1
Саажилттай хүнийг явдаг болгов
Америк, Оросын мэдрэлийн эмч нар бараг боломжгүй гэж үзэж байсан саажилттай хүнийг явдаг болголоо. Олон улсын энэхүү туршилтад хэдэн жилийн өмнө цаснаа явагчаас унаж саа туссан эрэгтэйг оруулсан байна. Эрдэмтэд энэхүү эмчилгээг анх удаа туршсан бөгөөд эхлээд зөвхөн өвчний зовуурийг нь болиулах зорилго тавьсан байжээ. Тэгтэл харин цахилгаан өдөөгчийн ачаар нуруу нугасны гэмтэлтэй хэсэг нь сэргэн өвчтөн хөдөлж эхэлсэн байна. Мэдрэлийн эмч нарын хэлж байгаагаар өвчтөний ийм нөхөн сэргээлтэд 44 долоо хоног зарцуулжээ. Өвчтөн одоо эмнэлгийн ажилтнуудын багахан туслалцаатайгаар бие даан зогсож, гүйлтийн зам дээр алхан, хөдөлж чаддаг болсон байна.
2
Зүрхний шигдээсийг хэд хоногийн өмнөөс анхааруулах хантааз
"Smart Vest" хантааз энгийн л нэг өмсгөл шиг боловч дотроо утасгүй цахилгаан үүсгүүр, мэдрэгчидтэй юм. Чухам эд л зүрхний цохилтын чимээ, даралтыг хянаж бичлэгийг 24 цагийн турш завсарлагагүй хийдэг байна. Хантаазны эзэн гар утсан дээрээ тусгай программ суулган өөрийнхөө зүрхний талаарх мэдээллийг үзэж, хадгалж болно.
Энэ бүхнийг бүтээсэн эрдэмтэд энэхүү хантааз хүний биед онош тавьж, зүрхний доголдлыг урьдчилан мэдэгдэхээс гадна зүрхний булчин хэт идэвхжиж, шигдээс болох зэргийг хоёр хоногийн өмнөөс мэдээлэх юм байна. Энэ хантаазыг сайн дурынхан дээр туршихад үр дүнтэй болох нь харагджээ.
3
Израилын эрдэмтэд нүдний эвэрлэг бүрхэвчийг сэргээх дусаалга бүтээв
Тун удахгүй харааны шил хэрэггүй болж түүний үүргийг зөвхөн дусаалга гүйцэтгэнэ гэхээр хэр үнэмшилтэй байна. Чухам энэ ажлыг Израилийн нүдний салбарын эрдэмтэд хийж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд гахайн дээр туршиж үзжээ. Судалгааны дүн тун амжилттай гарч, дусаалга хол ойрын хараа муудах эмгэгтэй тэмцэхэд маш үр дүнтэй нь харагджээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар бол энэ дусаалга харааны линзийг ч орлоно гэнэ.
4
Царай төрх таних ухаалаг нүдний шил
2018 оны эхнээс Хятадын Жэнжоу хотын цагдаа нар хүний царай төрх таних чадвартай GLXSS нэртэй ухаалаг нүдний шил хэрэглэж эхэлжээ. Энэхүү нүдний шил гэрэл зураг авч, HD дүрс бичлэг хийхээс гадна линзэн дээрээс нэмэлт мэдээлэл гаргаж харуулдаг байна. Энэ гайхамшигт төхөөрөмж даруй 40 гэмт хэрэгтнийг саатуулахад тус болсны 7 нь гэмт хэрэгт сэжиглэгдэн хайж байсан хэрэгтэн байжээ.
635 ам.долларын үнэтэй тус нүдний шилийг хувь хүнд одоохондоо худалдахгүй байгаа гэнэ.
5
“Өөрөө байраа олдог” шаахай
Гэрийн шаахай хаа хамаагүй орхигдоод байдаг явдлыг эцэс болгох технологийг Nissan бүтээхдээ дугуйтай болгосон байна. Тэгээд ч зогсохгүй энэхүү шаахай нь "ProPilot" технологи ашигласан хөдөлгүүр, мэдрэгчтэй учир заасан байрлалдаа эргээд очиж чадна. Өнөөдөр энэ гайхамшигт зүйлийг Японы зочид буудлуудад очсон хэн ч туршаад үзэж болно.
