Араар тавьдаг хүмүүст байдаг нийтлэг зан чанарууд

Энэ төрлийн судалгаанд оролцогсдын 90% нь араар тавилтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариулт өгчээ. Гэвч эрчүүдийн 20-40%, эмэгтэйчүүдийн 10-25% нь амьдралдаа нэг удаа боловч араар тавьж байсан гэх статистикийн тоо баримт гарсан байдаг. Үнэн хэрэгтээ таны хамтрагч таныг хуурах боломжтой эсэхийг гадаад төрхөөс нь хараад л мэдэх боломжтой байдаг гэнэ. Ингээд дараах таних тэмдгүүдийг ажиглан хамтрагчаа шинжээрэй.

Араар тавьдаг хүмүүст байдаг нийтлэг зан чанарууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Өмнөх харилцаандаа араар тавьж байсан

Хосууд хоорондын үл ойлголцолд нөлөөлдөг олон хүчин зүйлүүдийн нэг нь тэдний өмнөх амьдрал юм. Өмнөх хосоо араар нь тавьснаас болж салсан хүмүүс шинэ харилцаан дээрээ ч засардаггүй бөгөөд дахин араар тавих магадлал өндөртэй байдаг.

2. Өндөр албан тушаал

Хүйсийн байдлаас үл хамааран өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүс араар тавих магадлал өндөртэй байдаг гэнэ. Тилбурын Их Сургуулийн эрдэмтэд 1,5 мянган хүмүүсийн дунд судалгаа явуулсны үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Судалгаанд оролцогсдын хэлж байгаагаар, өндөр албан тушаалтай хүмүүс томилолтоор явах нь элбэг байдаг бөгөөд энэ нь араар тавих боломжийг олгодог гэжээ.

Харин эрдэмтдийн хувьд томилолтын хугацааны тал дээр судлаачдаас өөр байр суурьтай байгаа юм. Эрдэмтдийнхээр бол өндөр албан тушаалтай хүмүүс өөртөө илүү итгэлтэй байдаг учир эсрэг хүйстэнтэйгээ харьцахад илүү хялбар байдаг бөгөөд тэд харилцаандаа алдаа гаргавал ганцаараа үлдэнэ гэхээс огтхон ч айдаггүй. Тийм учраас тэд хосын харилцаанд төдийлөн анхаарал хандуулахаа больсон байдаг.

Зөвхөн эрэгтэй өндөр албан тушаалтай хүн араар тавьдаг гэвэл худал ойлголт болно. Ерөнхийдөө өндөр албан тушаалтай эмэгтэй хүн цөөхөн байдаг учир бид эмэгтэйчүүдийн араар тавилтын талаар ховор сонсдог байна.

3. Эрх мэдэлгүй эрэгтэй

Эхнэрээсээ бага цалин авдаг, албан тушаал доогуур эрчүүд араар тавих өндөр магадлалтай байдаг гэнэ. Тэд энэ арга замаар өөрийнхөө дутуу үнэлэмжийг арилгахыг хичээдэг байна.

Гэхдээ бүх эрчүүд ийм биш бөгөөд гэр бүлээ авч явж буй эхнэртээ талархаж, анхаарал хандуулдаг нэгэн ч байдаг. 

4. IQ түвшин өндөр

Ухаалаг хүмүүс бусдаас илүү овсгоотой, санхүүгийн боломж өндөртэй байдаг учир араар тавих тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Гэтэл зарим хүмүүсийн үзэж байгаагаар ухаалаг хүмүүс харин ч харилцаагаа бат бөх авч явахыг хичээдэг гэжээ. Харин бодит байдал дээр тэд гэр бүлээс гадуурх харилцаагаа илүү сайн нууж чаддаг л хүмүүс юм.

Гэхдээ энэ нь ухаалаг хүн бүр араар тавьдаг гэсэн үг биш бөгөөд хэрвээ тэд араар тавивал үүнийгээ хэнд ч мэдэгдэхгүй байж чадна.

5. 29, 39, 49 насны эрчүүд

Судлаачид танилцах сайтуудад тандалт, судалгаа хийсний үр дүнд 29, 39, 49 насны эрчүүд илүү араар тавих магадлалтай болохыг тогтоожээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, энэхүү нас нь тэдний хувьд шинэ эрин үе болж байдаг учир ийнхүү өөрийнхөө хувийн амьдралд өөрчлөлт оруулахыг хүсэж араар таьдаг гэнэ.

6. Гэрлэхийн өмнө хамтран амьдрах

Гэрлэхийн өмнө хамтран амьдрах нь тийм ч зөв санаа биш. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн хосуудад араар тавих үзэгдэл их гардаг гэнэ. Учир нь хамтран амьдрах харилцааны хариуцлага гэрлэлтээс арай бага байдагтай холбоотой.

7. Ядам хуруу, долоовор хуруунаас урт

Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд 600 хүнийг судалгаанд оролцуулж, тэдний долоовор болон ядам хурууны уртыг хэмжсэн байна. Судалгаанаас харахад ядам хуруу нь долоовор хуруунаасаа урт хүмүүсийн араар тавих нь илүү их байжээ. Энэ нь тестостерон дааврын хэмжээ ихтэй холбоотой гэнэ.

Үүнээс гадна тестостерон даавар ихтэй хүмүүс бэлгийн харилцаанд тоомжиргүй ханддаг гэнэ. Тиймээс хэрвээ долоовор болон ядам хурууны урт хоорондоо ижил байвал таны хамтрагч танд үнэнч байх болно.

8. Өндөр эрчүүд

Өндөр эрчүүд бусад эрчүүдийг бодвол илүү их араар тавьдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь тэдний өөртөө итгэлтэй байдалтай холбоотой байдаг байна. Ихэнх бүсгүйчүүд өндөр залуучуудад илүүтэйгээр татагддаг учир тэд өөртөө итгэлтэй байх нь аргагүй биз.

Харин намхан эрчүүд өндөр залуучуудын дэргэд өөртөө итгэх итгэл багатай байдаг учир насан туршдаа ханилах үнэнч хамтрагчийг олохыг хичээдэг байна.

Араар тавилт гэдэг нь хүний төрөлхийн араншин биш бөгөөд тухайн хувь хүний сонголтын асуудал юм. Харин дээр дурдсан хүмүүс араар тавих магадлал өндөртэй байдаг учир араар тавихгүйн тулд ихээхэн хичээх шаардлагатай болдог. Энэ нь хэрвээ тухайн хүн ухаантай, өндөр л бол заавал араар тавина гэсэн үг биш бөгөөд хувь хүний сонголт гэдгийг дахин давтаж хэлье.

Хэрвээ таны хамтрагч таныг араар тань тавибал та түүнийг уучлаж чадах уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()