Эрдэмтдийн тархийг одоо хүртэл гашилгасаар буй зэрлэг байгалийн 10 нууц

Ямар нэгэн шашин, бурхан бус шинжлэх ухааныг ''шүтдэг'' хүмүүс олширсон энэ цаг үед яагаад гэдэг асуултад хариу өгөхөд хялбар болсон. Мэдээж эрдэмтдийн хариу өгч чадахгүй зүйлс цөөнгүй ч тэдний учрыг тайлах нь цаг хугацааны л асуудал. Бидний бэлтгэсэн мэдээнд энгийн хирнээ одоо хүртэл хариу нь тайлагдаагүй 10 ер бус явдлуудын талаар гарах юм. 

Эрдэмтдийн тархийг одоо хүртэл гашилгасаар буй зэрлэг байгалийн 10 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад зарим хөхтөн амьтад ус уруу буцсан бэ?

Зарим далайн амьтад хувьслын онолоор хувьсаж мөчүүдтэй болж,  газар дээр явах боломжтой болсон. Харин яагаад эдгээр амьтдын нэг болох халим, далайн хав далайдаа үлдсэн гэдэг нь тодорхойгүй.

Яагаад зарим хөхтөн амьтад ус уруу буцсан бэ?

2 Үхэр өвс идэхдээ үргэлж өмнө эсвэл хойд зүг рүү хардаг

Хэсэг эрдэмтэд ''Google Earth''-ийн мянга мянган зургийг шинжилж үзэхэд учир нь үл тайлагдах нэг зүйл ажиглагджээ. Үхэр хооллож байхдаа үргэлж дэлхийн соронзон орон буюу өмнөд эсвэл хойд зүгрүү харж зогсдог байна. Энэ нь цаг уурын байдлаас үл хамаардаг. Эрдэмтэд үүнийг зарим амьтдад байдаг “дотоод зүг заагч”-тай холбон тайлбарладаг. 

Үхэр өвс идэхдээ үргэлж өмнө эсвэл хойд зүг рүү хардаг

3 Ургамал дахь алкалоид

Ургамлууд өөрсдийг нь идэж буй амьтдад хачирхалтай нөлөө үзүүлэхүйц бодис үе үе ялгаруулдаг. Эдгээр бодисыг алкалоид гэдэг бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл нь ''морфин'' аж. Эрдэмтэд 7000 өөр төрлийн алкалоидыг ургамлуудаас нээн илрүүлжээ. Өнөөгийн шинжлэх ухаан эдгээр бодисуудыг хангалттай судалж чадсан ч, яагаад ургамлууд тэдгээрийг ялгаруулах болсон нь нууц хэвээр байна. Зарим нь үүнийг ургамлуудын өөрийгөө хамгаалах механизм гэж тайлбарладаг.

Ургамал дахь алкалоид

4 Яагаад цэцэгс дэлхий даяар ургадаг вэ?

Уур амьсгалаас үл шалтгаалан дэлхий даяар ургадаг ургамал бол цэцэгс юм. Цэцэгт ургамлууд ойролцоогоор 400 сая жилийн өмнөөс маш хурдацтайгаар дэлхий даяар ургаж, өдгөө бүх ургамлуудын 90 хувийг эзэлж байна. Энэхүү асуудлыг Чарльз Дарвин бүх насаараа судалж, учрыг нь олохыг хичээжээ. Цэцэгсийн дэлхий дээр үүссэний дараах хурдацтай хөгжил нь байгалийн шалгарлын хуулийг зөрчиж байсан  юм.

Яагаад цэцэгс дэлхий даяар ургадаг вэ?

5 Яагаад экваторын ойролцоо олон төрлийн амьдралын хэлбэрүүд оршдог вэ?

Хүйтэн газраас экватор луу ойртох тусам олон төрөл зүйлийн амьтадтай тааралддаг. 200 жилийн өмнө судлаач Александр фон Хумбольдт байгаль орчин, хүн төрөлхтний соёл, тэр бүү хэл өвчин хүртэл экватор луу ойртох тусам илүү олон болдог гэдгийг тогтоожээ. Ихэнх шинэ халдварт өвчин Африк эсвэл Хойд Америкт буюу экваторын ойролцоо үүсэж байна. Үүнийг тайлбарлаж буй хэдэн арван онол байдаг ч бүгд хоорондоо зөрчилддөг тул тодорхой хариу өгөх боломжгүй юм.

