Шинэ Жокертой танилц!

Кино сонирхогч нартаа зориулж нэгэн гайхалтай мэдээ хүргэе. Та бидний сайн мэдэх харанхуйн хүлэгт баатар Бэтмэний дайсан Жокерийн тухай өгүүлэх "Joker" киноны зураг авалт эхэлсэн бөгөөд 2019 оны аравдугаар сарын 4-нд нээлтээ хийх тов зарлагджээ. Гол дүрд нь бидний сайн мэдэх гайхалтай жүжигчин Хоакин Феникс (Joaquin Phoenix) тоглож, найруулагч Тодд Филиппс (Todd Phillips) удирдлага дор зураг авалт явагдах аж.

Шинэ Жокертой танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Киноны зохиолыг найруулагч Тодд Филиппс болон Скотт Силвер (Scott Silver) нар хамтран бичжээ. Киноны нийт өртөг 55 сая ам.доллар хавьцаа бөгөөд Жокерын тухай өгүүлэх энэ кино маш этгээд болоод өвөрмөц байх болно гэж мэдэгджээ.

Хоакин Феникс дүрдээ орохын тулд 30 гаруй кг жин хассан аж. Тэрбээр "Би үргэлж энэ дүрд тоглохыг хүсдэг байлаа. Тийм учраас би бүх чадлаараа хичээж ажиллах болно" гэж мэдэгдсэн байна. 

Киноны зураг авалт өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотод эхэлсэн бөгөөд Хоакин Феникс Жокерийн дүрд орсон байгаа бичлэг үүнтэй зэрэгцэн цахим орчинд тавигджээ. Шүтэн бишрэгч нар Хоакиний дүрдээ орсон байдалд сэтгэл хангалуун байгаа юм. 

"Deadpool 2" кинонны Доминогийн дүрээр олны танил болсон жүжигчин бүсгүй Зази Битц (Zazi Beetz) Жокерийн найз бүсгүйн дүрийг бүтээж байгаа юм. Тэрбээр "Би Хоакин Фениксийг олон жилийн турш шүтэн бишэрч ирсэн. Түүнтэй хамтарч ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна" гэж хэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()