Ертөнцийн хамгийн хурдан 15 зүйл

Хүн бүр хурдтай байхад дуртай байдаг. Учир нь хурдан байх нь хүмүүст урам зориг, эрч хүчийг мэдрүүлдэг ажээ. Тэгвэл бид та бүхэнд ертөнц дээрх хамгийн хурдан 15 зүйлийг танилцуулж байна. 

Ертөнцийн хамгийн хурдан 15 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Хамгийн хурдан хүн - Усэйн Болт

1986 оны 8-р сарын 21-нд төрсөн Ямайкийн богино зайн гүйгч, тамирчин Усэйн Болт нь дэлхийн хамгийн хурдан хүн юм. Тэрбээр 2018 оны зуны Олимпд 100 метрийг 9.69 секундэд, 200 метрийг 19.30 секундэд, хамтран багийн тамирчинтайгаа 4x100 метрийн буухиаг 37.10 секундэд туулсан амжилттай билээ. 1984 онд Карл Люис Олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны хүн байсан бол Болт түүний рекордыг эвдэж, Олимпын ганцаарчилсан 3 төрөлд ялалт байгуулсан анхны хүн болж чадсан юм. Үүнээс гадна богино зайн гүйлтэд гаргасан амжилтыг нь үнэлж, түүнд “Цахилгаан Болт” гэх хочийг өгч байсан бөгөөд тэрбээр 2009 оны 8-р сарын 16-ны ням гарагт болсон Берлиний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100 метрийн тойргийг 9.58 секундэд туулж дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.

Хамгийн хурдан хүн - Усэйн Болт

14 Хамгийн хурдан машин - Henessey Venom F5

"Бугатти Вейрон" нь дэлхийн хамгийн хурдан машин байхаа аль хэдийн больжээ. Учир нь "Henessey" компани "Venom F5" хэмээх 1600 морины хүчтэй, 30 секундэд 400 км/цагийн хурд авах чадалтай машинаа танилцууллаа. Энэхүү машин нь хамгийн ихдээ цагт 484 км хурдлах чадвартай ба энэ нь "Вейрон"-оос 54 км/цагаар илүү хурдалдаг гэсэн үг юм.

Хамгийн хурдан машин - Henessey Venom F5

13 Эх газрын хамгийн хурдан амьтан - Үчимбэр

Үчимбэр нь урт, нарийхан хөлийнхөө тусламжтайгаар цагт 113 км хүртэл хурдалж чаддаг. Уг амьтан Африкийн бусад том муурнуудаас цоохор бие, жижиг толгой, жижиг чих, нүдний булангаасаа хамар хүртэл үргэлжлэх судал зэргээрээ ялгарч харагддаг аж.

Эх газрын хамгийн хурдан амьтан - Үчимбэр

12 Хамгийн хурдан компьютер - Roadrunner

"Рөүдраннэр" (Roadrunner)  гэх супер компьютерыг Америкийн Нэгдсэн Улсын Шинэ Мексик хотын Лос Аламос үндэсний лабораторид зохион бүтээжээ. Энэ нь 133 сая долларын үнэтэй, дэлхийн хамгийн хурдан компьютер бөгөөд 1.7 петафлоп хурдтай процессортой аж. Үүнээс гадна энэ нь олон төрлийн загваруудтай тавиуран хэсгүүдээс бүрдсэн цор ганц компьютер юм.

Хамгийн хурдан компьютер - Roadrunner

11 Хамгийн хурдан загас - Дарвуулт загас

"Istiophorus"-ийн төрлийн дарвуулт загасны 2 зүйл нь дэлхийн далайн усны дулаан хэсэгт амьдардаг. Дарвуулт загас нь цэнхрээс саарал өнгөтэй байх бөгөөд нуруун дээрээ босоо сэрвээтэй, сэлэм мэт урт хошуутай байдаг ба цагт 110 км хурдалж чаддаг аж. Энгийнээр уг загас хуурай газар дээр явдаг байлаа гэж бодоход зам дээр яваа жолоочийг төвөггүйхэн гүйцэж чадах юм.

