Бодит явдлаас сэдэвлэсэн жихүүдэс хүргэм аймшигт кинонууд

Заримдаа бодит амьдрал дээр өрнөсөн аймшигт явдлууд Холливудын алдарт киноноос ч илүү байх юм.  Мөн аймшгийн кинонд ч бодит амьдралыг мөнхрүүлэн үлдээсэн тохиолдол гардаг бөгөөд сүнсний ангуучид бодит амьдрал дээр, бидэнтэй мөр зэрэгцэн оршин гэж хэн бодох билээ. 

Бодит явдлаас сэдэвлэсэн жихүүдэс хүргэм аймшигт кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Танаку экзорцизм - “The Nun”

Бодит түүх: 2005 онд Румыний Танака сүмийн гэгээнтэн өөрийн залуу мөргөлч эмэгтэйн амийг хороосон байна. Тэрээр бүсгүйн биед муу ёрын сүнс орсон гэж үзэж байжээ. Учир нь бүсгүй заримдаа галзуу мэт инээж, юу ч болоогүй байхад орилдог байсан аж.  Тиймээс тэрээр муу ёрын сүнсийг гаргахын тулд экзорцизмыг ашигласан боловч бүсгүй энэ тамлалтыг тэвчилгүй амьсгал хураажээ. Бүсгүйг Марика Ирина Корнич гэдэг бөгөөд үнэн хэрэгтээ тэрээр сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан гэнэ. Харин гэгээнтэн болон түүний туслахад хорих ял оноосон байна.

Киноны үйл явдал: Румын, 1952 он. Хаягдмал газар нэгэн гэлэнмаа ор сураггүй алга болж, нэг нь амиа хорлодог аж. Ватикан энэ хачирхалтай хэргийг мөрдүүлэхээр гэгээнтэн болон залуу мөргөлчийг томилдог юм. Гэвч хуучин сүмд муу ёрын сүнс сэрж, залуус түүнтэй тэмцэх хэрэгтэй болно.

Танаку экзорцизм - “The Nun”

2 Аймшигт алуурчин - “The Silence of the Lambs”

Бодит түүх: Алуурчин Тед Банди өөрийн гадаад төрхөөр хохирогчдынхоо сэтгэлийг ихээр татдаг байжээ. АНУ-ын  хамгийн алдартай алуурчдын нэг болох Тед гэмтсэн мэт жүжиглэж, эсвэл нийгмийн халамжийн байгууллагын ажилтан шиг хувцаслаж үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй олон нийтийн газар танилцаж байсан юм.

Цагдаа нар Тедийг хэд хэдэн удаа баривчилж байсан ч тэрээр хэргээс мултарч, аллагаа үргэлжлүүлж байжээ. Шүүх хурлын хооронд Тед гэрлэж, нэг охинтой болсон байна. Мөн Тед өөрийгөө алдартан мэтээр төсөөлж, ярилцлага өгөх ихээхэн дуртай байсан аж. Эцэст нь Тедэд цаазаар авах ял оноожээ. Тэрээр 30 орчим хүний амь насыг хороосон байна.

Киноны үйл явдал: Галзуу гаж донтон Төв Америкийн бүсгүйчүүдийг хулгайлж, амийг нь хороодог байна. Хэргийг залуу тагнуулч Кларисса Старлинг мөрдөж байсан бөгөөд аллагыг нэг хүн хийж байгааг мэдсэн цагдаагийнхан цуврал алуурчин Ганнибал Лектэрээс тусламж хүссэн аж.

Аймшигт алуурчин - “The Silence of the Lambs”

3 Эд Гейн - “Texas Chainsaw Massacre: The Beginning”, “Psycho”

Бодит түүх: Тамлан зовоогч, архичин эцэгтэй, ахтайгаа таагүй харилцаатай байсан Эд Гейний хүүхэд нас үнэхээр сэтгэл өвтгөмөөр. Ингээд тэрээр алуурчин болж, гэртээ аллага хийх болсон юм. Харин Эдийг баривчилсны дараа түүний байшин юу ч үгүй шатсан аж. Нутгийн иргэд энэхүү аймшигт түүх өгүүлсэн байшинг устгасан нь дээр гэж үзсэн бололтой.  Эдийг сэтгэл зүйн асуудалтай гэж үзсэн учир түүнийг хорилгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү явуулсан юм. Эцэст нь тэрээр хавдраас болж нас баржээ.

Киноны үйл явдал: Эд Гейний үйл явдлаас сэдэвлэж олон тооны аймшгийн кино, номыг бүтээх эх үүсвэр тавигдсан байна. Альферд Хичкокагийн “Psycho” кинонд залуу бүсгүй нэгэн гаж донтон, цуврал алуурчинтай таардаг аж. Харин “Texas Chainsaw Massacre: The Beginning” кинонд цуврал алуурчин хөдөө тосгонд амьдарч, ойр хавийнхаа хүмүүсийг айдаст автуулж байсан юм.

