Дэлхий дээрх хамгийн ховор төрлийн хүмүүс

1960 оны үед  Америкийн зохиолч Изабель Майерс-Бриггс хувь хүний зан чанарыг тодорхойлох  MBTI (Myers–Briggs Type Indicator) тестийг үүсгэсэн юм. Бриггсийн ачаар хүн төрөлхтөн өнөөдөр өөрийн давуу талыг мэдэж авч, үүн дээрээ түшиглэн ирээдүйд төлөвлөгөө гаргах боломжтой болсон. Хувь хүний нийтдээ 16 төрлийн зан чанар байдаг ч эдгээрийн гурав нь дэлхий дээр маш ховорт тооцогддог гэнэ. Энэ төрлийн хүмүүс дэлхий дахиныг өөрчилж, өөрийн нэрийг түүхэнд мөнхлөх боломжтой. Ингээд дэлхий дээрх хамгийн ховор төрлийн зан чанартай хүмүүстэй танилцацгаая.

Дэлхий дээрх хамгийн ховор төрлийн хүмүүс

1 INFP: Дэлхийн хүн амын 4.5 хувийг эзэлнэ

INFP: Зөн билэг сайтай, маш анхааралтай, бие даасан

Даруухан, сайхан сэтгэлтэй тэд анхны харцаар төдийлөн олны хараанд өртөхгүй л болов уу. Харин дотно танилцсаны дараа та энэ хүнийг ямар их бүтээлч, зорилгодоо хүрэхийн тулд тууштай явдаг болохыг нь ойлгоно.

Энэ төрлийн хүмүүс фантастикаар сэтгэж, өөрийн бодлыг цаасан дээр буулгахыг илүүд үздэг.  Мөн тэд гадаад хэл сурахдаа сайн бөгөөд Жон Рональд Руэл Толкин шиг өөрсдөө гадаад хэл зохиож ч чадна.

Дэлхий ертөнцийг өөр нүдээр хардаг учир тэд бүтээлч ажил хийх нь элбэг.

INFP: давуу тал

  • Зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлдэг, өөрийн үзэл бодол дээр бат зогсдог
  • Хийсвэр сэтгэлгээ сайтай
  • Сайхан сэтгэлтэй, хүнд туслах дуртай
  • Шинэ зүйл сурах эрмэлзэлтэй
  • Төгс төгөлдөр

INFP: Дэлхийн хүн амын 4.5 хувийг эзэлнэ

Авьяас болон мэргэжлийн ур чадвар:

  • Тэд илтгэх урлаг сайтай учир ихэнхдээ хэл ярианы бяд шаардсан ажил мэргэжлийг сонгодог
  • Ганцаараа ажиллаж байхдаа илүү бүтээлч
  • Тэд өөрийн ур чадварыг хөгжүүлэх тал дээр бусдаас илүү анхаарал хандуулдаг

Алдартнууд: Жон Рональд Руэл Толкин, Жоан Роулинг, Жулия Робертс.

2 INTJ: Дэлхийн хүн амын 2 хувийг эзэлдэг

Энэ төрлийн хүмүүс маш ухаалаг байдаг. Тэд нэг урсгалыг сонгож өөрийн бүхий л амьдралыг өөрийн сонгосон зүйлдээ  зориулдаг. INТJ хүмүүст шинжлэх ухаан, техник, интернэтэд илүү ойрхон. Логик сэтгэлгээ сайтай, болгоомжтой, ухаалаг, ажилдаа амжилт гаргадаг. Эдгээр хүмүүсийн болзоо, хайр дурлалын харилцаа нэлээд асуудалтай байдаг.

INTJ: Давуу тал

  • Өөртөө 100 хувь итгэлтэй
  • Шийдэмгий, өөрийн бодолд үнэнч
  • Нямбай, анхааралтай
  • Стратеги сайтай
  • Ажилсаг, зорилгодоо хүрэхийг эрмэлздэг

INTJ: Дэлхийн хүн амын 2 хувийг эзэлдэг

Авьяас болон мэргэжлийн ур чадвар:

  • Аливааг бусдаас илүү сайн төлөвлөж, дүн шинжилгээ хийх чадвартай. Хувь хүний 16 төрлийн зан чанараас хамгийн болгоомжтой нь.
  • Бүтээлчээр сэтгэдэг учир бэлэн будаа бараг иддэггүй. Тэд хүнд хэцүү сорилтод дуртай бөгөөд биелэгдэшгүй даалгаварт гар бие оролцох сонирхолтой.
  • Тэд багийн ажиллагаанд дургүй хэдий ч өөрийн санааг зөв ойлгуулж, удирдах чадвартай.

Алдартнууд: Стив Жобс, Маргарет Тэтчер, Владимир Путин

3 INFJ: Дэлхийн хүн амын 1 хувийг эзэлнэ

INFJ гэдэг нь зөн билиг сайтай, эмзэг мэдрэмтгий, зохион байгуулалт сайтай байхыг хэлдэг. 

Тэд дэлхий ертөнцийг өөрчлөх тал дээр анхаарал хандуулдаг бөгөөд өөрийн зорилгодоо хүрэхийг уйгагүй эрмэлздэг.

Энэ төрлийн хүмүүс өлсгөлөн, ган, хэн нэгний эрхийг зөрчих гэх мэт дэлхий нийтийг хамарсан асуудалд анхаарал хандуулдаг байна. Тиймээс ч хэзээ ч бүтэшгүй мэт зорилгыг урдаа тавьж, өөрийн зорилгыг амжилттай биелүүлдэг.

INFJ: Давуу тал

  • Зөрүүд, шийдэмгий
  • Зорилгоо зөв тодорхойлж, зорилгодоо тэмүүлдэг
  • Итгэл үнэмшилд хүргэх чадвар
  • Ухамсартай
  • Хүн төрөлхтний амьдралыг дээшлүүлэхийн төлөө анхаарал хандуулдаг

INFJ: Дэлхийн хүн амын 1 хувийг эзэлнэ

Авьяас болон мэргэжлийн ур чадвар:

  • Тэд зөн билэг сайтай учир аливаа зүйлийг хараад тодорхой дүгнэлт өгч чадна. Мөн маш их тэвчээртэй, бусадтай цагийг хамтдаа өнгөрүүлэх дуртай.
  • Бүхнийг тэргүүлэгч байж чаддаг. Тэд эрх мэдлийн төлөө тэмүүлдэггүй учир бусадтай эв зүйгээ хялбархан ололцдог.
  • Өөрийн дотоод ертөнцөд нийцэхүйц хүмүүстэй нэгдэж хамт олон, найз нөхөд болдог. Хэрвээ тохирох хүмүүсийг олж чадаагүй бол ганцаараа бүхнийг зохион байгуулах чадвартай.

Алдартнууд: Мартин Лютер Кинг, Тереза эх, Нельсон Мандела.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()