Хөлдөөгчинд өөр юу хийж болох вэ?

2018-10-07, 13:44
4,406

Орчин үеийн айлын амьдралыг хөлдөөгчгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Харин энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх олон арга байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй байна. Тиймээс та бүхэнд хөлдөөгчийг хэрхэн илүү үр дүнтэй ашиглаж болох талаар мэдээллийг хүргэж байна.

Хөлдөөгчинд өөр юу хийж болох вэ?

1 Бариу гутал

Шинэ гутал чинь бариад байвал та хөлдөөгчний тусламжтай дараах аргаар томсгож болно. Гялгар уутанд ус дүүргээд амыг нь сайн битүүлээд гутал руугаа хийнэ. Дараа нь гутлаа хөлдөөгчинд хийн хонуулна. 

Бариу гутал

Ус хөлдөх явцдаа тэлдэг тул гутлыг аажмаар сунгадаг. Хөлдөөгчнөөс гаргаад хагас цаг орчим байлгасны дараа ууттай ус гуталнаасаа хялбархан гарах боломжтой болно.

2 Ноосон цамц

Ангор ноосоор хийсэн хөвсгөр цамц нь бусад хувцаснуудыг нил үс ноос болгочихдог сул талтай. Ийм цамцаа та гялгар уутанд хийж 3-4 цаг хөлдөөгчиндөө байлгасны дараа гаргаад сайтар сэгсрэх хэрэгтэй.  Ингэснээр цамцны "гуужих" нь эрс багасдаг. 

Ноосон цамц

3 Хүнсний уут

Наалдчихаад хуулагдаж өгөхгүй байгаа чанар муутай хүнсний уутыг хөлдөөгчинд хийж байлган асуудлыг шийдэж болно.

Хүнсний уут

4 Сонгино, сармис

Хоол болгон дээр сонгино, сармис хэрчиж байснаас урьдчилж бэлдээд хөлдөөгөөд хадгалчихвал илүү амар, цаганд хэмнэлттэй байдаг. Сонгино сармисаа жижиглэж хэрчээд холигчоор холино. Дараа нь мөс хөлдөөгчинд хийгээд, уутлан хөлдөөгчиндөө хадгална. Ингээд үүнээсээ хүссэн хэмжээгээр авч хоолондоо хийгээрэй.

Сонгино, сармис

5 Усан үзэм

Ямар ч усан үзмийг хөлдөөгөөд идвэл илүү амттай байдаг. Усан үзмээ угаагаад, сайтар хатаасныхаа дараа хөлдөөгчинд хийх хэрэгтэй. Ингэснээр илчлэгийн хэмжээ нь багасдаг учир хоолны дэглэм барьж байгаа үед идэхэд илүү тустай. Мөн хөлдүү усан үзмийг иогурт, зайрмаганд хийж идэхээс гадна ундаанд хийх мөс болгон ашиглаж болно. 

Усан үзэм

6 Чипс, шаржигнуур

Дараа идэхээр худалдаж авсан чипсний уут нь задарчихсан байвал бүү санаа зовоорой. Агаарыг нь гаргаад, уутны амыг нь сайн битүүлэн хөлдөөгчинд хадгалаад дараа нь бага зэрэг гэсгээгээд идэж болно. Хөлдөөснөөр чипс илүү шаржигнасан, амтлаг болдог байна.

Чипс, шаржигнуур

7 Тос болсон эд зүйлс

Хувцас, эд зүйлс дээрээ санамсаргүй лааны тос дусаачихвал хөлдөөгчинд хийгээд хонуулаарай. Хутга, үрүүл зэрэг шаардлагагагүй, хөлдүү тосыг хуруугаараа багахан үрэхэд л арилдаг.

 

Тос болсон эд зүйлс

Харин хувцас дээр чинь тосны толбо үлдчихвэл тэр хэсгийн дээр нь сальфетка тавиад индүүдэхэд ул мөргүй арилна.

8 Хундага, зайрмагны аяга

Шилэн аяга, хундагыг хөлдөөгчинд хадгалснаар хатуу ундаа, зайрмагны хүйтнийг илүү удаан барьдаг. 

Хундага, зайрмагны аяга

9 Кофе

Та хэрэв мөстэй кофе уух дуртай бол чанасан кофегоо мөс хөлдөөгчинд хийн хөлдөөж ашиглах боломжтой. 

Кофе

10 Трико

Триконыхоо насыг уртасгаж, амархан урагдахааргүй болгоё гэвэл эхлээд норгоод, уутанд хийн хөлдөөж хонуулаад үзээрэй.

Трико

11 Өтгөрүүлсэн сүү, зөөхий

Талхан дээр түрхэж идэх амттай бяслаг хийе гэвэл өтгөрүүлсэн сүүг хөлдөөж хонуулаад даавуу, марль зэрэгт ороон хөргөгчиндөө хийгээрэй. Ингэснээр сүүний шар ус бүрэн уусч, амттай бяслаг болдог. Гэсгээсний дараа дээр нь та давс, амтлагч зэрэг нэмж болно.

Өтгөрүүлсэн сүү, зөөхий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()