Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбумтан

Ямар ч хэвлэлийн тэргүүн нүүрэнд баячууд байж л байдаг. Майкрософтийг үндэслэгч, хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог Билл Гэйтс (Bill Gates), Амазоныг байгуулсан Жефф Безос (Jeff Bezos), телевизийн од, тэрбумтан Опра Уинфри (Oprah Winfrey) гээд л, тэднийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Тэгэхээр тэрбумтанууд гэдэг зөвхөн мөнгө олоод сууж байдаг хүмүүс биш бас дэлхийн хэмжээний одод ажээ. Гэвч "TED" дээр илтгэл тавьдаггүй, зөвлөгөөний ном гаргадаггүй, твиттер хаяггүй “нууц” тэрбумтанууд олон байдаг нь сонирхолтой. Харин тэдний компани, пүүсүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн таны гэрт, хөргөгчин дотор, эсвэл бүр та одоо өмсөөд сууж ч байж болно. Ингээд тэдэнтэй танилцацгаая.

Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбумтан

10 Сюзанн Клаттен (Susanne Klatten) - 25 тэрбум ам.доллар

"BMW" болон "Altana" компаниудын өв залгамжлагч, хөрөнгө оруулагч

Сюзанн Клаттен нь Германы хамгийн чинээлэг эмэгтэй бөгөөд хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд 38 дугаарт бичигддэг. Том компаний өв залгамжлагч тэрээр тансаг амьдралыг таашаадаггүй бөгөөд “Сюзанн Кант” гэсэн нууц нэрээр жирийн ажил хийж явсан удаатай. Клаттен залуудаа бизнесийн удирдлага болон санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Лондонгийн төв банк болон "Bankhaus Reuschel" банкинд ажиллаж байжээ.

Сюзанн Клаттен (Susanne Klatten) - 25 тэрбум ам.доллар

Тэрээр "BMW"-ийн 19 хувийг эзэмшихийн хажуугаар компанийн удирдах зөвлөлд ажилладаг. Эцэг нь нас барсны дараа түүнд эм бэлдмэл үйлдвэрлэлийн "Altana" пүүсийн хувьцааны 50.1 хувь очжээ. Мөн Клаттен германы салхин турбин үйлдвэрлэлийн "Nordez" компаний 25 хувийг эзэмшдэг.

9 Жорже Пауло Леманн (Jorge Paulo Lemann) - 27.4 тэрбум ам.доллар

"3G Capital" компанийн үүсгэн байгуулагч

Хөрөнгө оруулагч Жорже Пауло Леманн нь хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 29-р байранд ордог бол Бразилд нэгдүгээрт бичигддэг юм.

Жорже Пауло Леманн (Jorge Paulo Lemann) - 27.4 тэрбум ам.доллар

Тэрээр Харвардын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн. Бразилийн хөрөнгө оруулалтын "3G Capital" фирмийн үүсгэн байгуулагч. Харин тус фирм нь бидний сайн мэдэх "Heinz", "Burger King", "Anheuser-Busch" брэндүүдийг эзэмшдэг ажээ.

8 Хуи Ка Ян (Hui Ka Yan) - 30.3 тэрбум ам.доллар

"China Evergrande" группын захирал

Хуи Ка Ян нь Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн амжилттай фирм "China Evergrande" группын дийлэнх хувьцааг эзэмшдэг. Тус фирм нь Бээжин, Шанхай, Шенжень тэргүүтэй Хятадын 240 хотод 700 гаруй төслийг удирддаг аж. Ян одоогийн байдлаар хөрөнгийн хэмжээгээрээ Хятад улсад гуравдугаарт бичигддэг юм.

Хуи Ка Ян (Hui Ka Yan) - 30.3 тэрбум ам.доллар

Түүний компани Хятадад үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтээр тэргүүлдэг бөгөөд өөрийг нь бизнесийн амжилтынх нь хувьд Доналд Трамптай зүйрлэдэг байна.

7 Мукеш Амбани (Mukesh Ambani) - 40.1 тэрбум ам.доллар

"Reliance Industries" компанийн захирал, хувьцаа эзэмшигч

Мукеш Амбани нь Энэтхэгийн хамгийн баян хүн, дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр 18-д жагсдаг. Мөн тэрээр спортын салбарт хүч үздэг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд Энэтхэгийн крикетийн Премьер лигийн "Mumbai Indians" багийн эзэн аж. 