Эд Гейн - “Texas Chainsaw Massacre: The Beginning”, “Psycho”

4 Билли Миллиган - “Split”

Бодит түүх: Билли Миллиган бол зожиглох өвчтэй хамгийн алдартай нэгэн байсан бололтой. Түүний толгойд 24 төрлийн "хүн" байсан бөгөөд түүний толгойд амьдарч байсан “хүмүүс” залууг төрөл бүрийн гэмт хэрэг, аллага хийхэд хүргэж байсан юм.

Миллиганы хойд эцэг түүнтэй харгис хэрцгий ханддаг байсан учир тэрээр ийнхүү зэрлэг, балмад нэгэн болсон гэдэг. Түүнийг хоёр ч удаа шүүх хуралд оролцуулсан боловч эцэст нь сэтгэцийн асуудалтай хэмээн үзэж, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Ингээд Билли 10 жилийн турш эмчилгээ хийсэн боловч түүний толгой дахь “24 хүнийг” гаргаж чадаагүй юм.

Киноны үйл явдал: Нэгэн залуу сургуулийн гурван сурагчийг өдрийн цагаар кафены хажуугаас хулгайлсан байна. Хэсэг хугацааны дараа охид харанхуй орчинд сэрж, нэг хүний төрөл бүрийн араншинтай танилцдаг аж. Гэмт хэрэгтэн жишим ч үгүй ажилдаа явж, сэтгэл судлаачтай уулзаж, харин орой бүсгүйчүүдийг тамлан зовоодог байжээ.

Билли Миллиган - “Split”

5 Тэми Эшкрафтын түүх - “Adrift”

Бодит түүх: 23 настай дарвуулт завины тамирчин эмэгтэй Тэми Эшкрафт өөрийн сүйт залуу болох Ричард Шарпын хамтаар Номхон Далайн аялалд гарсан байна. Гэвч хосууд далайн шуургатай таарч, 12 метрийн шуургатай тэмцэх болсон юм. Харамсалтай нь Ричард амиа алдаж харин Тэми тархины гэмтэл авч, 41 хоногийн турш амьд гарахын тулд тэмцсэний ачаар хүмүүс дээр очиж чаджээ.

Киноны үйл явдал: Тэми болон Ричард нар Таити арал дээр учирснаар тэдний хайрын түүх эхэлсэн юм. Ингээд тэд далайн аялалд гарсан боловч байгалийн гамшигт өртөж их хэмжээний хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр гаргасны эцэст амьд гарч чаддаг байна.

Тэми Эшкрафтын түүх - “Adrift”

6 Оливер Сакс - “Awakenings”

Бодит түүх: Оливер Сакс бол чадвартай сэтгэл судлаач, авъяаслаг зохиолч, анагаах ухааны мэргэжилтэн байсан юм. “Awakenings” романы зохиолч тэрээр өөрийн амьдралд тохиолдож байсан хачирхалтай үйл явдлуудыг бичдэг байжээ. Тэрээр найдваргүй гэсэн өвчтөнүүдийг "L-DOPA" хэмээх бүтээгдэхүүнээр эмчилж байсан бөгөөд өвчтөнүүд хэсэг  хугацааны дараа эдгэж байсан юм.

Киноны үйл явдал: Залуу эмч болох Малкольм Сэйер халдвар авсан, үхмэл болсон өвчтөнүүдийн эмнэлэгт ажиллахаар болжээ. Зарим өвчтөн олон жилийн турш ухаангүй хэвтэж, гадаад орчинтой харьцаж чадахгүй болсон байсан юм. Сэйер энэ өвчнийг эдгээхийг хүсэж туршилтад 30 жилийн турш ухаангүй байсан Леонардог сонгоно. Ингээд  эхний өвчтөн сэргэсний дараа тэрээр өөрийн зохиосон бүтээгдэхүүнийг бусдад тараах болжээ.

Оливер Сакс - “Awakenings”

7 Гейнсвиллын тараагч - “Scream”

Бодит түүх:  1990 онд АНУ-д цуврал аллага болсон юм. Гаж донтнын гарт Флоридагийн Гейнсвил их сургуулийн таван оюутан амиа алджээ.  Алуурчин зальтай байсан тул тэрээр урт хугацааны турш цагдаагийн байгууллагад баригдахгүй байсан юм. Ингээд  хэрэг гарснаас жилийн дараа цагдаа нар алуурчны мөрийг илрүүлсэн бөгөөд тэрээр энгийн нэгэн зөөгч Дэнни Роллинг байсан гэнэ. Хэдийгээр тэр сэтгэл зүйн асуудалтай байсан ч Дэннид цаазаар авах ял оноосон байна.