6
Хятадад агаарын такси амжилттай туршлаа
Нисдэг машин "EHang 184" нь ерөнхийдөө дроны хөөрөх зарчим дээр тулгуурласан ч өөр онцгой үүрэгтэй юм. Нэг цэнэглэсэн байхад хоёр зорчигчийг цагт 130 км хурдтайгаар 15 км газар явж чадна. "EHang 184"-ийн гол онцлог нь автомат жолоодлоготойн дээр зүгээр л очих газраа зааж оруулсан байхад хангалттай. Нисдэг таксины туршилтад инженерүүдээс гадна Гуанжоу хотын даргын орлогч ч оролцжээ. Нисдэг энэ такси тун удахгүй том хотын иргэдийг замын түгжрэлээс чөлөөлж мэдэх нь ээ.
7
Хүний хиймэл оюун ухаан
Энэ мэдээлэл үнэхээр шинжлэх ухааны нээлт мэт боловч, угтаа бол болсон үйл явдал юм.
Энэ оны нэгдүгээр сард Аргентины нэг эмэгтэй Facebook-тээ төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө салах ёс хийсэн пост оруулахдаа хүчтэй үйлчилгээтэй бөөн эмийн зураг хавсаргасан байжээ.
Түүний энэ бичлэгийг хиймэл оюун ухаан шүүж үзэн аюултайг нь илрүүлж АНУ-ын засаг захиргааны сайт руу илгээсэн байна. Ингэсний ачаар аврагчид эмэгтэйг ухаангүй байхад олж аварсан байна.
8
Оюун ухаанаар залдаг хиймэл гар
Швейцарын холбооны политехникийн их сургуулийн инженерүүд оюун ухаанаар залж болдог хиймэл гар бүтээсэн байна. Үүний өмнө ийм төхөөрөмжийг арьсан дор суулгадаг байсан бол өнөөдөр хүн тусгай зориулалтын малгай өмсдөг болгож өөрчилжээ. Энэхүү гарыг цус харвасан, нуруу нугасны гэмтэлтэй хүмүүс биедээ холбоход хэдхэн минут л хангалттай. Одоо инженерүүд энэ бүтээлээ улам төгөлдөржүүлж ойрын үед бөөнөөр нь үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
9
Жолоочгүй машин
Жолоочгүй автомашин тун удахгүй хүний салшгүй хэрэглээ болох нь 2017 онд тодорхой болсон юм. Америкийн "Tesla" компани энэ салбарт анхдагч бөгөөд жолоочгүй цахилгаан машинаа жилээс жилд боловсронгуй болгосноор Парисын оршин суугчид, зочид цахилгаан хөдөлгүүртэй жолоочгүй бичил автобусны зорчигч болж эхэлсэн байна. Саявтар “Яндекс.Такси” алба жолоочгүй машиныг тодорхой зайнд туршиж үзсэн байна. Ойрын үед олон улсын хэмжээнд замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжид өөрчлөлт орж жолоочгүй автомашин манай гаригийн авто замуудад зорчих эрхтэй болох нь ээ.
10
Криптовалют дэлхийн эдийн засгийн шинэ зүйл
2017 онд дэлхийн эдийн засаг ер бусын үзэгдэл, электрон мөнгө-криптовалютын хэрэглээ эрс өссөн жил байлаа. Хэдийгээр криптовалют нь бүр 2009 онд биткоин нэрээр гарсан ч дэлхий нийтэд өнгөрсөн оноос л нэрд гарч түгээмэл болсон юм. Наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл биткоины ханш огцом өөрчлөгдөж 2000 доллараас 20000 доллар хүртэл өсөн нэг биткоин 6500 доллар хүрсэн юм. Санхүүгийн томоохон байгууллагуудын шинжээчид одоо криптвалютыг дэлхийн эдийн засагт доллар евротой эн зэрэгцэнэ гэж үзэж байна. Энэ үзэгдэл эргэж буцах уу, яаж ингэж эрчимтэй хөгжиж байна, амжилт олох уу.
