Ногоон цайнд олон тооны эрдэс, амин дэм агуулагддаг бөгөөд эдгээр нь эрүүл мэндэд доорх ач холбогдолтой:
Чихрийн шижин тусах магадлалыг бууруулна — Ногоон цайг байнга хэрэглэснээр 2-р зэргийн чихрийн шижингээс 42% урьдчилан сэргийлэх боломжтой.
Тархины үйл ажиллагаа сайжирна — Ногоон цай каффейнаар баялаг учраас ой тогтоолтыг сайжруулж, тархины үйл ажиллагааг дэмжин сэтгэл санааг өргөдөг. Амино хүчлийн нөлөөгөөр уур бухимдал ч арилах болно.
Холестролын түвшинг бууруулна — Холестролыг бууруулдаг учраас зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг 31% бууруулдаг.
Элэгний эрүүл мэндийг дэмжинэ — Элэгний үйл ажиллагааг сайжруулж, элэгний хавдар тусах магадлалыг бууруулна.
Хоол боловсруулалтад тусална — Ходоодны шарх , үрэвсэлт өвчнөөс сэргийлэхэд туслахаас гадна хоол боловсруулах системийг дэмждэг.
Зүрхний шигдээс болохоос сэргийлнэ — Ногоон цайнд агуулагддаг полифенолууд нь зүрхний гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой тул зүрх судасны өвчин, цус харвах эрсдэлийг бууруулж, триглицерид болон холестерины түвшинг бууруулдаг.
Ханиадыг эдгээнэ — Антиоксидантын хүчирхэг найрлага нь дархлааны системийг сайжруулж, чөлөөт радикалаас сэргийлэхэд тусална.
Наранд түлэгдэх, арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай — Ногоон цайг байнга уух нь бүх төрлийн арьсны өвчинд сайнаар нөлөөлдөг. Наранд түлэгдсэн арьсанд ч сайн.
Үрчлээнээс сэргийлнэ — Антиоксидантаар баялаг учраас хөгшрөлт, үрчлээнээс сэргийлэхэд тань тусална.
Арьс харшил, улайлтыг арилгана — Харшлаас шалтгаалж улайсан арьсыг тайвшруулж, анагаана.
Хайрст үлдийг анагаана — Тэдгээр идэвхт найрлагууд нь хайрст үлдийг анагаахад тустай.
Үсний ургалтыг дэмжинэ — Антиоксидантаар баялаг учраас үс уналтыг зогсоож, хөвсгөр, өтгөн болгодог.
Хар, цагаан, үрэвсэлт батгыг багасгана — Арьсыг цэвэрлэж, булбарай зөөлөн болгоход өндөр нөлөөтэй.
Бэлгийн дааврын өөрчлөлтийг эмчилдэг — Ногоон цайг байнга ууснаар бэлгийн даавар тэнцвэрждэг.
Илүүдэл жингээ хасахад тусална — Хэрвээ та илүүдэл жингээсээ салахыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлээд ногоон цай ууж эхлээрэй. Хэвлийгээр турахад өндөр үр дүнтэй байдаг.
Дасгалын үеэрх тэсвэр хатуужлыг нэмэгдүүлнэ — Цайнд агуулагдах катехин нь таны биед түлш болж, дасгалын үеэрх тэвчээрийг сайжруулж, жин хасах, булчингийн массыг нэмэгдүүлэх тустай.
Стрессийг бууруулна — Ногоон цай нь теанин агуулдаг бөгөөд теанин нь бие болоод оюуныг амрааж, тайвшруулдаг.
Амны хөндийн эрүүл мэндийг дэмжинэ — Цайнд агуулагдах катехин нь вирус, бактерийг устгаж, амны хөндийн эвгүй үнэрийг дардаг.
Шүдний өвчнийг намдаана — Бактерийн эсрэг хүчтэй үйлдэл нь шүдний өвчнийг намдаахад сайн нөлөөтэй.