Таны нохой юу бодож байгааг яаж мэдэх вэ?

Та нохой тэжээх дуртай юу? Тэжээдэг бол та өөрийнхөө нохойн талаар бүгдийг мэддэг үү? Тэгвэл тэдэнд бидний сонсож ч байгаагүй олон нууц бий гэвэл итгэх үү? Та магадгүй тэднийг илүү сайн ойлгохыг хүсдэг бол бид танд зориулж нохдын бодлыг тааж мэдэхэд туслах мэдээллийг хүргэж байна. 

Таны нохой юу бодож байгааг яаж мэдэх вэ?

1 Тайван байгаа нохой

  • Чих нь унжсан
  • Хэл нь унжсан
  • Сүүлээ өргөөгүй

Нохой ийм байдалтай байгаа бол та түүнд таалагдсан гэсэн үг.

Тайван байгаа нохой

2 Нохой танд итгэж байгаа

  • Гэдсээ дээш харуулсан
  • Дөрвөн хөлөөрөө агаар самардсан

Энэ үед нь нохойны гэдсийг илснээр тэр тантай сайн найзууд болох болно. 

Нохой танд итгэж байгаа

3 Таны анхаарлыг татах гэсэн

  • Толгойгоо өвөр дээр тавина
  • Нүд рүү тань ширтэнэ
  • Чихээ унжуулна

Ийм нохой ганцаардсан юмуу тантай ямар нэг зүйл хийхийг хүсч байна гэсэн үг. 

Таны анхаарлыг татах гэсэн

4 Сониуч зан нь хөдөлсөн

  • Чихээ урагш унжуулсан
  • Сүүлээ өргөсөн

Ийм үедээ нохой сонирхсон зүйлийнхээ төлөө алс холын эрэлд гарахад ч бэлэн байдаг.

Сониуч зан нь хөдөлсөн

5 Ядарсан нохой

Хамраа долоож байгаа нохой өлссөн биш харин ядарсан байдаг. 

Ядарсан нохой

6 Танд ямар нэг зүйл сануулах гэсэн

  • Нүдээ бүлтийлгэсэн
  • Чихээ дэлдийлгэсэн
  • Сүүлээ хөдөлгөсөн
  • Урагш гэдийсэн

Ийм нохой ямар нэгэн зүйлд санаа зовж байгаа ч энэ нь аюултай эсэхийг мэдэхгүй байгаа. Тиймээс тухайн зүйлийг шинжлүүлэхийн үүднээс таны анхаарлыг татахыг оролдож байгаа нь тэр. 

Танд ямар нэг зүйл сануулах гэсэн

7 Танд анхааруулж байгаа

  • Нүдээ нарийсгасан
  • Чихээ унжуулсан
  • Хошуугаа хамхисан

Нохой хошуугаа хааж, нүдээ нарийсгана гэдэг яав ч сайны дохио биш. Ийм нохой танд болгоомжтой байхгүй бол хэрэг бишдэнэ гэдгийг сануулж байгаа гэсэн үг. 

Танд анхааруулж байгаа

8 Ууралсан нохой

  • Чихээ урагш унжуулсан
  • Хамар, нүдээ үрчийлгэсэн
  • Сүүлээ өргөсөн
  • Шүдээ яралзуулсан

Ууралсан нохой

9 Айсан, хүлцэнгүй нохой

  • Биеэ хураасан
  • Сүүлээ шарвасан
  • Чихээ арагш унжуулсан
  • Сарвуугаа өргөсөн

Ийм нохой өөрөөсөө илүү хүчтэй амьтнаас айж, илүү хүлцэнгүй болсон гэсэн үг. 

Айсан, хүлцэнгүй нохой

10 Айж, эгдүүцсэн нохой

  • Биеэ хураасан
  • Чихээ нугалсан
  • Нүдээ онийлгосон

Ийм нохой айсан хэдий ч хэзээ мөдгүй дайрч мэднэ.

Айж, эгдүүцсэн нохой

11 Тоглохыг хүссэн нохой

  • Сүүлээ хөдөлгөсөн
  • Чихээ дэлдийлгэсэн
  • Хэлээ гаргасан
  • Сарвуугаа тэнийлгэсэн

Ийм нохой тантай тоглохыг чин сэтгэлээсээ хүсч байгаа. 

Тоглохыг хүссэн нохой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()