Амбани Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн хамгийн том компани "Reliance Industries"-ийн хувьцааны 44.7 хувийг эзэмшдэг. Тэрээр Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаад дундаас нь орхиж эцгийнхээ дөнгөж байгуулсан  "Reliance" компанид ажиллах болжээ.

Мукеш Амбани (Mukesh Ambani) - 40.1 тэрбум ам.доллар

Тэрээр тун өгөөмөр нэгэн бөгөөд өргөсөн хандивын хэмжээгээр Энэтхэгт тавдугаарт бичигддэг. Нууцлаг амьдралыг эрхэмлэдэг Амбани нь цагаан хоолтны сацуу согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй ажээ.

6 Франсуаза Беттенкур Майерс (Francoise Bettencourt Meyers) - 42.2 тэрбум ам. доллар

"L’Oréal" компанийн захирал

Франсуаза Беттенкур Майерс болон түүний гэр бүл "L’Oréal Finance" корпорацийн хувьцааны хамгийн их буюу 33.13 хувийг эзэмшдэг аж. Мөн хатагтай Майерс нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр даруухан амьдарч, гэр бүл, найзуудтайгаа цагаа өнгөрөөхийг эрхэмлэдэг.

Франсуаза Беттенкур Майерс (Francoise Bettencourt Meyers) - 42.2 тэрбум ам. доллар

Мөн Майерс оюуны гайхалтай баялагтай бөгөөд таван боть бүхий библи судлалын бүтээл, эртний Грекийн бурхадыг гарал үүсэл талаас нь судалсан томоохон судалгааны ажил туурвисан аж.

5 Ма Хуатен (Ma Huateng) - 45.3 тэрбум ам.доллар

"Tencent Holdings" компанийн үүсгэн байгуулагч, захирал

Ма Хуатен нь дэлхийд томоохонд тооцогдох видео тоглоомын, энтертайнментийн болон хөрөнгө оруулалтын компаниудыг удирддаг. Түүний хувь эзэмшдэг, Азидаа хамгийн үнэтэйд тооцогдох "Tencent Holdings" компани нь Хятадад контент, мессэж, энтертайнмент гээд ухаалаг утастай холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлдэг юм. Өдгөө тэрээр Хятадын хамгийн баян хүн бөгөөд дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр 14-т жагсаж байна. Мөн Ма Хонконгод үл хөдлөх хөрөнгийн салбарт нэлээн амжилттай яваа.

Ма Хуатен (Ma Huateng) - 45.3 тэрбум ам.доллар

Амжилт бүтээлээс гадна түүний амьдралын даруухан хэв маяг бусдад ихээр үнэлэгддэг. Нууцлаг байдалтай, олон нийтийн өмнө тэр болгон гараад байдаггүй. 2018 онд "Time" сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодруулжээ.

4 Сергей Брин - 47.5 тэрбум ам.доллар

"Alphabet" корпорацийн ерөнхийлөгч (Google-ийн эцэг компани)

Тун амжилттай яваа ч хүмүүст төдийлэн танигдаагүй тэрбумтан бол Сергей Брин. 2018 оны байдлаар тэр хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн тэргүүн баячууд дунд 13-т бичигджээ.

Түүний өвөө, аав хоёр нь хоёул шинжлэх ухаан, математикийн хорхойтой хүмүүс байсан юм. Брин гэрийнхээ энэ жишгийг дагаж докторын зэрэг горилон Стэнфордын их сургуульд суралцаж байхдаа Ларри Пэйжтэй танилцаж байжээ. Тэр хоёр анхны төслөө хамтран эхлүүлснээр өнөөгийн "Google"-ийн үндэс тавигдсан юм.

Сергей Брин - 47.5 тэрбум ам.доллар

Одоогоор Брин "Google"-ийн анхны жолоочгүй машиныг бүтээхээр зорьж байгаа. Мөн тэрбээр "Google.org" сайтаар дамжуулан сайн үйлсийн аян явуулж, эрчим хүчний шинэ үүсвэр бүтээн дэлхийн дулааралтай тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулахаар мэрийж байна.

