Дэлхий дээрх хамгийн өвөрмөц амттанууд

Амтлах, үнэрлэх мэдрэхүй хүн бүрт ялгаатай байдаг учраас танд таалагдаж буй зүйл бусдад таалагдахгүй байж ч болно. Гэхдээ зарим хүмүүсийн идэж байгаа зүйлийг хараад яаж ийм зүйл иддэг нь гайхшрал төрүүлдэг бөгөөд идэж үзэх талаар бодохоос ч дургүй хүрэм хоолнууд дэлхийн олон оронд бий. Гэхдээ бас идэж үзэхгүй л бол санаа амрахгүй тийм сонин содон амттанууд ч олон. Энэ мэт сонирхолтой хэрнээ өвөрмөц амттануудын тухай та бүхэнд хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ.

Дэлхий дээрх хамгийн өвөрмөц амттанууд

1 Өнгөгүй кофе

Словак гаралтай ах дүү Нади (Nadi Brother) нар ямар нэг толбо үлдээдэггүй кофе гаргаж авсан нь энэхүү өнгөгүй кофе юм. Энэ кофены нууц жорыг тэднээс өөр хүн мэдэхгүй.

Өнгөгүй кофе

2 Саримстай зайрмаг

АНУ-ын Санта Круз хотынхон жил бүрийн 11-р сард сармисны баря тэмдэлэдэг бөгөөд сармистай зайрмаг нь тус баярын гол амттан юм. 

Саримстай зайрмаг

3 Геометрийн амттан

Украины тогооч Даниро Каско (Daniro Kasko) геометрийн дүрсүүдийг дуурайлган хийсэн амттанаараа нэрд гарсан юм. 

Геометрийн амттан

4 Гэрэлтдэг нарийн боов

Сидней хотын нэгэн кафед витамин "В" болон рибофлавин хэмээх бодисын тусламжтайгаар гэрэлтдэг нарийн боов хийдэг ажээ. 

Гэрэлтдэг нарийн боов

5 Усны дуслан бялуу

Энэ бол өөрийн бие галбиртаа анхаарч буй бүсгүйчүүдэд зориулсан амтат бялуу юм. Бялууг зөвхөн усаар л хийсэн. Амт нэмэхийн тулд агч модны шүүс, шар буурцагны гурил ашигладаг байна. Амтат бялууны гол нууц нь Альпаас авчирдаг усанд оршино.

Усны дуслан бялуу

6 Цэнхэр дарс

Цагаан дарсыг шинэхэн улаан усан үзэмтэй хольсоноор цэнхэр өнгийн дарс гарч ирдэг. 

Цэнхэр дарс

7 Агч модны навч

Энэхүү өвөрмөц амттаныг хийхэд хэрэглэдэг навч зөвхөн Японд л ургадаг бөгөөд үүнийг “момидзи” хэмээн нэрлэдэг аж. Хураасан навчаа сайн гэгч нь угаагаад давстай усанд хийж бүтэн жилийн турш хадгална. Дараа нь гурил, гүнждийн үр, элсэн чихэртэй зуурмагт дүрээд их хэмжээний ургамлын тосонд шардаг.

Агч модны навч

8 Хуурамч өглөөний цай

Доорх зурган дээрээс та шарсан өндөг, талх зэргийг харж байгаа байх. Гэвч энэ нь үнэндээ зүссэн цагаан бяслаг, манго жимс, жүржийн жигнэмэг юм. 

Хуурамч өглөөний цай

9 Япон мөхөөлдөс

Та Японы хаанаас ч хамаагүй үнэхээр өвөрмөц хэлбэр, амттай мөхөөлдөс олж чадна. 

Япон мөхөөлдөс

10 Идэж болдог "гариг"

Энэхүү Нидерланд жигнэмэг нь өөрөө өсөж, төлжиж, ургамал ургуулдаг учраас "гарагин жигнэмэг" гэсэн нэртэй болжээ. 

Идэж болдог "гариг"

11 Хөөсөнцөр бялуу

Бен Черчилл (Ben Churchill) нэртэй тогооч өөрийн гар доорх материалаар энэхүү өвөрмөц бялууг бүтээж чаджээ. 

Хөөсөнцөр бялуу

12 3D-ээр хэвлэсэн чихэр

Орчин үед 3D принтерээр юуг ч хамаагүй хэвлэдэг болсон. Үүний баталгаа нь зураг дээрх чихэр юм. Эдгээр чихрийн орц болон хэмжээг компьютерт өгөхөд л хэдхэн минутын дотор хэвлэнэ.

3D-ээр хэвлэсэн чихэр

13 Амэзаику чихэр

Амэзаику (amezaiku) нь японы эртний чихэр хийх урлаг юм. Энэхүү урлагт суралцсан хүн элсэн чихрийг төрөл бүрийн амьтны хэлбэрт оруулж чаддаг байна.

Амэзаику чихэр

14 "Хүүхэлдэйн" амттан

Энэхүү "Fly Me to the Moon" чихрийн дотор байгаа шувуу нисэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. 

"Хүүхэлдэйн" амттан

15 Царцаатай шоколад

Хэрвээ та хүсвэл Тайланд улсаас шараад шоколаданд дүрсэн царцаа авч болно.

Царцаатай шоколад

16 Борщ шөлний амттай чипс

АНУ болон Хятадад амьдардаг Орос гаралтай иргэд эх нутгаа санагалзахын эрхэнд энэхүү чипсийг бүтээсэн аж. 

Борщ шөлний амттай чипс

17 Өнгө өнгийн эрдэнэ шиш

Японы фермерүүд тусгай бордоо ашигласны үр дүнд өнгө өнгийн эрдэнэ шиш гаргаж авдаг байна.

Өнгө өнгийн эрдэнэ шиш

18 Улаан лоольтой зайрмаг

Улаан лоолинд дуртай хүмүүс ОХУ-аас улаан лоольтой зайрмаг авч болох ажээ. 

Улаан лоольтой зайрмаг

19 Хар лооль

‘Indigo Rose’ нэртэй улаан лооль гаднаасаа хар харагдах боловч дотроо улаан ягаан өнгөтэй. Хар өнгийн улаан лооль нь маш амттай байхын зэрэгцээ антиоксидантаар баялаг учир хүний эрүүл мэндэд нэн тустай. Америкийн эрдэмтэд энэхүү жимсэнд агуулах антиоксидант нь чихрийн шижин, илүүдэл жинтэй тэмцэхэд тустай болохыг нотолжээ. Жимсэн доторх будагч бодис их тул улаан биш хар өнгөтэй харагддаг.

Хар лооль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()