Нүүрний арьс яагаад эрт унждаг вэ, түүнтэй хэрхэн тэмцэх вэ?

2018-10-18, 16:40
14,977

Нас ахих тусам бидний арьсны уян хатан чанар алдагддаг учраас бид хөгшрөөд ирэхээрээ суларсан хацар, унжсан ирүүтэй болж л үлддэг. Энэ нь шууд л таны царайг дарж харагдуулдаг учраас бидний ихэнх нь гоо сайхны мэс заслын талаар өөрийн ирэхгүй бодоход хүрдэг. Гэвч бодит байдал дээр энэ нь тийм ч аймшигтай асуудал биш юм. Өөрөөр хэлбэл тийм үнэтэй хагалгаанд оролгүй гэрийн нөхцөлд үүнийг зохицуулах боломж бий.

Нүүрний арьс яагаад эрт унждаг вэ, түүнтэй хэрхэн тэмцэх вэ?

1 Утсаар байнга ярих

Ухаалаг утас, таблет байнга ашиглаж, инстаграм фэйсбүүк ширтэж, найзуудтайгаа чатлахад та хэр их цаг зарцуулдаг вэ? Эдгээр зүйлсд хэр их цаг зарцуулна тэр чинээгээрээ нэг л өдөр толинд харахдаа унжиж суларсан хацраа хараад харамсах болно. Учир нь утас, таблет руугаа бид үргэлж доош тонгойж хардаг бөгөөд гоо сайхны мэс засалч, эмч Мервиний хэлж байгаагаар энэ зуршил нь хавантай, хөөсөн царай, үрчлээ, унжгар хацартай болгох маш том шалтгаан гэжээ.

Утсаар байнга ярих

2 Хангалттай өөх тос хэрэглэхгүй байх

Өөх тостой бүхэн муу гэсэн ойлголттойгоор хоолноосоо бүр мөсөн хасаж болохгүй. Учир нь муу өөх тос, сайн өөх тос гэж байдаг бөгөөд омега 3, омега 6 гэх мэт арьсны уян хатан чанарт сайн нөлөөтэй, дархлааг сайжруулах ач тустай сайн өөхний хэрэглээ тань өндөр байх хэрэгтэй.

Хангалттай өөх тос хэрэглэхгүй байх

3 Дааврын тэнцвэр алдагдах

Арьсны уян хатан чанар алдагдах томоохон шалтгаануудын нэг нь эстрогений дутагдал юм.  Энэхүү  эмэгтэй даавар нь эластин, коллагенийг үүсгэгч арьсны фибробластыг өдөөж өгдөг. Тиймээс эстроген дааврын түвшин багатай эмэгтэйчүүдийн арьс эрт үрчлээтэж, унжсан байдаг.  

Дааврын тэнцвэр алдагдах

4 Хэт их чихэр идэх

Чихрийн муу нөлөөний талаар олон ном товхимлууд байдаг бөгөөд тэдгээрийг заавал судалж үзэх хэрэгтэй. Байнгын чихрийн хэрэглээ арьсны уян хатан чанарыг бууруулснаар хөгшрөлт эрт явагддаг.

Хэт их чихэр идэх

5 Наранд хэт олон цагийг өнгөрүүлэх

Нарны хэт ягаан туяа, ялангуяа UVA хорт туяа арьсны хөгшрөлтөд маш их нөлөөлдөг. Энэхүү хорт туяа нь арьсны хамгийн гүн давхарга болох дермисийг сүйтгэдэг. Гэтэл дермисийн 70 хувь нь коллаген байх бөгөөд арьсны үндэс суурь нь болж байдаг юм.

Наранд хэт олон цагийг өнгөрүүлэх

6 Огцом жин хасах

Огцом жин хасах нь зарим талаар маш муу нөлөө үзүүлдэг. Илүүдэл өөхийг хассан хэдий ч илүүдэл арьс тэндээ байсаар л байдаг. Тиймээс жингээ хасахаар бол арьсандаа мөн анхаарч, арьсыг өргөж, татах бүтээгдэхүүн, нүүрний йог мэтийг хийгээрэй.

Огцом жин хасах

7 Шүдний асуудал

Зуултын гажиг нүүрний булчинд шууд нөлөөлдөг. Мичиганы их сургуулийн эрдэмтэд зуултын гажиг нь нүүрний харагдах байдлыг тэнцвэргүй, хоёр талыг тэгш бус хэмтэй болгож, арьс унжихад нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.  

