Хүмүүсийн сайн мэдэх кинонуудад эдгээр жүжигчид тоглох байжээ

Та бидний сайн мэдэх олон киноны дүрүүдэд огт өөр жүжигчдийг төлөвлөж байсан гэдэг. Одууд заримдаа өөрт нь тавьсан саналаас ашиг сонирхолын зөрчилдөөн юм уу, эрүүл мэндийн шалтганаас болоод татгалздаг. Ямар ямар жүжигчид, эдгээр кинонуудад чухам юуны улмаас тоглохоос татгалзаж байсан бэ гэдгийг та бүхэнтэй хуваалцах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хүмүүсийн сайн мэдэх кинонуудад эдгээр жүжигчид тоглох байжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шон Коннери (Sean Connery) - "Бөгжний эзэн" ба "Matrix"

Жүжигчин Шон Коннери (Sean Connery) анх "Бөгжний эзэн" киноны Гэндальфын дүрийг анх санал болгож байсан ч тэрээр зохиолыг нь ойлгоогүй гэдэг шалтгаанаар татгалзаж байжээ. Мөн тэрээр "The Matrix" киноны Морфиусын дүрээс ижил шалтгаанаар татгалзсан юм. Харин оронд Гэндальфын дүрд Йан Маккеллан (Ian Mckellan), Морфиусын дүрд Лауренс Фишбурн (Lawrence Fishburn) тогложээ. 

Шон Коннери (Sean Connery) - "Бөгжний эзэн" ба "Matrix"

2 Эмма Уатсон (Emma Watson) - "La La Land"

2017 оны Оскарын наадамд 14 төрөлд өрсөлдөж, зургаад нь ялагч болсон хөгжимт, драма төрлийн "La La Land" киноны эмэгтэй гол дүрд анх Эмма Стоун (Emma Stone)-ыг биш Эмма Уатсон (Emma Watson)-ыг урьсан гэдэг. Гэвч Уатсон тухайн үед "Диснэй" компанийн дахин шинэчлэн бүтээж буй "Beauty and the Beast" кинонд тоглож байсан учраас энэхүү дүрээс татгалзсан байна. Эмма Стоун энэхүү дүрээрээ Оскарын эзэн болсон юм.

Эмма Уатсон (Emma Watson) - "La La Land"

3 Николас Кэйж (Nicholas Cage) - "The Wrestler"

Оскарын таван төрөл нэр дэвшиж хоёрыг нь авсан, 2008 оны шилдэг дэлгэцийн бүтээлд тооцогддог "The Wrestler" киноны гол дүрийг бүтээх саналыг анх жүжигчин Николас Кэйж (Nicholas Cage)-д тавьж байжээ. Харин Николас Кэйж дүрдээ орохын тулд сэргээш хэрэглэхээс татгалзсанаар түүний орыг Мики Рорк (Mickey Rourke) авсан юм. Мики Рорк 2009 онд Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байжээ. 

Николас Кэйж (Nicholas Cage) - "The Wrestler"

4 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) - "Titanic"

Кино найруулагч Жэймс Камероны сор бүтээлүүдийн нэг, 1997 оны Оскарын наадамд 11 төрөлд ялагч болсон "Titanic" киноны Рөүзийн дүрийг анх Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)-д санал болгож байсан гэдэг. Гэвч эцэст нь Кэйт Уйнслэт (Kate Winslet) тоглосон байна. "Titanic" кино ч толгой эргэм амжилт үзүүлж, Кэйтийн карьер өсч, Оскарт хүртэл нэр дэвшээд амжсан.

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) - "Titanic"

5 Кэйт Уйнслет (Kate Winslet) - "Shakespeare in Love"

1998 шилдэг бүтээл, Оскарын долоон төрөлд ялагч болсон "Shakespeare in Love" киноны гол дүр Виола Де Лессепсийн дүрийг анх Кэйт Уйнслет (Kate Winslet)-д санал болгосон юм. Гэвч Кэйт тэр үед өөр кино төсөлд анхаарлаа хандуулаад завгүй байсан тул уг дүрээс татгалзсан байна. Кино ч амжилттай болж, Гвинет уг дүрээрээ Оскараас алтан хүнийг өөрийн болгосон байдаг.

Кэйт Уйнслет (Kate Winslet) - "Shakespeare in Love"

6 Жулиа Робертс (Julia Roberts) - "The Blind Side"

Жүжигчин Санда Буллок (Sandra Bullock) "The Blind Side" киноны гол дүрийг бүтээснээр Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гардсан билээ. Гэхдээ анх тус дүрийг Жулиа Робертс (Julia Roberts)-д санал болгосон байна. Жүжигчин бүсгүйд зохиол таалагдаж, зураг авалтанд ч оролцохоор болсон ч эрүүл мэндийн шалтгааны улмаас татгалзсан аж. 

Жулиа Робертс (Julia Roberts) - "The Blind Side"

7 Сандра Буллок (Sandra Bullock) - "Million Dollar Baby"

Найруулагч, жүжигчин Клинт Ийствүүдийн шилдэг бүтээлүүдийн нэг 2004 оны "Million Dollar Baby" киноны гол дүр Мэгги Фицжералдын дүрийг Хилари Свонк (Hillary Swank) бүтээж, академийн шагнал хүртсэн байдаг. Тэгвэл энэхүү дүрийг түүнд санал болгохоос өмнө жүжигчин Сандра Буллок (Sandra Bullock)-т санал болгожээ. Гэвч Сандра Буллок "Miss Congeniality" киноны хоёрдугаар ангид тоглохоор тохиролцсон байсан учир тус дүрээс татгалзсан байдаг.

Сандра Буллок (Sandra Bullock) - "Million Dollar Baby"

8 Мишель Файфер (Michelle Pfeiffer) - "The Silence of the Lambs"

1989 оны "The Silence of the Lambs" киононы гол дүр Кларис Старилнгийн дүрийг жүжигчин Жүди Фостер (Jodie Foster) биш Мишель Файфер (Michelle Pfeiffer) бүтээх байжээ. Харин Мишель Файферт киноны зохиол дэндүү аймшигтай санагдсан учраас татгалзсан байна. Жүди Фостер тус дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний Оскар хүртсэн юм. 

Мишель Файфер (Michelle Pfeiffer) - "The Silence of the Lambs"

9 Жон Траволта (John Travolta) - "Forrest Gump"

Ирээдүйд юу тохиолдохыг хэн ч тааж мэдэхгүй. 1994 онд Жон Траволта (John Travolta)-д яг ийм зүйл тохиолдсон. Түүнд найруулагч Роберт Земекис "Forrest Gump" киноныхоо гол дүрийг санал болгов. Харин тэрээр Күэнтин Тарантино (Quentin Tarantino)-гийн "Pulp Fiction" киног илүүд үзэн тус кинонд Винсент Вегагийн дүрийг бүтээсэн байдаг. "Forrest Gump" кино тухайн жилдээ тэсрэлт болж, Тарантиногийн киноноос хэд дахин илүү амжилт үзүүлсэн юм.

Жон Траволта (John Travolta) - "Forrest Gump"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()