Италийн алдарт зураач Да Винчигийн 10 гаруй мэргэжил эзэмшиж чадсан нууцаас...

Шинжлэх ухаан, урлаг, бизнесийн салбарын бурхад гэж хэлж болох Бенжамин Франклин, Айзек Азимов, Генри Форд, Исаак Ньютон, Альберт Эйнштейн нар анх ажил хөдөлмөрийн гараагаа юу ч үгүй эхэлж байсан билээ. Харин тэр дундаа зарим алдартай зохиолч, зохион бүтээгч нар бүх зүйл тогтсон хууль дүрэмд захирагддаг учир чанартай бүтээл гардаг гэсэн үзэл баримтлалтай байснаараа бусад салбарынхаа суутнуудаас ялгардаг байсан аж. Тийм ч учраас тэдгээр хүмүүс хэрхэн цаг хугацааг зөв зарцуулах, хуваарилах талаар асар их мэдлэгтэй байсан бөгөөд тэрхүү нарийвчлал бүхий цагийн хуваарийн талаар сонирхуулъя.

Италийн алдарт зураач Да Винчигийн 10 гаруй мэргэжил эзэмшиж чадсан нууцаас...

Да Винчигийн хуваарь гэж юу вэ?

Леонардо ди сэр Пиэро да Винчи нь зохион бүтээгч, инженер, зураач, хөгжимчин, уран барималч хүн байсан юм. Тэрээр дан ганц урлаг гэлтгүй шинжлэх ухааны салбарт ч тоо томшгүй олон нээлт хийсэн бүгдийг амжуулагч нэгэн билээ.

Да Винчигийн үзэж байгаагаар ямарваа ажлыг хийхэд тохиромжтой, тохиромжгүй үе гэж байдаг. Энэ мөчлөг хүн бүрт өөр бөгөөд Да Винчи ажлын хуваариа өөрөө гаргахаар шийдсэн бөгөөд цагт баригдалгүй өөрийн бүтээлч байдал нэмэгдсэн үетэй давхцан ажлаа хийж эхэлдэг байжээ.

Да Винчигийн хуваарь гэж юу вэ?

1. Өглөөний үе (5:00–8:00)

Таны сэтгэл зүй өглөө ямар байгаагаасаа шалтгаалж бүтэн өдрийн сэтгэл санааны байдал, ажлын бүтээмж өөрчлөгддөг учир энэ үе бол хамгийн чухал цаг хугацаа юм. Хүн бүрийн босох цаг өөр байдаг ч хамгийн гол нь энэ цагт та өөрийн биеийг сэрээх, тархиа сэрээх \ямар нэг зүйл унших\, бие организмаа эрч хүчээр цэнэглэх \өглөөний зөв хоол идэх\ зэрэг зүйлсийг хийхэд хамгийн тохиромжтой.

2.Эрчимтэй ажиллах (8:00–12:00)

Да Винчи өглөөгүүр ажилдаа хамгийн их анхаарал хандуулж чаддаг байснаараа бусдаасаа ялгардаг. Тиймээс ч тэрээр төрөл бүрийн гайхалтай бүтээлүүдийг туурвиж чадсан ч байж болох юм.

Сэрснээсээ хойш та хамгийн эхний хэдэн цагийг хамгийн чухал гэсэн зүйлдээ зориулах хэрэгтэй. Учир нь тэр үед таны тархи илүү идэвхтэй ажиллаж байх болно. Үүнээс гадна хамгийн хэцүү ажлаа өглөө эрт хийчихвэл та бүтэн өдрийн турш энэ талаар бодохгүй санаа амар байж чадна.

Зөвлөгөө 1: Ажлаа 10-40 минутаар хуваарилах хэрэгтэй. Учир нь насанд хүрсэн хүн ийм хугацаанд л бүрэн төвлөрөх чадвартай байдаг.

Зөвлөгөө 2: Гадаад орчны бүх анхаарал сарниулсан зүйлийг унтрааж, чихэвч зүүж сонгодог хөгжим сонсоорой. Хэрэв таны төвлөрөлт алдагдах л юм бол дахин ажлаа эхнээс нь хийх хэрэгтэй болно.

