"IFA 2018" үзэсгэлэнд “LG Electronics” шилдэг бүтээлүүдээ танилцууллаа

LG Electronics (LG) дэлхийн хамгийн анхны 8K OLED зурагт, зөөврийн X-BOOM Go Bluetooth хөгжим, хиймэл оюун ухаан ThinQ суулгасан XBOOM аудио хөгжим зэргийг багтаасан X-BOOM аудио хөгжмийн шинэхэн цуврал загварууд болон UltraGear™ тоглоомын монитор зэрэг бүтээгдэхүүнээ танилцууллаа.

"IFA 2018" үзэсгэлэнд “LG Electronics” шилдэг бүтээлүүдээ танилцууллаа

LG-ийн анхны 8K OLED зурагт (7680 x 4320) нь 33 сая өөрөө гэрэлтүүлэгч пикселтэй бөгөөд энэ нь нарийвчлал өндөртэй дүрсний ялгарал болон OLED зурагтын дүрсний чанарыг тодорхойлох жинхэнэ хар сүүдрийг бий болгодог. LG нь цаашид OLED дэлгэцийг улам хөгжүүлэх, төрөл загварыг нэмэгдүүлж, хүн бүрд энэхүү дэлгэцийн гайхамшгийг мэдрүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.

Энэ жил LG OLED 8K зурагт урьдчилсан захиалга тооцоолсноос хоёр дахин их байгаа бол 2022 он гэхэд нийт 9 орчим сая борлуулагдана гэсэн урьдчилсан тооцооллыг гаргаад байгаа нь 8К дүрсний чанарыг үзэгчид үнэхээр хүлээж байсан нь илэрхий харагдаж байна. LG нь OLED 8К технологийн салбарт тэргүүлэх зорилготойгоор ажиллаж байна. 

Мөн LG нь зурагт болон аудио хөгжимд хиймэл оюун ухаан суулгаснаар хэрхэн хэрэглэгчдийн амьдралыг илүү чанартай, илүү тав тухтай болгож чадах тухай танилцууллаа. Жишээлбэл, Хиймэл оюун ухаантай LG зурагт (LG AI)-д Google Assistant горимыг суулгаж өгснөөр хэрэглэгчдийн өдөр тутмын зорилгыг илүү хялбарчилж, нэг алхмаар урагшлуулахад туслах болно. Микрофоны товчлуурыг дарж, хүссэн мэдээллээ асууж болохоос гадна, цаг агаарын мэдээ харах, спортын мэдээ үзэх, харанхуй орчинд зурагтаар дамжуулан гэрэлтүүлэг гаргах ч боломжтой юм.

Google Assistant-ийн тусламжтай LG AI зурагт нь Wi-Fi эсвэл Bluetooth ашиглан зуу орчим дэлхийн алдартай брэндийн 5000 орчим “Ухаалаг” төхөөрөмжтэй холбогдож, өөрийн гэрээ “Ухаалаг” төв болгох боломжтой. Google Assistant горим нь тун удахгүй webOS платформ бүхий LG AI бүх зурагтуудад суурилагдах бөгөөд хамгийн түрүүнд Австрали, Канад, Франц, Герман, БНСУ, Испани, Их Британид нийлүүлэгдэх болно. Энэхүү платформ нь одоогоор АНУ-д таван хэлний сонголттойгоор амжилттай хэрэгжиж байна. Энэ бүх ажил нь LG-ийн дуу хоолойгоор дамжуулан удирдах боломжтой стратегийн нэг хэсэг юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.