Хамгийн хурдан загас - Дарвуулт загас

10 Хамгийн хурдан галт тэрэг - "JR-Maglev MLX01"

Япон улсын Яманаши мужид  "JR-Maglev MLX01" гэх галт тэргийг туршиж үзэхэд 581 км/цаг хүртэл хурдлах чадвартай байжээ. Одоогийн хэрэглэгддэг "Трансрапид" (Transrapid) галт тэрэг нь энгийн дамжуулагчтай, таталцагч электродинамик тоормостой байдаг бол энэхүү шинэ галт тэрэг нь цахилгаан дамжуулах чадвар өндөртэй супер дамжуулагчтайгаас гадна цахилгаан эсэргүүцэгч электродинамик тоормостойгоор зохион бүтээгдсэн байна. Улмаар Японы галт тэрэгний төв компаниас гаргасан “Цахилгаан дамжуулалт сайтай "Maglev" галт тэрэг нь дэлхийн хамгийн хурдан галт тэргэнд тооцогдох болсон аж. Түүнчлэн мужийн оршин суугчид тус гал тэргэнд суух хүсэлт гаргасан байгаа бөгөөд одоогоор 100,000 гаруй иргэд аль хэдийн сууж үзсэн гэнэ.

Хамгийн хурдан галт тэрэг - "JR-Maglev MLX01"

9 Хамгийн хурдан усан гулгуур - Insano

"Инсано" (Insano) нь 41 метр өндөртэй, Генисийн номд бичигдсэн дэлхийн хамгийн өндөр усан гулгуур юм. Энэ нь 14 давхар байшинтай тэнцэхүйц өндөр баригдсан учраас үүгээр гулгахад 4-5 секундэд 105 км/цаг хурдлах боломжтой байдаг аж. Ингэж хурдалдаг нь тус усан гулгуурыг дэлхий дээрх гайхамшигт төхөөрөмжүүдийн нэг болгожээ.

Хамгийн хурдан усан гулгуур - Insano

8 Хамгийн хурдан шумбагч - "К-222"

"К-162" нэрээр анх гарч ирсэн ч одоо "К-222" нэртэй "Папа" (Papa) шумбагч онгоцыг 1963 оны 12 сарын 28-нд зохион бүтээж, 1969 оны 12 сарын 31-нд Северодвинскд ашиглалтад оруулж байсан юм. Энэхүү шумбагчийг Зөвлөлтийн хойд усан цэргийн флоттод ашиглах зориулалтаар хийсэн ба туршилтын үед 83 км/цаг хүртэл хурдлах чадвартай байсан гэдэг. Гэхдээ уг шумбагч их өртгөөр бүтсэн ч дуу чимээ ихтэйгээс гадна хэрэглэж байх үед их биед нь гэмтэл гарч байжээ.

Хамгийн хурдан шумбагч - "К-222"

7 Хамгийн хурдан онгоц - "X-15"

Хойд Америкийн "X-15" тийрэлтэт онгоц нь НАСА, Америкийн агаарын хүчин болон усан цэргийн хүчний зохион бүтээсэн "Х" бүлэгт хамаарах туршилтын онгоцнуудын нэг загвар юм. Энэ онгоцны хурд болон өндрийг 1960-аад онд шалгахад бусад нисэх онгоцнуудаас хамаагүй сайн байсан ба одоогийн байдлаар үүнийг дэлхийн хамгийн хурдан тийрэлтэт онгоц хэмээн үздэг юм. "X-15" онгоцны туршилтын хугацаанд 8 нисгэгчийн 13 нислэг Америкийн Агаарын Хүчнээс тавьсан шалгуураас 50 милл (80.47 км) илүү өндөрт нисэж байжээ. Мөн тэдний зарим нисгэгчид сансрын нисгэгчидтэй тэнцэхүйц чадвартай байсан бол зарим нь НАСА-ийн нисгэгч болж чадахуйц мэргэжлийн байсан гэдэг. Мөн Пете Найт гэх нисгэгчийн нислэг 7273 км/цаг хүртэл хурдалсан нь дэлхийн хамгийн хурдан нислэгт тооцогддог юм.

Хамгийн хурдан онгоц - "X-15"

6 Хамгийн хурдан нисдэг тэрэг - "Westland Lynx ZB50"

Нисдэг тэрэг хамгийн хурдандаа цагт 400 км хурдалдаг. Гэвч 1986 оны 8-р сарын 6-нд Европын агаарын хөлгийн үзүүлбэр дээр танилцуулагдсан "Westland Lynx ZB50" хэмээх нисдэг тэрэг цагт 640 км хүртэл хурдалж чадсан билээ.