11
Судлаачид хүний үүслийн онолыг баталсан
2017 он бол хүн төрөлхтөн өөрсдийнхөө тухай ойлголтод эрс урагшилсан жил байлаа. Өнөөгийн хүн- Homo sapiens нь 200 мянган жилийн өмнө Дорнод Африкийн хаа нэгтэй амьдарч байсан хүмүүсийн эртний төрлөөс гаралтай гэж удаан хугацааны туршид үзэж ирсэн. Өнөө хүртэлх археологи, болон хүн судлалын олдворууд үүнийг баталж ирсэн байдаг.
Гэтэл олон улсын эрдэмтдийн хамтарсан багийнхны 300 мянган жилийн өмнөх хүний олдворын тухай өгүүлэл 2017 оны зунаар Nature сэтгүүлд гарчээ. Энэ хүмүүс африкийн огт өөр хэсэгт амьдарч байсан байна. Тэдэнд өнөөгийн бидний өмсч хэрэглэж байгааг өмсгөх юм бол биднээс огт ялгагдахгүй гэж судлаачид баталж байна. Энэ нээлт хүний үүслийн тухай бидний ойлголт үндсэндээ алдаа байсан, энэ талаар дахин судлах хэрэгтэй гэдгийг бүрэн харуулж чадлаа.
12
Нарны аймагт галактикаас гаралтай биет илрүүллээ
2017 он орчин үеийн шинжлэх ухаанд бас нэг бэлэг барьсан нь Нарны аймагт галактикаас гаралтай сансрын биет байгааг анх удаа илрүүлсэн явдал байлаа. Хавайн арал дээрх одон орны Кекагийн эрдэмтэд Нарны аймагт хамааралгүй ер бусын сүүлт од илрүүлсэн нь сүүн замын орон зайн хаа нэгтээ бий болсон байх нь.
Энэ сүүлт од асар их хурдаар сансарт өөрийн замаар эргэлдэж, ингэснээрээ манай нарны орон зайд татагдахгүй байгаа гэнэ. Гэхдээ эрдэмтдийн зарим нь энэ биетийг үүсмэл гаралтай гэж үзэж байгаа юм.Асар хүчтэй радио дуран авайг сүүлт одны зүг чиглүүлэх юм бол радио долгионоор дохио хүлээн авч болно.
13
Хятадын эрдэмтэд сармагчинг клоны аргаар хувиллаа
Энэ бол “Долли хонь”-ийн аргаар хоёр ижил клоноор нэг сармагчин гарган авсан анхны туршилт. “Тээсэн эх” сармагчин, шинэ сармагчин хоёр ижил ДНК-тай. Энэ амжилт нь цаашид хүнийг хавдраас, удамшлын өвчнөөс хамгаалах, бас үхсэн амьтдыг клоны аргаар хувилах боломж бий болгож байна.
14
Амьд хүний генийг өөрчилж болно
Мөн л 2017 онд биоинженерүүд амьд хүний генийг өөрчилж чадсан байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Орегоны их сургуулийн мэргэжилтнүүд генийн үр хөврөлийг өөрчлөн зүрхний удамшилт өвчин үүсгээд байгаа генийг нь салган авах мэс заслыг амжилттай хийжээ.
Өөр бас нэг компани CRISPR технологийн тусламжтайгаар гахайны геномыг өөрчлөх мэс засал хийж. Зорилго нь амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах боломжийг судлах. Энэ геномын ачаар мэндэлсэн 37 эрүүл торойд хүний биед хортой вирус илрээгүй байна.
Улмаар амьд хүний генийг өөрчлөх туршилтыг Хантерийн синдромоор өвчилсөн 44 настай эрэгтэй дээр хийсэн байна. Одоогоор эмчилгээний үр дүн ямар гарахыг ажиглаж байна. Хэрэв амжилттай болбол эмч нар тун удахгүй хүнд өвчнийг эмчилдэг болно.
