Дэнчингийн мөнгийг Худалдаа, хөгжлийн банкан дахь 4004962560010053 тоот дансанд 2018 оны 11-р сарын 16-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.
Жич: Дуудлага худалдаанд оролцогч иргэн 50,000.00 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага 100,000.00 төгрөгийн хураамж (НӨАТ ороогүй) төлөх ба энэхүү хураамжийг буцаан олгохгүй.
Нэмэлт мэдээлэл:
Дуудлага худалдаанд оролцогч нь удирдамжтай танилцсан байх.
- Дэнчин тавьсан төлбөрийн гүйлгээний утга нь дэнчин тавьж буй оролцогчийн “Овог нэр, регистрийн дугаар эсвэл хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, холбоо барих утас”-ын мэдээллийг агуулсан байх ёстой.
- Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцох боломжгүй болохыг анхаарна уу.
- Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банканд байршуулсан дэнчингийн мөнгийг өөрийнх нь хүсэлт гаргасан дансанд дуудлага худалдаа дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор багтаан буцаан шилжүүлнэ.
- Ялагч нь дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор банктай гэрээ байгуулна.
- Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш хуанлийн 7 хоногийн дотор төлбөрийг шилжүүлж дуудлага худалдаагаар авсан үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дуудлага худалдааны дээд үнийн шаардлага хангасан дараагийн оролцогчид шилжүүлнэ.
- Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
Дуудлага худалдаатай холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт, гэрээний хэлтэс (Д.Буяннэмэх, гар утас: 99688101, ажлын утас: 70100241, имэйл: buyannemekh.d@tdbm.mn)-тэй холбогдоно уу.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.