Хамгийн хурдан нисдэг тэрэг - "Westland Lynx ZB50"

5 Хамгийн хурдан салхи

1999 оны 5-р сарын 3-ны оройн 7 цагт Оклахомагийн Мүүр (Moore, Oklahoma) хотод болсон хуй салхины хурдыг эрдэмтэд хэмжихэд тэр нь цагт 511 км хурдтай байсан ба түүний уршгаар 250 гаруй орон сууц эвдэрч, сүйджээ. Харин 1991 оны 4-р сарын 26-нд Оклахомагийн "Ред Рок" гэдэг газарт цагт 460 км хурдтай хар салхи болж байв.

Хар салхины хурдыг "Фужита" (Fujita) гэх нэгжээр 0-6 хүртэл тоонд хэмждэг бөгөөд 318 миллийн хурдтай хар салхи нь "F6" гэсэн хэмжүүрээс 1 миллээр л бага байсан гэдэг. Харин энэхүү хар шуурганаас өөр ийм хэмжээний хурдтай хар салхи дахин бүртгэгдээгүй байдаг.

Хамгийн хурдан салхи

4 Хамгийн хурдан шувуу - Эгэл шонхор

Хойд Америкт “Нугасны шонхор” хэмээн нэрлэгддэг байсан эгэл шонхор шувуу бол дэлхийн хамгийн хурдан жигүүртэн ажээ. Нэлээд том биетэй, нуруу хэсгээрээ хөх саарал өнгөтэй, хөл хэсэг нь цагаан, хар толгойтой энэхүү шувуу цагт 322 км хурдалдаг.

Хамгийн хурдан шувуу - Эгэл шонхор

3 Хамгийн хурдан сансрын хөлөг - New Horizons

НАСА-гаас гаргасан "Шинэ хязгаар" (New Horizons) гэх сансрын хөлөг Дэлхий Ван гараг руу нисэхээр бэлтгэгдэж байжээ. Энэхүү хөлөг нь Дэлхий ван гараг болон түүний дагуулууд болох Чарон, Никс, Хайдра руу нисэх хамгийн анхны хөлөг байснаас гадна 2006 оны 1-р сарын 19-нд дэлхий болон бусад гарагийн тойрог замд гарсан байна. "Шинэ хязгаар"-ын харьцангуй хурд нь 16,26км/сек буюу 58,536 км/цаг байсан ба дэлхийгээс гарах хүч нь ч бусад хөлгүүдээс хамгийн хурдан нь байжээ. Улмаар тус хөлөг 2015 оны 7-р сарын 14-нд Дэлхий ван гараг дээр газардаж, одоогоор түүний ойролцоо ажиллаж байгаа аж.

Хамгийн хурдан сансрын хөлөг - New Horizons

2 Хүний мэдэрсэн хамгийн хурдан зүйл

Орчин үеийн физикт гэрлийг дэлхийн хамгийн хурдан зүйл гэж үздэг. Вакуум орчинд гэрлийн хурд 299,792,458 м/сек байдаг бөгөөд энэ нь яах ч аргагүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдан нь мөн юм. Учир нь хэрвээ та манай гарагийн экваторыг гэрлийн хурдаар тойрвол дэлхийг секундэд 7.4 удаа тойрч чадах юм.

Хүний мэдэрсэн хамгийн хурдан зүйл

1 Супер хурд

"Такион" (Tachyon) гэх нэгэн бөөм нь гэрлээс хурдан тархдаг бөгөөд анх физикч Арнолд Соммерфилд санааг нь гаргаж, Жералд Фейнберг нэрийг нь өгч байжээ. "Такион" гэдэг нь "Tachus" буюу хурдтай гэх үгнээс үүсэлтэй аж. Үүний онцлог нь энерги алдагдах тусам хурдтай болж, энерги нэмэгдэх тусам хурд нь саардаг байна. Мөн "Такион"-ы хамгийн удаан байгаа нь гэрлийн хурдтай тэнцдэг гэнэ шүү.

Супер хурд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()