1
Сэтгэл гутрал
Үнэн хэрэгтээ архи ууж байхад тодорхой хэмжээгээр бие мэдээ алдан хүн тайвширдаг. Харин архи бие организмд нэвчээд ирэхэд сэтгэл санаа таагүй болж эхэлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам тархины эсүүд үхэж, эсвэл буруу ажиллаж сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эмгэгтэй болж эхэлнэ.
2
Таргалах
Согтууруулах ундаа бол жин нэмэх гол аргуудын нэг юм. Уг нь архинд өөх тос байхгүй боловч хоол хүнсээ багасгүйгээр архи уугаад байвал хүний бие хоол шингээх чадвараа алдаж өөхлөж эхэлнэ. Тэгэхээр архи ууж байхад даруулга болгон хэрэглэдэг зууш нь бүхэл оройн хор болно гэсэн үг.
3
Ой санамжаа алдах, оюуны хомсдол
Архи уухад зүгээр л гутрал болоод зогсохгүй ой санамжаа алдаж, ухаан хомсдоход хүрнэ. Францын судлаачид 57 мянган хүнийг хамруулсан судалгаа хийхэд 60 хувь нь ухаан хомсодсон байсан бөгөөд туд бүгд согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүмүүс байсан байна.
4
Элэг өөхлөх
Элэг бол бидний идэж, ууж байгаа бүхнийг боловсруулдаг эрхтэн. Түүн рүү хэдий л их түүхий эд очно тэрээр улам өөхөлж, түүнийг өөртөө хадгалдаг. Энэ нь аажимдаа гепатит, элэгний хатууралд хүргэнэ.
5
Зүрхний шигдээс
Таны зүрхэнд ямар нэг асуудал байхгүй бол зүрхний шигдээс болох эрсдэл их байнаа гэсэн үг. Өдөрт зургаан хундага уудаг эрэгтэй, дөрвөн хундага уудаг эмэгтэйд зүрхний шигдээс болох аюул 40 хувь өснө гэдгийг олон судалгаа баталж байна. Бага уудаг хүнд ч гэсэн эрсдэл бас л ихэснэ. Энэ нь спиртийн төрлийн ундаа артерийн даралт ихэсдэгтэй холбоотой.
6
Кардиомиопати
Цаг хугацаа өнөгрөх тутам зүрхний булчин судардаг. Үүнийг архины кардиомиопати буюу зүрх биед хүчилтөрөгч бүхий цусаа шахахад хүндрэлтэй болж эхэлнэ. Ингэснээр амархан ядардаг болж, амьсгааддаг болно. Эцэст хүн гар хөлнөөсөө үхжиж эхлэх бөгөөд дотоод эрхтнүүд тасалдана.
7
Хавдар
Согтууруулах ундаа байнга хэрэглэх нь хөх, элэг, улаан хоолойн хавдар үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Эрүүл эмэгтэйчүүдийн 13 хувь нь архинаас болж хавдартай болсныг судалгаа нотолжээ.
8
Панкреатит
Энэ бол чихрийн шижин, нойр булчирхайн хавдарт хүргэнэ гэсэн үг. Согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь үүний цор ганц үүсвэр биш ч гэлээ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ.
9
Уушигны хатгалгаа, сүрьеэ
Архи бие организмд гадны вирус орох боломж нөхцөлийг улам ихэсгэж уушигны амьсгалах чадамжийг сулруулан аажимдаа сүрьеэ болгоно.
10
ХДХВ
Энэ бол шууд архинаас болж байгаа ч юм биш л дээ. Хэргийн гол нь архи дархлааны тогтолцоог бууруулдаг. Хэрвээ та бэлгийн олон хавьтагчтай, мөн тэдний зарим нь хамагаалалтын хэрэгсэл ашиглахыг хүсдэггүй бол ХДХВ-ийн халдвар авах эрсдэл улам нэмэгдэнэ.