Сэтгүүлийн нүүрэн дэх хамгийн дуулиантай зургууд

Редакторууд сэтгүүлийнхээ нүүрийг сонгохдоо маш болгоомжтой ханддаг. Учир нь уншигч тухайн хэвлэлийг худалдан авахдаа анхаарлаа хандуулдаг хамгийн эхний зүйл бол нүүр зураг юм. Зөв сонгосон зураг нь сэтгүүлийн борлуулалтыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, тухайн сэдэвт олны анхаарлыг хандуулан улмаар сэтгүүлийн нэр хүндийн дээшлүүлэх, эсвэл бүтэлгүйтсэн тохиолдолд дуулиан шуугиан үүсгэх боломжтой. Энэ үүднээс та бүхэнд сэтгүүлийн нүүрэн дээр тавигдаж байсан хамгийн их дуулиан тарьсан зургуудыг хүргэж байна.

Сэтгүүлийн нүүрэн дэх хамгийн дуулиантай зургууд

1 "Glamour" сэтгүүл, 1965 оны наймдугаар сарын дугаар

Загвар өмсөгч Катити Кирунд (Katiti Kironde) 1965 онд "Хамгийн загварлаг коллежийн бүсгүй" тэмцээнд түрүүлэн шагналд нь  загварын "Glamour" сэтгүүлийн нүүрэнд гарсан нь ихээхэн шуугиан тарьсан юм. Учир нь энэ нь өнгөт арьстан бүсгүй анх удаа загварын сэтгүүлийн нүүрэн дээр гарсан тохиолдол болж байжээ. 

"Glamour" сэтгүүл, 1965 оны наймдугаар сарын дугаар

2 "Time" сэтгүүл, 1997 оны дөрөвдүгээр сарын дугаар

Ток шоуны хөтлөгч алдарт Эллен Дженерес (Ellen DeGeneres) 1997 онд өөрийгөө ижил хүйстэн болохыг "Time" сэтгүүлийн нүүрэн дээр зарласан байдаг. Тухайн үед хэн ч олон нийтийн хэрэгслээр өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг мэдэгдэж байгаагүй учир энэхүү үйлдэл нь нийгмийг ихээхэн цочроосон юм. 

"Time" сэтгүүл, 1997 оны дөрөвдүгээр сарын дугаар

3 "People" сэтгүүл, 1997 оны есдүгээр сарын дугаар

Диана (Diana) гүнжийг нас барсны дараахан түүний инээмсэглэж буй зургийг нүүрэндээ тавьсны төлөө "People" сэтгүүл багагүй шүүмжлэлд өртөж байсан юм. 

"People" сэтгүүл, 1997 оны есдүгээр сарын дугаар

4 "Time" сэтгүүл, 2001 оны есдүгээр сарын дугаар

2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас ердөө гурван өдрийн дараа "Time" сэтгүүл Дэлхийн худалдааны төвтэй онгоц мөргөлдөж байгаа зургийг тавьж байжээ. 

"Time" сэтгүүл, 2001 оны есдүгээр сарын дугаар

5 "Playboy" сэтгүүл, 2009 оны арваннэгдүгээр сарын дугаар

Алдарт "Simpsons" хүүхэлдэйн киноны гол дүрүүдийн нэг Марж (Marge) насанд хүрсэн эрчүүдэд зориулсан "Playboy" сэтгүүлийн нүүрэн дээр гарсан нь цөөнгүй хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн юм. 

"Playboy" сэтгүүл, 2009 оны арваннэгдүгээр сарын дугаар

6 "New York" сэтгүүл, 2014 оны арваннэгдүгээр сарын дугаар

"New York" сэтгүүл 2014 оны хамгийн шилдэг технологийн шийдлээр гар утасны "emoji" тэмдэгтүүдийг сонгосон нь одоог хүртэл хүмүүсийн шүүмжлэлийг дагуулдаг. 

"New York" сэтгүүл, 2014 оны арваннэгдүгээр сарын дугаар

7 "Vogue" сэтгүүл, 2017 оны гуравдугаар сарын дугаар

125 жилийн ойн дугаараараа "Vogue" сэтгүүл долоон өөр загвар өмсөгчдөөр нүүрээ чимсэн байна. Харин зарим хүмүүс Жижи Хадид (Gigi Hadid)-ыг анзаарсан бөгөөд хожим нь "Vogue" сэтгүүл загвар өмсөгчдийг чацуу харагдуулахын тулд фотошоп хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.

"Vogue" сэтгүүл, 2017 оны гуравдугаар сарын дугаар

8 Paper сэтгүүл, 2018 оны гуравдугаар сарын дугаар

Анхандаа тус сэтгүүлийн нүүрэн дээр хэн байгааг олон хүн мэдээгүй гэнэ. Тэгтэл энэхүү бүсгүйг алдарт дуучин Кристина Агулера (Christina Aguilera) болохыг анзаарсан олон хүмүүс түүнийг нүүрний будаггүйгээр илүү залуу, царайлаг болохыг магтсан байна. 

Paper сэтгүүл, 2018 оны гуравдугаар сарын дугаар

9 "National Geographic" сэтгүүл, 2018 оны тавдугаар сарын дугаар

"National Geographic" олон нийтийн анхаарлыг далайд хөвөх хог хаягдалд хандуулах зорилгоор тус зургийг нүүрэндээ тавьжээ. Тэгтэл үүнтэй яг ижил агуулгатай зургийг гурван жилийн өмнө "Tesco" компани өөрсдийн үйлдвэрлэдэг цаасан уутыг сурталчлахаар авч байсан нь ил болж "National Geographic" хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. 

"National Geographic" сэтгүүл, 2018 оны тавдугаар сарын дугаар

10 "Dazed and Confused" сэтгүүл, 2012 оны есдүгээр сарын дугаар

Реппер Азилиа Бэнкс (Azealia Banks) "Dazed and Confused" сэтгүүлийн нүүрэн дээр бэлгэвч үлээсэн байдалтай гарсан нь хүчтэй шүүмжлэлд өртсөн гэхэд ч багадна. Тус зургаас болж түүний шинэ цомгийг дэлгүүрүүд борлуулахаас татгалзсанаас гадна Азилиагийн нэрийг нийт долоон орон хар жагсаалтад оруулсан байна. 

"Dazed and Confused" сэтгүүл, 2012 оны есдүгээр сарын дугаар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()