Олныг гайхшруулж буй 19 настай Америк охин

Нью-Йорк хотод амьдардаг 19 настай Мария Пуччарелли (Maria Pucciarelli) охин өөрийн уян хатан биеэрээ дэлхийд гайхагдаж эхэллээ. Одоо тэрээр маш олон төрлийн шоу арга хэмжээ болон зураг авалтуудад тасралтгүй уригддаг эрэлттэй нэгэн болжээ. Тэрээр гимнастикийн спортоор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд тэр үед л амжилтад хүрэхийн тулд илүү уян байх ёстойг ойлгосон гэнэ.

Олныг гайхшруулж буй 19 настай Америк охин

Тэрбээр анх интернэт дээрээс төрөл бүрийн видео дасгал дуурайн уян хатан байдлаа хөгжүүлсэн бөгөөд хожим нь мэргэжлийн дасгалжуулагчтай болжээ. Түүнд хамгийн их нөлөөлсөн хүмүүс нь алдарт "Cirque du Soleil" циркийн уран нугарагчид байсан гэнэ.

Өдгөө тэрбээр дэлхийн хамгийн уян уран нугараачдын нэг болж чаджээ. 

Түүний ийм уян хатан болоход нь дасгалжуулагч нь хамгийн их нөлөөлсөн бөгөөд Мариаг сууж босохыг нь хүртэл зааварчилдаг байсан гэнэ.

Мариа өдөрт дор хаяж дөрвөн цаг сургуулилт хийдэг.

Тэрээр олон нэр хүндтэй арга хэмжээнүүдэд урилгаар үзүүлбэр үзүүлдэг болсон бөгөөд цаашид ч өөрийгөө хөгжүүлэхээр хичээж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()