Зөвлөгөө 3: 10-20 минут амрахад л хангалттай.Тархиа сэргээхэд энэ хугацаа хангалттай хүрэлцэнэ.

3.Бичиг хэргийн ажил (14:00–16:00)

Үдээс хойш ямар нэгэн зүйлд анхаарал хандуулах хэцүү байдаг учир бичиг хэргийн ажил хийсэн нь дээр. Үүнд: цахим шуудангаа шалгах, бичиг баримтаа цэгцлэх, уулзалт зохион байгуулах, төлбөр тооцоогоо хийх, худалдан авалт хийх гэх мэт багтана.

Энэ нь хэдийгээр тархины үйл ажиллагаа ихээр шаардахгүй ч хэт орой хийвэл их цаг зарцуулах болно.

4.Уулзалт хийх (16:00–18:00)

Оройн цагаар тархи маш ихээр ядардаг учир хялбар ажлуудыг хийсэн нь зүгээр. Леонардогийн өдрийн тэмдэглэлээс харахад тэрээр уулзалтаа өглөөний 10:00 цагт аль эсвэл оройны 17:00 цагаас хойш зохион байгуулдаг байжээ. Оройн цагаар уулзалтад явахад хэт их сэтгэл хөдлөлд автдаггүй гэнэ.

5. Арга хэмжээ, спорт (18:00–21:00)

Спорт нь бүх хүмүүст зориулсан эрүүл, үр дүнтэй амралт болж чадна. Өглөө ажилдаа явахын өмнө спортоор хичээллэсэн нь илүү үр дүнтэй байдаг хэдий ч хэрвээ амжихгүй бол оройн цагаар хичээллэсэн ч болно. Судлаачдын үзэж байгаагаар даваа, лхагва, баасан гаригт спортоор хичээллэх нь хамгийн үр дүнтэй гэжээ.

6. Амралт (21:00–05:00)

Тэр үеийн хүмүүсийн тэмдэглэснээр Леонардо зугаа цэнгэлд дуртай нэгэн байсан гэнэ. Тэрээр сэтгэл зүйгээ амраах нь хамгийн чухал амралт гэж үзэж байсан аж.

Заавал шоу цэнгээний газраар явж амрах хэрэггүй бөгөөд оройн цагийг өөрийн хийх дуртай зүйлд зарцуулах хэрэгтэй. Эсвэл ямар нэгэн сонирхолтой, ашигтай зүйлийг сурахад ч зарцуулж болох юм. 

7. Төлөвлөх

Маргааш юу хийх талаараа урд өдрөөс нь эхлэн төлөвлөх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг хүн бүр л мэддэг. Гэхдээ даваа гаригт бус харин ням гаригт төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй бөгөөд энэ нь долоо хоногийн хамгийн хэцүү өдрийг хөнгөвчлөхөд туслах болно. Зүгээр л хамгийн хүнд даалгавраасаа эхлэн хамгийн хялбар даалгавар хүртэл жагсаалт гарга. Оройн цагаар хүнд даалгавар авах хэрэггүй.

Эцэст нь та дараах дүрмийн дагуу төлөвлөгөөгөө гаргаж болох юм.

  • Босох, нүүр гараа угаах, гүйх, шүршүүрт орох, өглөөний цайгаа уух, тухайн өдрийнхөө төлөвлөгөөг санах
  • Тархины үйл ажиллагаа хамгийн ихээр шаардагдах ажлаа хийх
  • Өдрийн хоол идэх, ном, сонин, сэтгүүл унших
  • Бичиг хэргийн ажил хийх: Шуудан, бичиг баримтаа цэгцлэх, төлбөр тооцоогоо хийх
  • Уулзалт, арга хэмжээ
  • Спортоор хичээллэх, үдэшлэгт оролцох, дуртай зүйлээ хийх, сургалтанд хамрагдах
  • Маргаашийн төлөвлөгөө гаргах
  • Унтаж амрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()