Киноны үйл явдал:  Залуу бүсгүй болон түүний нэг ангийнхан багтай гаж донтны хохирогч болдог. Алуурчин цагдаа нараас маш сайн зугтаж байсан бөгөөд тэрээр хохирогчдоо тамлан зовоож байгаагаар гардаг.

Гейнсвиллын тараагч - “Scream”

8 “Bury Me Behind the Baseboard” түүх

Бодит түүх: Павел Санаев хэмээх залуу өөрийн хүүхэд насны амьдралын талаар “Bury Me Behind the Baseboard” номд өгүүлсэн байна. 2-11 нас хүртлээ хүү жүжигчин өвөө болох Всеволод Санаевтайгаа хамт амьдарч байсан гэнэ. Павлын эмээ нь түүний ээжид итгэдэггүй байжээ. Учир нь Павлын ээж хоёр ч удаа нөхрөөсөө салсан нэгэн байсан юм. Номон дээр Павлын эмээг хүмүүсийн сэтгэл зүйд аймшигтайгаар нөлөөлдөг цус сорогч мэтээр илэрхийлсэн байдаг. 

Киноны үйл явдал: Найман настай Саша хүү өвөө, эмээтэйгээ амьдарна.  Эмээ нь тийм ч сайхан ааштай нэгэн биш бөгөөд түүний уур бухимдал сүүлдээ тамлал болж хувирснаар үйл явдал өрнөнө.

“Bury Me Behind the Baseboard” түүх

9 Берни Тиде - “Bernie”

Бодит түүх: Техасын Карфаген хотын иргэн Берни Тидег нутгийн иргэд сайн залуу гэдгээр нь сайн мэднэ. Ялангуяа ахмад настнууд түүнд сайн ханддаг байсан аж. Учир нь тэрээр буяны байгууллагад ажиллаж, хэзээд ч хүмүүст туслахад бэлэн байжээ. Маржори Ньюжент хэмээх баян бүсгүйтэй тэрээр нэгэн хуримын ёслол дээр танилцсан байна. Гэвч бүсгүйн зан ааш нутгийн иргэдэд огтхон ч таалагддаггүй байсан гэнэ. Берни болон Маржори нарын харилцаа эрчимтэй өрнөж, Маржори Бернид зориулж гэрээслэл хүртэл үлдээжээ.

Хэсэг хугацааны дараа Маржори ор сураггүй алга болно. Үнэн хэрэгтээ Берни Маржориг буудаж амийг нь хороосон аж.  Харин шүүх хурал дээр Берни хэлэхдээ: "Маржори үргэлж хэрүүл хийж, түүнийг үргэлж тагнадаг байсан" гэжээ.  Ингээд Бернид насан туршид нь хорих ял оноосон байна.

Киноны үйл явдал: Техасын булшны ажилтан нэгэн бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж, тэд дотно харилцаатай болно. Гэвч бэлэвсэн бүсгүй их муухай ааштай байсан учир хосууд үргэлж маргалдаж хэрүүл хийх болсон учир залуу эцсийн аргаа хэрэглэхээс өөр аргагүй болдог аж.

Берни Тиде - “Bernie”

10 Захидал бичиж байсан цуврал алуурчин - “Zodiac”

Бодит түүх: Зодиак нэртэй цуврал алуурчин АНУ-ын хамгийн аймшигтай хүний нэгд тооцогддог юм. Учир нь түүнийг одоо хүртэл барьж чадаагүй байгаа. Тэрээр 1960 оны үед аллага үйлдэж байсан бөгөөд нийт 12 хүний аминд хүрчээ.

Гэмт хэрэг хийхээс гадна Зодиак шууданчаар ажиллаж,  захиандаа өөрийн аллагын талаар бичиж, цагдаа нарыг муулж, шоглож байсан гэдэг. Цагдаа нар Зодиакийг цагдаагийн ажилтан, эсвэл цэргийн ажилтан байх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ. Учир нь тэрээр цагдаа нарын тавьсан зангыг маш сайн мэдэж, огтхон ч занганд ордоггүй байсан юм.

Киноны үйл явдал: Аймшигт алуурчин 25 жилийн турш Сан-Францискогийн иргэдийг айдаст автуулна. Тэрээр гэнэт алга болж, алга болсон шигээ эргэн гарч ирнэ. Цагдаа нар олон хэргийн ард нэг хүн байгаа эсэхэд эргэлзэж эхлэх хэдий ч өөрийгөө Зодиак хэмээн нэрлэсэн алуурчин ажлаа дуусгаагүй болохоо илэрхийлж захидлаа илгээсээр л...

