“Эко констракшн” ХХК-ийн мэдэгдэл

“Эко констракшн” ХХК нь Монгол залуусынхаа хөдөлмөр зүтгэлээр эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг зорин, барилга, бүтээн байгуулалтын салбарт 16 жил тасралтгүй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа Үндэсний томоохон бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани юм. Манай компани нь нийт 600 гаруй үндсэн ажилтан, 150 гаруй туслан гүйцэтгэгч байгууллага, компаниудтай тогтмол хамтран ажиллаж, монгол залуусыг жилийн дөрвөн улирлын турш ажилтай, тогтмол орлоготой байлган, Шилдэг татвар төлөгч,  Монгол улсын Засгийн газраас шалгаруулдаг “ТОП-100 ААН” байгууллагаар 2015, 2016, 2017 онуудад удаа дараалан шалгарч, Үндэсний шилдэг бүтээн байгуулагч компани гэдгээ баталж ирсэн.

“Эко констракшн” ХХК-ийн мэдэгдэл

2018 оны 09 дүгээр сарын 10-ийн өдөр “Эко констракшн”-ийнхан Дүнжингарав, Баянмонгол орчмыг бүхэлд нь усанд автуулах аюултай барилгын ажлыг эхлүүлжээ” гарчигтай мэдээллийг эх сурвалжийг нягтлан судлалгүйгээр олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаар цацаж, байгууллагын нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл тараасан байна. 
    
“Эко констракшн” ХХК-ийн зүгээс дээрх мэдээлэлд дурдагдсан барилга, угсралтын ажлыг гүйцэтгээгүй бөгөөд энэ байдлыг дахин давтаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж хууль шүүхийн байгууллагад хандан, нэр төрөө сэргээлгэж, үнэн мөнийг тогтоолгох болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.


“ЭКО КОНСТРАКШН” ХХК
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.