Гар утасны хамгийн шилдэг 10 тоглоомыг танилцуулж байна!

Заримдаа гар утсан дээрээ тоглоом тоглож цаг нөхцөөх, эсвэл стрессээ тайлж тархиа амраах нь байдаг л үзэгдэл. Гэхдээ тэр бүр уйдаахгүй мөртлөө донтуулахгүйгээр тоглоод байхаар тоглоомууд амархан олддоггүй. Тиймээс өнөөдөр та бүхэнд "Techradar" сэтгүүлээс гаргасан 2018 оны шилдэг 10 ухаалаг утасны тоглоомын жагсаалтыг хүргэж байна. 

Гар утасны хамгийн шилдэг 10 тоглоомыг танилцуулж байна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "SiNKR"

"SiNKR" нь тогтоосон хугацааны дотор бөмбөгнүүдийг дэгээгээр удирдан заасан нүх рүү хийдэг тоглоом юм. Үе ахихын хэрээр илүү олон бөмбөг нүх гарч ирэх бөгөөд та бүх үеийг нь дуусгахын тулд хэдэн цаг зарцуулж магадгүй. 

"SiNKR"

9 "The Room: Old Sins"

Аймшгийн төрөлд дуртай хүмүүс энэ тоглоом таалагдах нь дамжиггүй. "The Room: Old Sins"-ын үйл явдал нэгэн байшинд өрнөдөг бөгөөд та тэнд болсон аллагыг мөрдөхөөр ирсэн цагдаагийн ажилтныг удирдан тоглох болно. Мэдээж хэрэг тус байшингийн өрөө бүр айдас хүргэм зүйлсээр дүүрэн байна. Мөн хэргийн ул мөр хайх хооронд таныг нэгэн хүүхэлдэй ангуучлах ажээ.

"The Room: Old Sins"

8 "Dissembler"

"Dissembler" нь та бидний сайн мэдэх "Candy Crush Saga"-тай төстэй тоглоом юм. Та гурав бolon түүнээс дээш тооны адилхан өнгөтэй дүрсүүдийг эвлүүлж тоглох бөгөөд дэлгэц дээр байгаа бүх дүрсүүдийг эвлүүлж ялна. Гэхдээ "Dissembler"-ын "Candy Crush Saga"-наас ялгаатай нь дүрс эвлүүлсний дараа үлдсэн дүрсүүд нэг тийшээ бөөгнөрөхгүй харин байсан байрандаа үлддэгт оршино. Зөвхөн зэргэлдээ байгаа дүрсүүдийг байрыг сольж болдог учраас бодлогогүй тоглох юм бол та нэг үе дээр хэдэн цагаар ч гацах боломжтой. 

"Dissembler"

7 Lichtspeer

Ойртон ирж буй дайсны эсрэг хамгаалалт тавьж тоглодог "Plants vs Zombies" зэрэг тоглоомууд олон байдаг. "Lichtspeer" тэдний нэгэн адилаар мөсөн аварга биетүүдийн эсрэг төрөл бүрийн хамгаалалт тавьж тоглох боломжийг танд олгох болно. Гэхдээ бусад энэ төрлийн тоглоомуудаас ялгаатай нь та хол байгаа дайснуудаа "Angry Birds" шиг холоос харван устгаж чадах аж. 

Lichtspeer

6 "AR Smash Tanks"

"AR Smash Tanks"-ыг та бидний тоглох дуртай "Танк" тоглоомын орчин үеийн хувилбар гэж ойлгож болно. Та найзуудтайгаа холбогдож эсвэл комьпютерийн эсрэг гурвын эсрэг гурав танкийн тулаан хийх юм.

"AR Smash Tanks"

5 "UFC"

Сүүлийн жилүүдэд холимог тулааны урлаг, тэр дундаа "Ultimate Fighting Championship" буюу "UFC" машид алдаршаад байгаа билээ. "EA Sports"-оос гаргасан "UF"C-ийн албан ёсны уг тоглоом нь танд өөрийн дүрийг үүсгэн тулаанч болж, алдарт хүрэх боломжийг олгоно. Ялах тусам мөнгө, туршлага хуримтлуулж ур чадвараа сайжруулах бөгөөд донтохгүй, уйдахгүйгээр тоглоод байхад маш тохиромжтой тоглоом юм.

"UFC"

4 "Sniper 3D"

Та мэргэн бууч болж гэмт хэрэгтнүүд, террористуудтай тэмцэх дуртай бол уг тоглоомыг тоглоорой. Хэдий тоглоом авч мэргэн буудахын тулд анхаарал, амьсгаагаа тохируулж, гараа чичрүүлэхгүй байж л онож бууддаг тул жинхэнэ мэт мэдрэмжийг өгнө. Ажлын хажуугаар таван минут тархиа амраах, автобусанд явах үедээ цаг нөхцөөхөд тун дажгүй тоглоом. 

"Sniper 3D"

3 "Motorsport Manager Mobile 3"

Уралдааны хорхойтнуудад жинхэнэ зориулагдсан тоглоом бол "Motorsport Manager Mobile 3" юм. Та ганцхан уралдаад зогсохгүй машинаа хүссэнээрээ өөрчлөн, ивээн тэтгэгч хайн ямар уралдаанд хэрхэн оролцох зэргээ өөрөө шийдэх боломжийг энэ тоглоом олгодог аж. Мэдээж та бага шагналтай уралдаануудаас эхлэх бөгөөд уралдаан бүрт ялах тусам олох мөнгө, нэр хүнд, машин тань сайжрах болно.

"Motorsport Manager Mobile 3"

2 "Dominations"

"Clash of Clans"-тай тун төстэй хэлбэрийн стратегийн тоглоом бөгөөд та өөрийн улсыг хөгжүүлж том гүрэн болгох ганц зорилготойгоор тоглоно. Чулуун зэвсгийн үеэс ирээдүйг хүртэл хөгжих боломжтой бөгөөд хөгжих явцдаа гаднын улсын довтолгоонд өртөх нь хэвийн үзэгдэл. Өөрөө ч бусад тоглогчдын улсууд руу довтолж алт, хүнс булаан авснаар улс нь илүү хурдан хөгжих боломжтой болдог.

"Dominations"

1 "Agar.io"

Анх вэб хувилбараараа ихэд алдаршсан "Agar.io" гэх уг тоглоомын гар утасны хувилбар нь гараад нилээд хугацаа өнгөрсөн ч хүмүүсийн дунд нэр алдар нь буураагүй, харин бүр жагсаалтын нэгдүгээр байранд бичигджээ. Та "cell" буюу эс байх бөгөөд бусад өөрөөсөө жижиг эсээ идэж илүү том болохын зэрэгцээ өөрөөсөө том эсүүдэд идүүлэхгүй зугтах ёстой. Энэ тоглоом харин шар гозойлгож, донтуулах магадлал өндөртэй.

"Agar.io"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()