Өөртөө итгэлтэй болохын тулд дараах дадал зуршлаасаа салаарай!

Огт танихгүй хүмүүс анх удаа уулзаж, бие биенийхээ талаар танин мэдэхэд эхний хэдхэн секунд л хангалттай байдаг аж. Бид амаар болон аман бус хэлбэрээр өөртөө итгэлтэй байгаа эсэхээ ярилцагчиддаа ухамсаргүйгээр илэрхийлдэг. Өөртөө итгэлтэй гэдгээс гадна адил тэгш байгаа, тээршаах юм уу, эсвэл өрөвдөх, нэг бол бушуухан холдохын түүс болж байгааг илэрхийлдэг зургаан дадал байдаг аж. Эдгээр дадлыг танд танилцуулж байна. 

Өөртөө итгэлтэй болохын тулд дараах дадал зуршлаасаа салаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ярилцагчийнхаа асуултад бодлогогүйгээр хариулах

Танд ямар нэгэн асуулт тавих юм уу, ямар нэг зүйл танаас гуйхад та хайхрамжгүйгээр маш хурднаар хариулдаг уу. Өөртөө итгэлгүй хүмүүс аливааг сайтар бодож тунгаалгүйгээр "За” гэж хариулдаг. Үнэн хэрэгтээ энэ хүсэлтийг нь хэзээ ч биелүүлэхийг хүсдэггүй. Ийм хүмүүсийн хувьд зөрчилдөөнөөс зугтаах, бусдад сайн хүн болж харагдах нь чухал учраас бусдын хүсэлтийг тэр дор нь хүлээн авдаг аж.

Тэгээд яах ёстой вэ? Асуудалд сайн бодож байж яаралгүй хариул. Хүний үгэнд ингэж бодолтой хариулах нь таны үзэл бодол бусдынхаас илүү үнэ цэнэтэй болохыг харуулна.

Ярилцагчийнхаа асуултад бодлогогүйгээр хариулах

2 Дуугүй байх нь бас л дутагдал

Ялангуяа сайн танил биш хүнтэй уулзахдаа дуугүй байх нь өөрийгөө бага үнэлдэг, ялангуяа эмээнгүй хүнийг илэрхийлдэг. Ийм хүн ярих сэдвээ олох гэж тэвдэн, ямар нэг шог юм хайж эцэст нь ханиах юм уу, амьсгаадаж эхэлдэг. Дуугүй байх нь зүгээр л нэг яриан дундах завсарлага юм шиг боловч цаад хүнтэйгээ сайн танилцаж амжаагүй байх үед өөртөө итгэлгүй хүмүүс хэнтэй ч харьцахгүйгээр уур амьсгалыг өөрчлөх гэж хичээж байгаа нь энэ. Ингэж байгаа нь хариуцлагаа дээшлүүлэх оролдлого юм.

Ийм хүмүүсийн өөр нэг арга бол танихгүй хүмүүсийн дунд утсаараа оролдох, хэн ч юу ч бичээгүй байхад сүлжээгээ шалгах явдал. Энэ бол хүнтэй эхэлж танилцах, яриа өрнүүлэхгүй байж нуугдах арга.

Тэгээд яах ёстой вэ? Бусадтай нэг их нухацтай харьцаж хандах гэсэн оролдлогоо боль. Магадгүй та бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй хоёр хүнтэй хамт байвал уур амьсгалыг зөөллөх аятайхан яриа өрнүүлэхийг оролд. Шинэ танилуудын дунд бол тайван байж энгийн харилцах хэрэгтэй.

Дуугүй байх нь бас л дутагдал

3 Сайшаал магтаалд ичингүйрэх

Өөртөө итгэл муутай хүнийг магтахад үл ялиг мушийгаад нэлээд хүндээр хүлээж авах нь бий. Хэрвээ тэр хүн өөртөө жаахан итгэл үнэмшилтэй байгаад түүнд хандах магтаал нь чин сэтгэлээсээ байвал тайвнаар хүлээн аваад хариуд нь “Баярлалаа, үүнээс илүү байхад минь та хэлэх байсан юм” гэх болно. Харин өөрийгөө багаар үнэлдэг хүн бол “Чамд энэ хувцас сайхан зохиж байна, надад бол зохихгүй дээ” гэх юм уу “Сайхан амжилт, би хэзээ ч ингэж чадахгүй байсан” гэж хэлэх жишээтэй.

Өөртөө итгэлгүй хүн хэзээ ч өөрийнхөө амжилтыг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэв тэд ажил дээрээ амжилт гаргаж шагнал авсан бол үүнийгээ зүгээр л тохиолдлын хэрэг, ховор тохиох өдөр байлаа гэж бодно. Өөртөө итгэлгүй хүн ийм үед “Энэ амжилт удахгүй надаас холдох биз, нэг их гавьяа биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа” гэж бодно.