Захидал бичиж байсан цуврал алуурчин - “Zodiac”

11 Сатаны соёл - “Eclipse”

Бодит түүх: 1980 оны үед шашны хүчирхийлэл ихээхэн хурцадмал байсан юм. Төрөл бүрийн сатаны соёл, шашны уламжлалууд олон нийтийн анхаарлыг татаж байжээ. Тэд аймшигт цусан өргөлийг өргөдөг байсан бөгөөд уг өргөлд хүүхдүүдийг хүртэл золиосолдог байжээ.

Киноны үйл явдал: Бяцхан Анжела Грейгийн хэрэг нь мөрдөгч Брюс Киннерын анхаарлыг татсан юм. Ингээд хэд хэдэн сэтгэл зүйн эмчилгээ хийсний ачаар Анжелагийн аав түүнийг жаахан байхад сатаны зан үйлийг ихээр хийдэг байсан нь илэрдэг.  Харин мөрдөгч сайн болон муу талтай соёл иргэншлийн үнэнийг олохоор ажиллана.

Сатаны соёл - “Eclipse”

12 Муу ёрын сүнс судлаач Эд болон Лоррейн Уоррен - “The Conjuring”

Бодит түүх: 1971 оны нэгдүгээр сард Перроны гэр бүлийнхэн шинэ байранд нүүж ордог бөгөөд байшинд нүүж ирснээс хойш төрөл бүрийн хачирхалтай үйл явдал тохиолдох болно. Гал тогооны өрөөнд төрөл бүрийн чимээ гарч, хэн нэгэн цэвэрлэгээний дараа газар хог хаяж, харин шөнийн цагаар унтах ямар ч боломж байхгүй байсан юм. Гэр бүлийн хосууд байшинг сүнстэй болж гэж боджээ.

Ингээд тэд алдарт сүнсний ангууч Эд болон Лоррейн Уоррен нарт ханддаг. Хэсэг хугацаанд ажиглалт хийсний эцэст  сүнсний ангуучид уг байшинд муу ёрын сүнс шүглэсэн болохыг тогтоосон бөгөөд сүнсийг хөөх үйл ажиллагаа нь амжилтгүй болсон юм. Харин Перроны гэр бүл уг байранд дахин 10 жилийн турш амьдарч эцэст нь өөр байранд оржээ.

Киноны үйл явдал: Сүнсний ангуучид амьдралдаа тохиолдож байсан хамгийн хүнд даалгавартай тулгарах болно. Таван хүүхэдтэй амьдардаг нэгэн гэр бүлийн байшинд муу ёрын сүнс шүглэсэн бөгөөд киноны гол баатрууд маань тэдэнтэй тулан ажилладаг билээ.

Муу ёрын сүнс судлаач Эд болон Лоррейн Уоррен - “The Conjuring”

13 Полин Паркер болон Жульет Хьюм нарын түүх - “Heavenly Creatures”

Бодит түүх: Өсвөр насны охид болох Полин Паркер болон Жульет Хьюм нар Шинэ Зеландын Крайстчерч хотын сургуульд танилцжээ. Хэсэг хугацааны дараа охидын харилцаа их дотно болдог. Тэд хоёул зохиол бичиж, уран зөгнөлт ном сонирхдог байсан учир харцаараа нэг нэгнээ ойлгодог байсан гэдэг. Харин энэхүү түүх 1954 онд өрнөсөн юм. Охидын хэт дотно харилцаа нь эргэн тойрны хүмүүсийн болон эцэг эхчүүдэд нь таалагдахгүй байсан бөгөөд тэд охидыг найзаас илүү холбоотой болсон байх магадлалтай гэж боджээ.

Жульетын ээж охидын энэ холбоог таслахын тулд түүнийг Өмнөд Африк руу авч явахаар шийдсэн байна. Харин Полин найзынхаа араас хаашаа ч явахад бэлэн байсан ч Полины ээж зөвшөөрөөгүй юм. Ингээд охидод нэг санаа төрсөн бөгөөд тэд ээжүүдээ алах хэрэгтэй гэж үзжээ.

Аймшигт санааг охид хэрэгжүүлсэн ч удалгүй баригдсан юм. Тухайн үед охид насанд хүрээгүй байсан учир тэдэнд таван жилийн хорих ял оноов. Шоронгоос суллагдаад охид харилцаагүй болжээ. Харин Жульет алдартай зохиолч болсон бөгөөд тэрээр Энн Перри нэрээр зохиол бичдэг юм.

Киноны үйл явдал: Шинэ Зеландын нэгэн жижиг хотод Жульет хэмээх үзэсгэлэнтэй охин нүүж ирнэ. Энд тэрээр Полинтай танилцаж нөхөрлөдөг боловч тэдний харилцаа энгийн бусаар үргэлжлэх болно. Охидын эцэг эх тэднийг салгахын тулд төрөл бүрийн арга ашиглах ч найз охид тэднээс хариугаа авахаар шийднэ.

Полин Паркер болон Жульет Хьюм нарын түүх - “Heavenly Creatures”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()