Намрын улиралд хэрхэн хувцаслахаа мэдэхгүй байвал үүнийг заавал уншаарай!

Урин дулааны, амралтын улирал өнгөрч хүн бүрийн завгүй ажлын үе ирж байгаа билээ. Харин энэ үед заримдаа ямар хувцас өмсөх үү хэмээн бодоход ч залхуу хүрмээр санагддаг. Үүнээс гадна дулаахан, биед эвтэй, загварлаг хувцсыг сонгох нь чухал шүү дээ. Тэгвэл бид танд бүх хувцастай төгс зохицох хувцасны загварыг танилцуулъя.

Намрын улиралд хэрхэн хувцаслахаа мэдэхгүй байвал үүнийг заавал уншаарай!

1 Пальто

Пальто бол сэрүүний улиралд хамгийн тохиромжтой гадуур хувцас юм. Хэдий чинээ урт байна төдий чинээ илүү дулаан байдаг. Харин загварын хувьд та өөрийн бие галбир, хувцаслалт, амьдралын хэв маягтаа тохируулан худалдаж авах хэрэгтэй. Хэрвээ та оффист ажилладаг бол хүрмийн дээгүүр өмсөхөөр урт загварыг сонгох нь зүйтэй. Харин заавал ажил хэрэгч хувцас өмсөх шаардлагагүй бол бэлхүүс тодотгосон хүрмийг сонгоорой. Өнгөний хувьд даруухан цайвар өнгийг сонгосон нь зүгээр.

Пальто

2 Савхин хүрэм

Дулаахан, савхин куртка бол таны хувцасны шүүгээнд байх ёстой гадуур хувцас яах аргагүй мөн юм. Та савхин хүрмийг дараах байдлаар хослуулж болно.

  • Жийнс, майка болон том гутал
  • Классик өмд, хагас түрийтэй гутал
  • Харандаа банзал, нарийхан өсгийтэй гутал
  • Хар даашинз, углааш
  • Дунд зэргийн урттай банзал, богино түрийтэй гутал

Савхин хүрэм

3 Ажил хэрэгч хослол

Хослол нь дулаан хувцаслалтын гол суурь юм. Өмдний хувьд шулуун загвартайг сонгосон нь зүгээр. Харин хүрмийг өөрт тохирсон эсвэл бага зэрэг том хэмжээтэй сонгож болно. Ийм хүрмийг та бусад төрлийн хувцастай хослуулан өмсөх боломжтой. Хүрмийнхээ доор нэг өнгийн футболка, хоолойтой цамц сонговол аятайхан харагдана.

Ажил хэрэгч хослол

4 Энгийн даашинз

Энэ төрлийн даашинзыг өмссөн та хэзээд эмэгтэйлэг харагдах бөгөөд эрчүүдийн хувьд нууцлаг дүр төрхийг бүрдүүлнэ. Хуучны даашинзын урт ихэнхдээ өвдөгнөөс доогуур байдаг.

Хээний хувьд том дугуйтай, судалтай, цэцэгтэй, нэг өнгийн байсан нь зүгээр. Үүнээс гадна энэ төрлийн даашинзад гоёл чимэглэл хэрэгтэй. Жишээ нь:

  • Бүсэлхийг тодотгосон тэлээ
  • Ээмэг, зүүлт, бугуйвч
  • Тод өнгийн ороолт
  • Сэрүүн улиралд кантри загварын гутал, савхин курткатай хослуулж болно.

Энгийн даашинз

5 Дунд зэргийн урттай банзал

Дунд зэргийн урттай банзал ямар ч бие галбиртай эмэгтэйчүүдэд тохирдог. Банзлын уртыг сонгох үед шилбийг үл ялиг гаргасан урттай байхаар сонгоход л хангалттай.  Дунд зэргийн урттай банзлыг бүхий л төрлийн хувцастай хослуулж болно.

