Харийн улсад ажиллаж, амьдрах гэж байгаа хүмүүс заавал уншаарай!

Гадаадад амьдарна гэхээр аз жаргалтай адал явдлын эрэлд явах гэж байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрдөг нь нууц биш. Гэхдээ мэдээж хүний газарт очиход нэгээр тогтохгүй асуудал гарч ирэх болно. Хэрвээ та гадаад услад гарах гэж байгаа бол дараах зөвлөгөөг заавал уншаарай. 

Харийн улсад ажиллаж, амьдрах гэж байгаа хүмүүс заавал уншаарай!

1 Очих газрынхаа хэлийг судла

Очих гэж байгаа орныхоо хэлийг сурах нь мэдээж чухал. Гэхдээ очихоосоо өмнө заавал ус цас болоод очих шаардлага байхгүй. Харин мэдэж байх ёстой өдөр тутмын харилцааны үгс болон хар ярианы хэллэгүүд сураад авахад гэмгүй. 

Очих газрынхаа хэлийг судла

2 Заавал том цүнх авах шаардлагагүй

Том цүнхийг богино хугацааны аялалд авч явахад л тохиромжтойгоос биш холын аялалд тээг болохоос гадна амархан шороо, элсээр дүүрдэг. Оронд нь авсаархан хэрнээ их юм багтдаг цүнх сонгоорой. 

Заавал том цүнх авах шаардлагагүй

3 Энэ аялал биш, харин амьдралын тань шинэ хуудас!

Та сурах эсвэл ажиллахаар явж байгаа бол зугаацахаар яваагүй гэдгээ санаарай. Мэдээж шинэ газар очно гэдэг сайхан санагдаж байж магадгүй ч таны очих газар тодорхой хугацаанд шинэ гэр тань болно гэдгийг санах хэрэгтэй. 

Энэ аялал биш, харин амьдралын тань шинэ хуудас!

4 Валютын ханшыг байнга цээжилж яв

Та тухайн орны мөнгөн дэвсгэртийн ханшийг өөрийн орны ханшинд шууд хөврүүлж чаддаг байх хэрэгтэй. Ингэснээр мөнгөө хямгадаж сурах болно. 

Валютын ханшыг байнга цээжилж яв

5 Та юм үзсэн "царай" гаргах хэрэгтэй

Тухайн оронд жуулчлахаар яваагүй л бол юм болгонд гайхшраад байх хэрэггүй. Мэдээж соёлын ялгаа байж болох ч үзсэн харсан бүхнээ гайхаад байх юм бол бусдын олз болоход амархан гэдгийг санаарай. 

Та юм үзсэн "царай" гаргах хэрэгтэй

6 Орон орны хүмүүсийн цаг барилт өөр

Жишээ нь Америкт хүмүүс уулзмагцаа л хамт хооллоно гэдэг ховор. Тэд хэдэн долоо хоногийн турш төлөвлөсний эцэст уулзалддаг. Харин Лаост товлосон цагаасаа 30-40 минут хоцорч ирэх хэвийн үзэгдэл. Энэ мэтчилэн орон орны хүмүүс цагийг янз бүрээр барьдаг болохыг мэддэг байх хэрэгтэй. 

Орон орны хүмүүсийн цаг барилт өөр

7 Таны өдөр тутмын дэглэм алдагдана

Ажил хийсэн ч сурсан ч өөртөө гаргах цаг байхгүй болно гэдгийг мэдсэн байх хэрэгтэй.

Таны өдөр тутмын дэглэм алдагдана

8 Та бүх зүйлээ алдана... гэхдээ санаа зовох хэрэггүй

Та нэгэнт явахаар шийдсэн бол эх орондоо байгаа ихэнх зүйлээ алдана гэдгээ ухаарах хэрэгтэй. Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ харьцаатай байж болох ч тэд таны дэргэд байж чадахгүй шүү дээ. Гэхдээ та шинэ газарт очоод бүгдийг цоо шинээр эхлэх боломж олдож байгаа учраас санаагаа битгий зовоогоорой. 

Та бүх зүйлээ алдана... гэхдээ санаа зовох хэрэггүй

9 "Бүх зүйл боломжтой" гэдэгт итгэ

Мэдээж бүгдийг тэгээс эхэлж байгаа ч хичээж чадвал хүссэн бүхэндээ хүрч чадна гэдэгт итгэ. 

"Бүх зүйл боломжтой" гэдэгт итгэ

10 Бүх зүйл өөр байх болно.

Эхэндээ танд бүх зүйл нэг л хэцүү санагдаж наад захын энгийн зүйл дээр хүртэл бусдын туслалцаа хэрэг болно. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та хөлөө олж бие тань аажимдаа тавирна. Тэр цагт та өмнөхөөсөө өөр хүн болсон мэт мэдрэмж төрж орчин тойрноо огт өөрөөр харж эхэлнэ.

Бүх зүйл өөр байх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()