Амьд зураг зурахад хамгийн тохиромжтой шилдэг програмууд

Хэрвээ та уран зураг, график дизайн сонирхдог аль эсвэл бүр мэргэжлийн түвшнийх бол зургийн хамгийн орчин үеийн програм хангамж хайж байгаа нь гарцаагүй. Энэ үүднээс бид хамгийн шилдэг 10 зургийн програмуудыг санал болгож байна. Та эдгээр програмуудын давуу талуудыг харгалзан үзэж өөрт тохирохоо сонгоорой. 

Амьд зураг зурахад хамгийн тохиромжтой шилдэг програмууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Krita"

  • Платформ: Windows, MacOS, Linux

Үнэгүй хэрнээ сайн програм хайж байсан уу? Тийм бол "Krita" хамгийн зөв сонголт байх болно. Энэхүү програм танд маш олон төрлийн багс, өнгөний сонголт өгөх бөгөөд мэргэжлийн түвшний сонирхолтой эффектүүдийг ч санал болгох болно.

"Krita"

2 "GIMP"

  • Платформ: Windows, MacOS, Linux

"Gimp" бол хамгийн хүчирхэг програмуудын нэг төдийгүй мөн л үнэ төлбөргүй гэдгээрээ давуу талтай. Програмын гол онцлог нь график таблет төдийгүй бусад түгээмэл оролтын төхөөрөмжүүдийг дэмждэг явдал юм. Түүнчлэн "Gimp"-н програм хангамж ерөнхийдөө "Photoshop"-той ижил учир потошоп хэрэглэж чаддаг хүн бүхэн хялбархан ашиглаж чадна.

"GIMP"

3 "Inkscape"

  • Платформ: Windows, MacOS, Linux

Энэхүү програмаар лого, баннер, веб дизайн хийхэд илүү тохиромжтой. Мөн вектор зураг янзлах бүх төрлийн хэрэгслүүдийг санал болгодгоороо ихээхэн давуу талтай юм. Маш олон төрлийн сонголттой учир анхлан суралцагчдад бага зэрэг хэцүү байх болно. Мөн л үнэ төлбөргүй.

"Inkscape"

4 "Paint.NET"

  • Платформ: Windows

Энэ программыг энгийн "Paint" программын сайжруулсан хувилбар гэж ойлгож болно. Энгийн хэрнээ гайхалтай үр дүнг үзүүлж чадах "Paint.NET" нь анхлан суралцагч болон мэргэжлийн хүмүүсийн дунд нэлээд нэртэй байдаг.

"Paint.NET"

5 "MediBang Paint Pro"

  • Платформ: Windows, MacOS.

"MediBang Paint Pro" нь "Adobe AIR" нэртэй хөдөлгүүр дээр тулгуурласан зургийн шилдэг програм юм. Энэ програмаар анимэ, манга, комик зурахад тохиромжтой бөгөөд 800 гаруй үнэгүй драфт байдгийн дээр 50 төрлийн багсны сонголттой.

"MediBang Paint Pro"

6 "Gravit Designer"

  • Платформ: Windows, MacOS, Linux, Веб

Сонирхолтой олон функцтэй энэ програмыг заавал компьютер дээрээ татаж суулгах шаардлагагүй, веб орчинд шууд хэрэглэж болдгоороо бусдаас ялгардаг. Түүнчлэн хүчин чадлын хувьд хэнд ч гологдхооргүй учраас олон хүмүүс "Gravit Designer"-ийг ашиглахыг илүүд үздэг.

"Gravit Designer"

7 "Affinity Designer"

  • Платформ: Windows, MacOS
  • Үнэ: 49.99 ам.доллар

"Affinity Designer" бол зургийн гайхалтай програм юм. Энэхүү программыг ашиглан та мэргэжлийн түвшний зураглал эсвэл 3D уран баримлыг хялбархан үүсгэж болно. Тиймээс "Affinity Designer" програмыг мэргэжлийн график дизайнер болохоор зориг шулуудсан хүмүүст санал болгож байна. "Photoshop"-т илүү мөнгө төлөх хэрэггүй зүгээр л энэ програмыг суулгаад түвшнөө ахиулаарай.

"Affinity Designer"

8 "BlackInk"

  • Платформ: Windows
  • Үнэ: 59.99 ам.доллар

"BlackInk" нь энэ жагсаалт дээр танилцуулсан бусад програмуудаас ялгаатай нь таныг нэгэн хэвийн бус өвөрмөц сэтгэлгээгээ ил гаргахад туслах болно. Учир нь "BlackInk" өөрийн гэсэн тусгай механизмыг ашиглан зураг зурах уламжлалт аргуудыг шинэ түвшинд гаргасан юм.

Тийм учраас энэ програмыг эзэмших нь тун хэцүү хэдий ч үр дүн нь таныг гайхшруулах болно.

"BlackInk"

9 "Adobe Photoshop"

  • Платформ: Windows, MacOS
  • Үнэ: Сарын 19.99 ам.доллар

"Adobe Photoshop" нь зургийн файлтай ажилладаг бөгөөд фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурахад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд өргөн ашигладаг. Сонин сэтгүүл, хаяг, реклам, танилцуулга, сав баглаа боодолд ашиглагдах зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно.

Хэрвээ энэхүү програмыг сайтар эзэмшиж чадвал амьдралдаа нэг ч зураг зурж үзээгүй хүн ч өөрийнхөө дижитал урланг бий болгож чадна.

"Adobe Photoshop"

10 "Corel Painter"

  • Платформ: Windows, MacOS
  • Үнэ: 429 ам.доллар

"Corel Painter" бол өнөө үеийн график зургийн шилдэг программ бөгөөд мэргэжлийн дизайнерууд, уран бүтээлчдэд зориулан "Corel" компани боловсруулан гаргасан юм. "Corel Painter"-ийн хэрэгслүүд нь маш их ажиллагаатай бөгөөд програмыг бүрэн сурахад нэг сараас дээш хугацаа зарцуулах болно. Ямартай ч мөнгө биш бүтээлийнхээ чанарт илүү анхаардаг уран бүтээлчдийн сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна. Маш их үнэтэй ч үр дүн нь таныг гайхшруулах болно.

"Corel Painter"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()