Яагаад экваторын ойролцоо олон төрлийн амьдралын хэлбэрүүд оршдог вэ?

6 Фитопланктонуудын парадокс

Фитопланктон нь гол цөөрөмд тааралдах олон төрөл зүйлийг агуулсан амьд биетийн төрөл. Ерөнхийдөө энэ нь бүх дэлхийгээр тархсан хөвдөг ургамлууд юм. Тэдний олон төрөл зүйл нь хөгжил, байгалийн шалгуурын онолд эргэлзэхэд хүргэдэг. Нөөцийн дутагдал нь олон тооны амьд биетийн экосистемд үлдэх боломжийг үгүй хийдэг. Гэсэн хэдий ч тэд оршсоор л байна. Яагаад?

Фитопланктонуудын парадокс

7 Яаж Аргентины шоргоолжнууд төрөл бүрийн тив дээр “колони” үүсгэдэг вэ?

Аргентины шоргоолжнууд анх харахад бусад төрлөөсөө ялгаагүй ч аль хэдийн дэлхийн гурван тивийн шоргоолжнуудыг ''колоничлоод'' амжжээ. Эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг зүйл бол тэдний амьдрах хүрээ болоод нийгмийн бүтэц юм. Аргентин шоргоолжнууд өөрсдийн төрөлд хамаарах “ахан дүүсээ” хүлээн зөвшөөрдөг ч, бусад төрлийн шоргоолжтой түрэмгий харьцдаг. Үүнээс гадна шоргоолжнуудын өнөөгийн генетикийн код нь мянган жилд ч өөрчлөгдөөгүй нь хачирхалтай. 

Яаж Аргентины шоргоолжнууд төрөл бүрийн тив дээр “колони” үүсгэдэг вэ?

8 Хүн төрөлхтний нууцлагдмал өвөг дээдэс

Хүн төрөлхтний үүсэл хөгжил нь олон жил судлагдсан сэдэв. Хэдийгээр анхны хүн төрөлхтөн олон жилийн өмнө үүссэн ч, эрдэмтэд Homo Sapiens-ын талаар багагүй төсөөлөлтэй болж чадсан. Тэгвэл эрдэмтэд “денисов хүн”-ий ДНХ-г судалж байхдаа үл танигдах ул мөрийг олжээ. Хэдийгээр эдгээрийн үүсэл мөн хаанаас ирсэн нь тодорхой ч, Денисовын хомининудыг олон нууцаар дүүрэнг дурдах нь зөв. Ойролцоогоор 3000 жилийн өмнө Денисовуудын ДНХ-д ул мөрөө үлдээсэн үл мэдэгдэх зүйлүүдийн талаар тодорхой хариулт өгөх боломжгүй. Одоогоор энэ төрлийн талаар мэдэгдэх ганц зүйл нь денисовын хүмүүст өөр амьд биетэд байхгүй содон шүд байсан явдал ажээ.

Хүн төрөлхтний нууцлагдмал өвөг дээдэс

9 Хүчилтөрөгчгүй амьдрах боломжтой амьтад

Бараг дэлхий дээрх бүх амьд биет хүчилтөрөгчийн тусламжтайгаар амьдардаг. Зарим нь түүнийг хэрэглэж харин үлдсэн нь түүнийг бий болгодог. Саяхан эрдэмтэд газар дундын тэнгисийн гүнээс хүчилтөрөгчгүй амьдардаг амьтныг олсон. Хэдийгээр зарим бактери болон өөр энгийн биетүүд хүчилтөрөгчгүй амьдрах боломжтой ч энэ нь бусад амьд биетэд урьд өмнө илэрч байгаагүй. 3,5 метр гүнээс ийм төрлийн зүйл 3 илэрсэн нь эрдэмтдийн дунд шуугиан дэгдээгээд байна. Одоогийн байдлаар эдгээр амьтдын талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа юм.

Хүчилтөрөгчгүй амьдрах боломжтой амьтад

10 Бэлгийн нөхөн үржихүй

Зарим микроб болон ургамлаас бусад дэлхий дээрх бүх амьд биетүүд бэлгийн замаар үрждэг. Хүмүүс үүнийг энгийн л нэг болох ёстой зүйл гэж үздэг ч яг үнэндээ энэ нь асар том хувьслын аномали юм. Тийм учраас бэлгийн нөхөн үржихүй нь одоог хүртэл ойлгомжгүй үлдсээр байгаа юм. 

Бэлгийн нөхөн үржихүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()