  • Хүрэм, пүүз
  • Том хоолойтой цамц, дунд зэргийн түрийтэй гутал
  • Савхин куртка, намхан гутал
  • Урт хүрэм, дунд зэргийн түрийтэй гутал

Дунд зэргийн урттай банзал

6 Хоолойтой цамц

Ийм төрлийн том хэмжээтэй хоолойтой цамц үнэхээр бодитоор "том" харагдах ёстой. Хоолойтой цамцыг сонгохдоо:

  • Эрэгтэй хувцасны тасаг
  • Өөрийн хэмжээнээс 2-3 дахин том цамцыг сонгох нь зүйтэй.

Том хөхтэй эмэгтэйчүүд энэ төрлийн хувцсыг өмсөхдөө болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь энэ төрлийн хоолойтой цамц таны цээж хэсгийг том харагдуулдаг. Жийнс болон дунд зэргийн урттай банзалтай хослуулах нь тохиромжтой. Хэрвээ урт бол даашинз мэт өмсөж болно.

Хоолойтой цамц

7 Намхан өсгийтэй гутал

Намхан өсгийтэй гуталын хувьд та хүссэн өнгөө сонгох боломжтой. Биеийн өнгөтэйгөөс эхлээд намрын тод өнгүүд болох улаан, улбар шар болон байгалийн гэх мэт.

Хэрвээ та ганцхан гутал авах боломжтой бол бүх хувцсанд зохицох өнгийг худалдаж аваарай. Энэ төрлийн гутлыг бүхий л төрлийн хувцастай хослуулж болно.

Намхан өсгийтэй гутал

8 Том хэмжээтэй хүрэм

Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд ийм хүрэм байх ёстой. Хүрмийг сонгохдоо чернилэн ягаан, хүрэн улаан өнгийг сонговол зүгээр. Тиймээс жийнс, шулуун өмд, даашинз, банзал болон шорттой хослуулж болно.

Том хэмжээтэй хүрэм

9 Сүлжмэл цамц

Сүлжмэл цамцыг өмссөнөөр сэрүүний улиралд та илүү тухтай, дулаахан байж чадна. Ерөнхийдөө жийнс, шулуун өмд, богино өмд, даашинз, банзал гээд бүхий л хувцастай хослуулах боломжтой. Харин урт сүлжмэл цамцыг өмсөхөөр шийдсэн бол заавал бүс зүүгээрэй. Цамц тань хэдий чинээ урт байна, төдий чинээ өргөн бүс зүүх шаардлагатай.

Сүлжмэл цамц

10 Өргөн өмд

Урт хөлтэй харагдахыг хүсдэггүй бүсгүй бараг байдаггүй  байх тиймээс өргөн өмд нь өмсөхийг зөвлөж байна. Хэрвээ та дунд зэргийн өндөртэй, төрөлхийн урт хөлтэй бол намхан ултай гутлыг сонгоорой. Харин та намхан бол мэдээж өндөр өсгийтийг сонгосон нь зүйтэй.

  • Өргөн ташаатай эмэгтэйчүүд өвдөгнөөсөө доош өргөссөн загварыг сонгох хэрэгтэй.
  • Харин нарийхан ташаатай эмэгтэйчүүд ташаанаасаа эхлээд өргөссөн өмдийг сонгох шаардлагатай.

Хоолойтой цамц, өмд дотроо хийж болох цамц, өмдтэйгөө зохицсон хүрэм өмсөж болно.

Өргөн өмд

11 Савхин даашинз

Савхин даашинз нь эзнээ ямар их өөртөө итгэлтэй болохыг баталдаг хувцас юм. Хэрвээ энэ даашинзыг өмсөхөөр зэхэж байгаа бол ямар нэгэн гоёл чимэглэл зүүх шаардлагагүй.

Савхин даашинзад гоёл чимэглэлгүй гутал тохиромжтой. Хагас түрийтэй намхан өсгийтэй гутал,өргөн өсгийтэй туфли гэх мэт.

Савхин даашинз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()