Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд!

2018-10-26, 17:38
6,310

Архийг хүмүүс ганцхан зорилгоор л ашигладаг гэж боддог бол та энэ нийтлэлийг уншиж дуусаад гайхшрах болно. Үнэндээ бол архийг уухаас өөр маш олон төрлөөр ашиглаж болох бөгөөд зарим нь үнэхээр гайхмаар шүү. Хамгийн наад захын жишээ гэхэд л цэвэрлэгээний бодис болгохоос эхлээд үс арчилгаанд ч хэрэглэж болно.

Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд!

1 Шавжнаас хамгаална

Архи бол шумуул, зөгий, аалз гэх мэт хаздаг шавжнуудаас хамгаалах хамгийн эко арга юм. Цацлаганы савыг архиар дүүргээд гадуур гарахаасаа өмнө бага зэргийг биеийн ил гарсан хэсгүүддээ цацаж хэрэглээрэй. Үнэрийг нь дарахыг хүсвэл дээр нь эфирийн тос хэдэн дуслыг хийж болно. Мөн зарим эфирийн тос шавжнаас хамгаалах найрлагатай байдаг учир цацлагыг тань бүр ч илүү үр дүнтэй болгох болно.

Шавжнаас хамгаална

2 Мөлхөө ургамлын хорыг анагаана

Ой модонд алхаж байгаад хортой ургамалд хөл эсвэл гарынхаа арьсаар шүргээд тууралт гарсан үедээ шуудхан архиар шавшчихвал загатнаа намдаж, хорны үйлчилгээ саармагжина.

Мөлхөө ургамлын хорыг анагаана

3 Цэцгийг шинээр нь хадгалахад тусална

Архи нь бактерийн эсрэг найрлагатай байдаг. Тиймээс бага зэрэг архин дээр цайны халбага элсэн чихэр нэмээд ваартай усанд хийгээрэй. Архи нь цэцгийн ишнээс бактерийг нь цэвэрлэснээр цэцэгний амьд байх хугацааг уртасгана.

Цэцгийг шинээр нь хадгалахад тусална

4 Шил, шаазан эдлэлийг цэвэрлэнэ

Архиар бүхнийг цэвэрлэж болно. Нэг аяга архийг ¼ аяга цагаан цуу, ½ цайны халбага шингэн савантай холино. Үүнийгээ цацлаганы саванд хийж эсвэл алчууртаа шингээгээд шилэн эдлэлээ арчих хэрэгтэй. Ямар ч наалдсан үлдэгдэлгүй маш сайн цэвэрлэх болно.

Шил, шаазан эдлэлийг цэвэрлэнэ

5 Гар аргаар хийсэн лаванда цэцгийн ханд

Цэвэрхэн шилэн сав, архи, лаванда цэцэг танд хэрэг болно. Цэцгээ шилэн саванд  хийгээд дээр нь архиа хийж дүүргэнэ. Сайтар таглаад нарны гэрэлд хоёр долоо хоног байлгаарай. Энэ хугацаандаа үе үе сэгсрээрэй. Ингээд шингэн хэсгийг нь шүүж авах ба энэхүү ханд нь төрөл бүрийн өвчин намдаахад тустай.

Гар аргаар хийсэн лаванда цэцгийн ханд

6 Шаржигнуур шарсан тахиа

Хэрвээ та шаржигнуур тахианд дуртай бол дараагийн удаа хийхдээ дээр нь бага зэрэг архи цацаж өгөөрэй.  Ингэснээр илүү шаржигнуур, бараан өнгөтэй бас илүү амттай болно.

Шаржигнуур шарсан тахиа

7 Нүх агшаана

Ижил хэмжээтэй архи, ус, ногоон цай мөн 2 дусал рөүзмарин болон жожобатой эфирийн тос холиод сайтар хутгаарай. Энэ хольцдоо хөвөн хийж шингээгээд нүүрэн дээрээ тавиарай. Гоо сайханчид энэ хольц нь нүхийг цэвэрлэж, агшаадаг учир 7 хоногт хэд хэдэн удаа хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ арьсыг тань хуурайшуулна гэдгийг санаарай. Хэт эмзэг арьстай хүмүүс хэрэглэх хориотой.

Нүх агшаана

8 Алчуурны эвгүй үнэрийг дарна

Заримдаа гар нүүрийн алчуур эвгүй үнэртэй болчихсон байдаг шүү дээ. Үүнийг арилгахын тулд алчуураа угаахдаа 1/3 аяга архийг угаалгын машиндаа хийгээд угаагаад үзээрэй. Эвгүй үнэр нь арилсан байх болно.

Алчуурны эвгүй үнэрийг дарна

9 Үс индүүднэ

Архи нь үсний уутанцарыг бэхжүүлж, тосны ялгарлыг бууруулснаар үсийг гялалзсан эрүүл болоход тусална. Ижил хэмжээтэй архи болон үсний ангижруулагчийг холиод үсэндээ түрхэж 5-10 минут байлгаад бүлээн усаар зайлаарай. Энэ эмчилгээг сард 2 удаа хийгээд байвал хуйх хуурайшихгүй.

Үс индүүднэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()