоо үрэхийг хүсэхгүй, нэг л залхуурсан, бүх зүйлээс уйдсан мэт санагдаж байвал та өөртөө анхаарал хандуулах болжээ.

Эрүүл мэнд эрхэм баян гэдэг нь туйлын үнэн учраас ажилдаа хэт их энерги зарцуулж биеэ өвтгөх нь хамгийн буруу зүйл юм. Спортоор хичээллэж, хангалттай унтаж амарч, өөрт шаардлагатай амин дэмийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно.

Эрүүл мэнддээ анхаарал хандуулдаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()