3 Карлос Слим Хелу (Carlos Slim Helu) - 67.1 тэрбум ам.доллар

"Grupo Carso"-ийн эзэмшигч

Карлос Слим Хелу нь Мексикийн хамгийн баян хүн бөгөөд дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр долдугаарт бичигдэж байна. Тэрээр боловсрол, эрүүл мэнд, үл хөдлөх, эрчим хүч, технологи, спорт гээд бүхий л салбарын компаниудад хувь эзэмшдэг. Зөвхөн түүний хувьцаанууд Мексикийн хөрөнгийн биржийн жагсаалтын 40 хувийг бүрдүүлдэг гэхээр үнэхээр гайхмаар байгаа биз?

Карлос Слим Хелу (Carlos Slim Helu) - 67.1 тэрбум ам.доллар

Хелу залуудаа бизнест хүч үзэхээр шийдэж банк санхүү, нягтлан бодох ухааныг өөрөө сурчээ. Тэрээр өөрийн амжилтын гол түлхүүр бол "Миний математикийн чадвар" гэж хэлдэг. Ажил дээрээ тэр компьютер ашиглах дургүй, санхүү мөнгөний баримтаа гараараа бичиж хөтлөхийг илүүд үздэг ажээ.

Хелу сайн үйлсийн аянд идэвхитэй, урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт дэмжлэг ихээр үзүүлдэгээс гадна Мехико хотын бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулжээ.

2 Амансио Ортега (Amancio Ortega) - 70 тэрбум ам.доллар

"Inditex" компанийн үүсгэн байгуулагч, захирал

Амансио Ортегагийн эзэмшдэг, хувцас загвар, гоёл чимэглэлийн "Zara" брэндийг олон хүн мэднэ. Ортега нь Европт хөрөнгийнхөө хэмжээгээр хоёрдугаарт, дэлхийд зургаадугаарт бичигддэг юм шүү. Тэрээр жилийн аль ч улиралд хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээг хангах төрөл бүрийн стилийн хувцасыг хүргэдэг “бэлэн загвар” хэмээх худалдааны төрлийн анхдагч нарын нэг юм.

Амансио Ортега (Amancio Ortega) - 70 тэрбум ам.доллар

Ортега 1975 онд эхнэртэйгээ хамт "Zara"-ийн анхны дэлгүүрээ нээжээ. Харин өнөөдөр түүний дэлгүүр дэлхий дахинд 6000 салбараа нээж, 90.000 ажилтаныг цалинжуулж, "Zara" болон "Tempe", "Stradivarius" брэндийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.

Тэрээр энгийн даруу амьдралыг эрхэмлэдэг. Бүр 1999 он хүртэл Ортегагийн зураг ямар ч хэвлэл дээр гараагүй байжээ. Өнөөдөр ч тэрээр зураг авхуулахдаа зангиа огт зүүдэггүй, амьдралынхаа туршид ердөө гурван удаа л олон нийтэд ярилцлага өгсөн байна.

1 Бернард Арно (Bernard Arnault) - 72 тэрбум ам.доллар

"LVMH" группын ерөнхий захирал

Бернард Арно бол хувцас загварын салбарын хамгийн баян хүн бөгөөд одоогоор хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна. Тэрээр Парис хотод төвтэй тансаг эдлэлийн худалдааны үндэстэн дамнасан компани болох "Christian Dior"-ын захирал, "LVMH Moet Hennessy Louis Vuitton SE" группт ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэдэг.  

Бернард Арно (Bernard Arnault) - 72 тэрбум ам.доллар

Мэдээжийн хэрэг Арно гоо зүй, гоо сайхныг эрхэмлэхээс гадна  урлагийн бүтээлийн томоохон цуглуулгатай аж. Түүний хувийн цуглуулгад орчин үеийн урлагийн том төлөөлөгчид болох Пикассо, Хенри Мур, Анди Варол нарын бүтээлүүд байдаг. Түүний "LVMH" групп Францын урлагийн салбарын томоохон дэмжигч, хөрөнгө оруулагч нь юм.

Мөн Арно "Netflix" гэх мэт сүүлийн үед алдаршиж байгаа брэндүүдэд хөрөнгө оруулж, 2008 онд "Princess Yachts" пүүсийг худалдан авсан нь олны анхаарлыг татсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()