Шүдний асуудал

8 Сайн унтаж амрахгүй байх

Бидний арьс унтаж байхад нөхөн төлждөг. Тиймээс сайн унтаж амрахгүй бол арьс нөхөн төлжиж чадалгүй амархан унжиж сулрах аюултай байдаг. Шөнийн тос, нүүрний маскнууд арьсны хөгшрөлтийн эсрэг нөхөн төлжилтөд өндөр нөлөөтэй байдаг учир тэдгээрийг хэрэглэж занших хэрэгтэй. Мөн бид унтаж байхдаа арьсныхаа чийгийг ихээр алддаг учраас чийгшүүлэх тосыг байнга хэрэглэх хэрэгтэйг санаарай.  

Сайн унтаж амрахгүй байх

9 Хурдан хурдан алхдаг

Гоо сайхны мэс засалч, эмч Жералд Имбер хурдан хурдан алхах нь арьсны хөгшрөлтөд мэдэгдэхүйц нөлөөлдөг гэжээ. Ялангуяа цаг агаарын таагүй нөхцөлд (хурц нартай, салхитай) хурдан хурдан алхаж, нүүрний арьсыг дээш доош сэгсчих нь арьсны уян хатан байдалд муугаар нөлөөлнө. Мөн энгийн үед ч нүүрийг сэгсчих нь их байвал хацар унжиж, сулрах магадлалыг ихэсгэнэ.

Хурдан хурдан алхдаг

10 Жижиг юманд ч санаагаа зовох

Сэтгэл санааны тогтворгүй байдал бидний гоо сайханд ч муугаар нөлөөлнө. Хөмсгөө зангидаж, нүүрээ үрчийлгэсээр сүүлдээ түүнийгээ зуршил болгочихвол царай тэр чигтээ унжгар, овортой харагдана. Мөн сэтгэл санааны байдал дааварт нөлөөлж, арьс үсний эрүүл мэндэд сайн, муу нөлөөлөл үзүүлдэг.

Жижиг юманд ч санаагаа зовох

11 Хацар унжихаас хэрхэн сэргийлэх вэ?

1. Арьс арчилгаа

  • Арьсны уян хатан чанар, нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг ретинол, С амин дэмийн өндөр найрлагатай тос, серум хэрэглэж хэвшээрэй.
  • Зуун настын гел, гааны навчны хандтай бүтээгдэхүүн нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмждэг.
  • Нарны хамгаалалттай тос байнга хэрэглэж, нарны хурц тусгалтай үед гадуур гарахаа багасгаарай.​

2. Гэрэл сүүдэр

  • Нүүр будалтаар нүүрнийхээ хэлбэрийг засаж харагдуулж болно. Ирүүнийхээ ясыг дагуулаад сүүдэр тавибал арьс өргөгдөж харагдана.

3. Хоолны зөв дэглэм

Бидний идэж байгаа бүх зүйл бидний арьсанд нөлөөлдөг. Арьсаа залуу, чанга хэвээр нь хадгалахын тулд самар, авокадо, загас, аспарагус, бууцай зэргийг хүнсэндээ сайн хэрэглэхийг зөвлөж байна.

Хацар унжихаас хэрхэн сэргийлэх вэ?

4. Тунгалагийн системийн иллэг

Тунгалгийн системийг цэвэрлэх иллэг нь арьсны хөгшрөлтийг удаашруулах сайн нөлөөтэй байдаг. Арьсны үхэжсэн эд эсийг арилгаж, жимсний хүчлүүдийг арьсанд шингээж өгдөг. Мөн энэ нь биеэс хорыг гадагшлуулж, нүүрний хаванг буулгаж, арьсыг чангарлуудаг үйлчилгээтэй.

Бонус: Нүүрний булчин чангалах дасгалууд

  • Инээж буй сфинкс” — Нүднийхээ булчинд нөлөөлүүлэлгүй зөвхөн уруулын булчингаараа инээх гэж хичээ.
  • Буддагийн царай” — Тайвшраад хөмсөгнийхөө голын цэгт анхаарлаа төвлөрүүл. Энэ нь нүүрний булчинг суллаж, стресс тайлна.
  • Булцгар хацар” — Хацраа агаараар дүүргэж, хоёр талдаа ээлжлээрэй.
  • “Үнсэлтээрээ үдье” — Уруулаа цорвойлгоод, хуруунуудаа нийлүүлж уруулдаа хүргээд дараллттайгаар шахаж өгөөрэй. Эсрэгцэл үүсгэх ёстой шүү.
  • "Загас" — Хацраа дотор талаас нь сорж бариарай.

Эдгээр дасгалыг өдөрт дор хаяж 5 удаа хийгээрэй. Байнга тууштай хийж байж үр дүнд хүрнэ.

Бонус: Нүүрний булчин чангалах дасгалууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()