1
Хөргөгчний тавиур дээрээ тугалган цаас дэвсээрэй
Хөргөгч цэвэрлэх гэдэг хэцүүхэн ажлуудын нэг бөгөөд сардаа нэг удаа цэвэрлэх нь энгийн үзэгдэл. Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний шүүс гоожих, наалдах гэх мэт олон асуудал тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд танд тугалган цаас тус болно. Тугалган цаас дэвссэн тохиолдолд хөргөгчний тавиур бохир болохгүй бөгөөд дараа нь цэвэрлэхэд ч хялбар юм.
2
Холигчийг хэрхэн зөв угаах вэ?
Холигч буюу блендэрийг угаах үед хурц хутганд нь гараа зүсчих гээд байдаг учир нэлээд болгоомжтой байх хэрэгтэй болдог. Та блендэртээ ус хийгээд дээрээс нь бага зэргийн угаагч шингэн нэмээд блендэрээ асаахад л хангалттай. Дараа нь цэвэр усаар зайлаад л цэвэрхэн болно.
3
Чидуун жимсний тосыг тавилга өнгөлөхөд ашиглах
Өнгө алдсан тавилгыг гялалзсан болгоход маш хялбар. Зүгээр л даавуун алчууранд чидуун жимсний тос бага зэргийг шингээгээд арчаарай. Ер нь гялалзах ёстой хэрнээ өнгө алдсан бүхий л хэрэгслийг энэ аргаар цэвэрлэх боломжтой.
4
Цонх тань нүд гялбам гялалзах болно
Гэрийн үйлчлэгчид нууц арга ашиглаж гэрийг сайхан цэвэрлэдэг мэт бидэнд санагддаг. Үнэн хэрэгтээ тэд энгийн аргыг л ашигладаг байна.
Жишээлбэл, цонх угаахын тулд 1 литр усанд цардуул, цуу бага зэрэг хийж холиход л хангалттай. Энэхүү шингэнээр цонхоо арчсанаар цонх тань гайхалтай гялалзах болно.
5
Даавуун дээр хумсний будаг асгасан бол ямар арга хэмжээ авах вэ?
- Хэрвээ та хумсны будгаа буйдан эсвэл хивсэн дээрээ асгачихсан бол үүнийг цэвэрлэхэд архи тусална. Архи нь лакыг хатаахгүй бөгөөд хурдхан арчаад авах боломжтой.
- Харин тод биш өнгийн зүйл бол танд устөрөгчийн хэт исэл, будаг шингэлэгч эсвэл глицерин байхад хангалттай.
- Та богино долгионы шарах шүүгээгээ хэр удаан цэвэрлээгүй вэ? Богино долгионы шарах шүүгээг цэвэрлэхийн тулд дотор нь ус хийж тавиад хамгийн их халуун дээр хэдэн минут халаана. Энэ нь наалдсан өөх тосыг зөөллөж, арчихад хялбар болгодог юм.
- Бага зэрэг нимбэ гийн хүчил эвгүй үнэрийг арилгана.
6
Уксусыг усны цорго болон стакан цэвэрлэхэд ашиглая
Цагаан толбо усны цорго болон шилэн аяган дээр тань үлдчихсэн байна уу? Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд усанд найруулсан уксус тус болох бөгөөд хамгийн гол нь бээлий өмсөх хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй.
7
Дээрээс нь доош цэвэрлэх
Бид цэвэрлэгээ хийхдээ тодорхой нэг газраас эхлээгүйгээс үүдэж, гэрээ дутуу цэвэрлэх тохиолдол гардаг. Харин мэргэжлийн цэвэрлэгээний байгууллагынхан дараах арга замаар цэвэрлэгээ хийдэг байна.
- Хамгийн түрүүнд гэрлийн бүрхүүл, хөшиг, тавилганы дээд хэсэг, техникийн дээд хэсэг, цонхны тавцанг арчдаг аж. Ингээд дээрээс бүх хогоо буулгасныхаа дараа шалаа арчиж, тоосыг нь соруулж болох нь ээ.
8
Наалтны эсрэг майонез
Бүхлээрээ хуулардаггүй наалтыг арилгахад майонез маш сайн тусалдаг. Наалтаа хуулж авахын тулд дээрээс нь маш зузаанаар майонез түрхээд хэсэг хугацаанд байлгасны дараа шууд л хуулаад авчихна.
9
Багс зөвхөн зураачид хэрэгтэй зүйл биш
Булан тохойн тоос тортог, хог шороог арилгахын тулд танд энгийн будгийн багс хэрэг болно. Гар хүрэхэд хэцүү газраа багсаар цэвэрлэж хогийг нь нааш гаргаад дараа нь тоосыг нь соруулаарай.
10
Зэвний эсрэг нимбэг
Нимбэг ахуйн хэрэглээнд маш их тустай бүтээгдэхүүн юм. Зэвэрсэн ямар нэгэн зүйлийг цэвэрлэхийн тулд нимбэгийн шүүсэнд тухайн зүйлийг дэвтээхэд л хангалттай. Хэдий чинээ их зэв байна, төдий чинээ нимбэгийнхээ шүүсийг удаан бариарай.
11
Кетчуп бол гайхалтай өнгөлөгч
Гал тогооны хэрэгсэл болох халбага, хутга, сэрээ гэх мэт мөнгөн эдлэлийг кетчупээр өнгөлж болох юм байна шүү. Хэдийгээр инээдтэй мэт санагдаж байгаа ч та туршаад үзээрэй.
12
Аммиакийг ашиглаж өнгө алдсан зүйлсийн өнгийг сэргээж болно
Гал тогооны хэрэгслээ өнгө оруулахын тулд аммиакийг усанд найруулж, дээр нь өнгө оруулах зүйлээ хийхэд болно. Болбол уутанд хийгээд шөнөдөө үлдээх хэрэгтэй. Үүнээс гадна аммиак нь төрөл бүрийн тос, өнгөрийг арилгахад тустай.
13
Бонус: Сэтгэл санааны гүн хямралаас гарахад их цэвэрлэгээ хийх нь хамгийн шилдэг арга юм