Сайн найзууд яагаад ижил сэтгэдэг вэ?

Хамаатан садан, дотнын найз нөхөд гэнэтхэн ижилхэн нэг зан араншин, үйлдэл гаргасан тохиолдол эрдэмтдийг гайхшруулдаг байжээ. Гэхдээ төд удалгүй судлаачид энэ нь ямар нэгэн далд ертөнц биш харин шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж болох зүйл гэдгийг мэдсэн юм. Ингээд бид сайн найзтайгаа хэрхэн холбогддог талаар сонирхоцгооё.

Сайн найзууд яагаад ижил сэтгэдэг вэ?

1 Найз нөхөд мөр зэрэгцэн оршдог

Ихэнхдээ хүмүүс гадаад төрхөөрөө бидэнтэй эсвэл эцэг эхтэй маань адил хүнийг найзаараа сонгодог гэсэн ойлголт бий. Ийнхүү гадаад төрхийг нь хараад бид танилцаагүй хэр нь тухайн хүнд татагдах тохиолдол гарна.

Саяхан эрдэмтдийн хийсэн нэгэн туршилтад 279 оюутан оролцсон аж. Тэднээс хэн хэнтэй нөхөрлөдөг болохыг асуусан байна. Ингээд нэг багт 42 хүнтэй оюутнуудад нэгэн бичлэгийг үзүүлсэн бөгөөд бичлэг үзүүлэх үед эрдэмтэд "МРТ" аппаратыг оюутнуудтай холбосон байжээ. Судалгааны үр дүнд найзуудын тархи үзэж буй бичлэгтээ ижилхэн, ойролцоо хариу үйлдэл үзүүлж байсан гэнэ. Харин сэтгэл гонсойлгосон хэсэг гарах үед тархины боловсруулалт, ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг ажиллаж байсан аж.  Хэрвээ тухайн хүмүүсийн талаар хувийн мэдээллийг нь цуглуулж чадвал бид хэн хэнтэйгээ нөхөрлөх талаар урьдчилсан таамгийг гаргаж чадна гэж эрдэмтэд хэлсэн байна.

Найз нөхөд мөр зэрэгцэн оршдог

2 Генетикийн холбоо ч мөн бий

Мэдээж бид бурхны зурсан замаар л явдаг билээ. Хэн нэгэнтэй дотно нөхөрлөх нь ДНК-тай холбоотой байдаг бөгөөд эрдэмтдийн нотолсноор сайн найзуудын ДНК хоорондоо маш төстэй байдаг гэнэ. Стэнфорд  болон Висконсонын их сургуулийн хийсэн хэд хэдэн туршилтаар сайн найзуудын гени маш ижил болохыг тогтоожээ. Судалгаанд 5500 америкийн өсвөр насныхан оролцсон байна.

Сайн найзуудын холбоо яг л хоорондоо ойролцоо ДНК- тай гэр бүлийн хосууд мэт байсныг судалгаагаар баталжээ. Сайн найзууд гэр бүлийн хосуудаас 1/3-аар л ялгарч байсан гэнэ. Тэд адилхан амьдралын туршлагатай, боловсролтой, ижилхэн бие галбиртай хүмүүсийг сонгодог байжээ. Үүнээс гадна бид өөрсдийнхөө байнга байдаг газраас буюу сургууль, цэцэрлэг, их сургууль , ажил гэх мэт нийтийн газраас найз нөхдөө хайдаг гэнэ шүү.

Генетикийн холбоо ч мөн бий

3 Цахим ертөнцөөр судалгаа хийхэд

Цахим сүлжээ гарч ирэхээс өмнө сэтгэл зүйн шинжлэх ухаан дотно найз, дурлалт хосуудын хоорондын холбооны ижил төстэй талыг тодорхойлж чадахгүй байсан юм. Харин саяхнаас эрдэмтэд хүмүүсийн ижил төстэй талыг цахим хуудаснаас хайх болжээ. 300 мянган орчим цахим хуудсыг шалгаж, судалж үзэхэд гэр бүлийн хосууд болон сайн найз нөхөд нэг бол биеэ барьсан байдал, эсвэл илэн далангүй байдлаараа хоорондоо адилхан байсан гэнэ.

Цахим ертөнцөөр судалгаа хийхэд

4 Хамгийн чухал нь сонирхол, итгэл үнэмшил

Ижилхэн сонирхолтой байх гэдэг нь дотно нөхөрлөх хамгийн чухал үзүүлэлт байдаг гэнэ. Хэрвээ та хоёрын сонирхол нэг зүгт чиглэхгүй бол та хоёр генетикээр,  гадаад дүр төрхөөрөө хичнээн ижил байсан ч энэ нь бат бөх нөхөрлөлийн харьцааг үүсгэж чадахгүй. Энэ нь бид амьдралынхаа туршид олон найз нөхөдтэй болдог нэг шалтгаан юм. Учир нь хүмүүсийн сонирхол, үзэл бодол үргэлж өөрчлөгдөж байдаг шүү дээ. Гэхдээ насан туршдаа нөхөрлөдөг найзууд байдаг бөгөөд тэд хамтдаа хөгждөг, эсвэл хамтдаа юу ч хийдэггүй учир ийнхүү хамт байдаг гэнэ.

Хамгийн чухал нь сонирхол, итгэл үнэмшил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()