Тэгээд яах ёстой вэ? Тайван байж, магтаал, амжилтыг хүлээн зөвшөөрч сур.

Сайшаал магтаалд ичингүйрэх

4 Өөрийгөө хэт үнэлэх

Өөртөө итгэлгүй хүний бас нэг араншин бол өөртөө итгэлтэй юм шиг харагдаж, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх явдал юм. Хүн ямар нэг хүмүүсийн дунд өөрийн чадвар, байр суурийг харуулахыг бүхий л аргаар хичээдэг. Их Британийн болон АНУ-ын судлаачид дараах зүйлийг олж тогтоожээ. Юу гэвэл нисэх онгоцны жижиг буудлууд өөрийн статусыг “Олон улсын” гэж тодотгох, бүр АНУ-ын хамгийн том буудлуудаас ч илүүгээр нэрлэдэг нь ажиглагдсан байна. Их сургуулиуд ч гэсэн Америкийн хамгийн нэр хүндтэй найман сургуулиас дутахгүйгээр өөрсдийгөө үнэлж бараг л Харвард шиг гэж сурталчилдаг байна.

Энэ судалгаа нь ямар нэг бүлэг хэсгийн хамгийн сүүлд байдаг субъект өөрийгөө энэ дотроо илүү хүчирхэг гэж харуулахыг эрмэлздэг гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ.

Тэгээд яах ёстой вэ? Жинхэнэ өөртөө итгэлтэй хүн хэзээ ч өөрийн амжилтынхаа тухай алхам тутамдаа хашгираад байдаггүй.

Өөрийгөө хэт үнэлэх

5 Биеэ барих

Бид өөртөө итгэлгүй гэдгээ нуухыг хэчнээн оролдлоо ч бидний бие, биеийн хэл өөрийг тань илрүүлж л таараа. Нэгдүгээрт, өөрийнхөө хэв маягийг дага. Эрдэмтэд өөрийгөө үнэлэх болон хэв маягийн хоорондын холбоог олж тогтоосон  байна. Туршилтын явцад ажилд авах ярилцлага дээр нэг хэсэг хүн, сандал дээр цэх сууж толгойгоо өргөн хариулж  байсан бол хоёр дахь хэсгийн хүмүүс чөлөөтэй байхыг хүсэн сандлаа зөөж тавьсан байна. Ярилцлагын дараа эхний хэсгийнхэн ажилд орох өөрийнхөө боломжид найдаж итгэлтэй байсан бол хоёр дахь хэсэгт тийм итгэл байсангүй.

“Та бидний байрлал, байгаа төрх орчин тойрныхонд бидний тухай хэлж өгөхөөс гадна, бид өөрийнхөө тухай юу бодож байгааг хэлээд өгдөг” гэж судалгааны багийн ахлагч Ричард Петти хэлж байна.

Өөр бас нэг шинж тэмдэг бол өөртөө итгэлгүй хүн шүдээ чанга зууж, уруулаа хамхин нүүрэнд нь сэтгэл зовсон байдал илэрч, “хаалттай” буюу хөлөө хумин суудаг.

Тэгээд яах ёстой вэ? Заавал “супер баатрын” төрх бүү харуул, хүчээр инээмсэглэх хэрэггүй. Харин толгойгоо итгэлтэй өргөж цэх суух нь биеийн хэлээр таныг өөртөө итгэлтэй байж өөрийгөө үнэлж мэдэрч чадаж байгааг харуулах болно.

Биеэ барих

6 Гүйлгэнэсэн харц

Харц нь харилцагчдын хооронд итгэлцэл тогтоох чухал хэрэглэгдэхүүн юм. Орчноо гүйлгэн харах ямар нэгэн зүйл, ялангуяа ярьж байгаа хүн дээр харц тогтохгүй байх, түүний нүд рүү эгц харахаас зайлсхийх явдал байдаг. Сэтгэл судлаач Нора Мерфи судалгааныхаа дүнд ярилцагчийнхаа нүд рүү тайван харах нь  нээлттэй, өөртөө итгэлтэй, оюуны чадавхитай хүн болохыг харуулдаг гэдгийг тодорхойлжээ.

Тэгээд яах ёстой вэ? Харц тулгарахаас бүү ай. Тэр ч бүү хэл таныг зэмлэж, тан руу хашгирч байсан ч нүд рүү нь эгц хар. Доош харах нь та бүх бурууг хүлээн зөвшөөрч, цаад хүнээ өөрөөсөө илүү хэмээн хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.

Гүйлгэнэсэн харц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()