15
Хүн төрөлхтнийг хавдраас ангижруулна
Хавдрыг XXI зууны өвчин гэсэн яриа бий. Үнэхээр тийм юм бол өнөөгийн мэргэжилтнүүд энэ аймшигт өвчнийг үгүй хийх замд аль хэдийнээ орчихоод байна. 2017 онд хорт хавдрын эстэй тэмцэх олон аргыг туршиж үзсэнээс хамгийн дэвшилттэй нь умайн хорт хавдрын үүсвэрийг мэс заслын бус аргаар эмчлэх арга гэнэ. Эр бэлгийн эс, эмийг савны яг тэр хавдар бүхий газарт хүргэж чадвал үрийн шингэн нь эмийг орлож чадах нь харагджээ. Туршилтаар энэ нь 90 хувийн үр дүнтэй болох нь харагдсан байна. Энэ арга нь эмийн эмчилгээг орлох нь ээ.
16
Түүхэн дэх анхны өнгөт рентген
Шинэ Зеландын эрдэмтэд хүн төрөлхтний түүхэнд анх удаа гурван хэмжүүрт өнгөт рентген зураг авчээ. Шинэ төхөөрөмжийг уламжлалт хар-цагаан рентген аппарат дээр тулгуурласан ч тоосжилт хянах Medipix технологи ашигласан байна. Энэ технологийн ачаар 2012 онд нуруу нугасны Бозон Хиггс хэмээх үл анзаарагдам хэсгийг олж илрүүлжээ.
Medipix нь яг л камер шиг ажилладаг ч маш өчүүхэн хэсгийг ч ажиглах чадвартай технологи учраас өндөр нарийвчлалтай дүрс харуулж чадна. Өнгөт рентген зураг дээр булчин, яс, мөгөөрс зэргийн ялгааг тод харуулахаас гадна хорт хавдрын байдал, хэмжээг нарийн тодорхойлдог байна.
17
Хүний толгойг шилжүүлэн суулгалаа
Эрдэмтэн Доулийн толгой зохиолыг уншсан л биз дээ. Яг түүн шиг хүний толгойг шилжүүлэн суулгана гэдэг алсын ирээдүйгээс эргээд ирсэн шиг л сонсогдоно. Сержо Канаверогийн удирдлага дор хятадын мэс засалчид түүхэнд анх удаа хүний цогцосноос толгойг нь аван өөр хүн шилжүүлэн суулгасан байна. 18 цаг үргэлжилсэн мэс заслын үрээр хүний нуруу нугас, мэдрэлийн эсүүд, цусан хангамж хэвийн ажиллаж эхэлжээ. 2018 он гэхэд амьд хүний толгойг шилжүүлэн суулгана гэж Сержо Канаверо 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд мэдэгдсэн юм.
Энэ бүхнээс гадна 2017, 2018 онд шинжлэх ухаанд дараах үйл явдлууд болжээ.
SpaceX Falcon 9 зөөгч пуужингийн эхний угсрааг дахин ашиглах боллоо. Илон Маскийн мэргэжилтнүүд тойрог замд Falcon 9 зөөгч пуужинг амжилттай туршсан байна. Ингэснээр нэг удаагийн хөөргөх явцад 18 сая доллар хэмнэж байгаа юм. Энэ нь сансар судлалын зардлыг улам хямдруулах боломж бий болгож байна.
НАСА-гийн өнгөрсөн оны хамгийн гол мэдээллийн нэг бол амьдрал байж болох шинэ гариг нээсэн явдал. TRAPPIST-1 системээр шинэ 7 гариг нээсний гурав нь амьдралтай байх магадлалтай. Эд нь зарим талаараа од шиг, мөн дэлхий шиг болохоор амьдрал байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Хиймэл оюун ухаант Alpha Go хүнийг яллаа. Тусгайлан боловсруулсан программ бүхий энэ машин манай дэлхийн хамгийн шилдэг шатарчныг 2017 онд хожсон байна.
SpaceX хөтөлбөр хоёрдугаар сарын эхээр Falcon Heav пуужин хөөргөлөө. Энэ төслөөр дэлхийн тойрог замд 64, Ангараг гарагт 16,8 тонн ачаа хүргэнэ. Энэ дотор улаан хүрэн өнгийн Tesla Roadster машин ч байгаа. Энэ машин дотор SpaceX-ийн сансрын нисэгчийн баг хувцас өмссөн манекин бий. Хамгийн гол нь энэ пуужин өнөөдөр байгаа хамгийн хүнд ачаа зөөгч пуужин болж байгаа юм. Өнөөдрийн дээд хэмжээ 28,7 тонн л байгаа шүү дээ.