Их хотын иргэн таны заавал мэдэх ёстой соёлууд

Техник технологийн дэвшлийн үр дүнд хүмүүс аль болох амар хялбараар асуудлыг шийдвэрлэдэг болсон. Амьд харилцаа үүсгэхээс илүүтэй утсаар яриад ажлаа амжуулдаг болсон учир хүмүүс хоорондын харилцааны зарим нэг соёлыг мөрдөхөө больсон гэж хэлж болно. Гэхдээ хүн нийгмийн амьтан учир соёлтой, боловсон биеэ авч явж сурах учиртай. Доорх ёс зүйн дүрмийг дэлхий дахинд соёлтой хүн бүхэн баримталдаг аж. Тиймээс бид энэхүү мэдээллийг уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ, хүлээн авна уу.

Их хотын иргэн таны заавал мэдэх ёстой соёлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэндлэх ёс

Хүнтэй хэрхэн мэндлэхээс л та бусдад өөрийгөө таниулж байдаг. Зөв мэндэлж нөгөө хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэх маш чухал шүү дээ.

  • Хүнтэй гар барихдаа аль болох шуурхай байх ёстой. Хэн нэгэнтэй гар барьж мэндлэхдээ удаан, эсвэл гарыг нь чанга атгаж, эсвэл өөр рүүгээ хүчтэй татаж хэрхэвч болохгүй. Мөн гар барингаа мөрөн дээр нь гараа тавих нь бүдүүлэг авирт тооцогддог. Энэ нь таныг нөгөө хүнийхээ хувийн орон зайг хүндлэхгүй байгаагийн шинж юм.
  • Харин эмэгтэй хүнтэй гар барихаас илүүтэйгээр, бага зэрэг бөхийж мэндлэхэд болно.

Мэндлэх ёс

2 Харилцаа холбоо

  • Хүнтэй уулзахаар цаг тохирсон бол эрт эсвэл заавал цагтаа ирэх ёстой. Хэрвээ цагаасаа хоцрохоор болбол нөгөө хүндээ заавал урьдчилж мэдэгдээрэй.
  • Хүмүүсийг ямагт магтаж бай. Таны хамтрагч үүнийг маш тааламжтай хүлээж авч, цаашид ч хамтрахдаа эсвэл уулзахдаа дуртай байна.

Харилцаа холбоо

3 Эр, эм

  • Хэрвээ та анх удаа ажил хэргийн уулзалтанд оролцож, шинэ хүмүүстэй танилцах шаардлага гарвал зуучлагч нэгэнтэй байх хэрэгтэй юм. Тухайлбал, уулзалтанд оролцож буй хүмүүсийг мэддэг найз нөхрөөсөө “Намайг тэр хүнтэй танилцуулж өгнө үү” гэх мэтээр асуугаарай. Ингэсэн тохиолдолд та хүнтэй танилцаад илүү хурдан хугацаанд нөхөрлөлийн харьцаа тогтоож чадна.
  • Эрэгтэй хүн хэзээ ч эмэгтэй хүний гар цүнх барьж болохгүй.

Эр, эм

4 Хувцас

Өөртөө яг таарсан хэмжээтэй хувцас өмсвөл бусад хүнд илүү таатай сэтгэгдэл үлдээнэ. Хэдий хүнийг өмссөн хувцсаар нь бүү дүгнэ гэдэг ч хүн яалт ч үгүй бусдын гадаад төрхөнд анхаарал хандуулдаг юм.

  • Эрэгтэй хүн хэзээ ч бохир гуталтай явж болохгүй.
  • Мөн мөр нь яг таарсан хүрэм өмсөх нь маш чухал.
  • Үүнээс гадна ханцуйн урт нь яг бугуйгаар татаж байх ёстой.
  • Хэрвээ та хоёр товчтой хүрэм өмссөн бол зөвхөн дээд талын товчийг товчлох ёстой. Харин гурван товчтой бол дээд талын хоёрыг товчилдог.
  • Эмэгтэй хүн хэт их гоёл чимэглэл зүүх нь огтхон ч донжтой харагддаггүй. Гэсэн хэдий ч хэзээ ч ээмэг эсвэл бөгжгүй явж болохгүй ажээ.

Хувцас

5 Ширээн дээр гараа тавьж суудаггүй

Хэрвээ та зоогонд уригдвал гараа ширээн дээр бус өвдөг дээрээ тавихыг зөвлөе. Ер нь аль ч улсад хоолны ширээн дээр гараа тавьдаггүй. Мөн утсаа ширээн дээрээ тавих нь танд ширээний эргэн тойрны ярианд оролцох сонирхолгүй байгааг илтгэдэг. Тиймээс утсаа хураах ёстой ажээ.

Ширээн дээр гараа тавьж суудаггүй

6 Хэрхэн зөв суух вэ?

Хөлөө ачиж суухаас татгалзаарай. Харин аль болох хөлөө нийлүүлэн хурааж суух хэрэгтэй. Сонирхуулахад, Их Британийн хааны гэр бүлийнхний мөрддөг дүрэмд нэг хөлөө нөгөө хөлийнхөө ард тавьж суухыг сургадаг. Үүнийг “Cambridge cross” гэж нэрлэдэг ажээ.

Хэрхэн зөв суух вэ?

7 Ресторанд ямар дүрэм баримтлах ёстой вэ?

Дээд зэрэглэлийн ресторанд маш олон төрлийн зориулалттай халбага, сэрээ, стакан, таваг байдаг билээ. Та тэдгээрийн бүгдийнх нь зориулалтыг мэдэх албагүй ч цөөн хэдийг нь тогтоогоод аваарай.

1- Амны алчуур,

2- Салатны сэрээ,

3- Хоолны сэрээ,

4- Хоолны таваг,

5- Салатны таваг,

6- Хоолны хутга,

7- Цайны халбага,

8- Нэгдүгээр хоолны халбага,

9- Цайны аяга,

10- Цагаан дарсны хундага,

11- Улаан дарсны хундага, 

12. Усны хундага

13- Дессертний халбага,

14- Дессертний сэрээ,

15- Дессертний хутга,

16- Талх, нарийн боовны таваг.

Ресторанд ямар дүрэм баримтлах ёстой вэ?

Хоолоо идэж дууссаныхаа дараа халбага сэрээгээ хэрхэн тавих нь тодорхой утга агуулга илэрхийлдэг. 

8 Хундагалах

  • Эмэгтэйчүүдийн хувьд хундаган дээрээ уруулын будагны мөр үлдээх нь онцгүй хэрэг. Тиймээс ямар нэг зүйл уухаасаа өмнө будгаа арилгана уу.
  • Эрэгтэй хүн эмэгтэй хүнд түрүүлж уух зүйл хундагалах ёстой.
  • Хувцсан дээрээ дарс асгахаас сэргийлж их хэмжээтэй хундагалж болохгүй.

Хундагалах

9 Цай уух соёл

Соёлтой хүн цай эсвэл кофе хутгахдаа халбагаа дуугаргах ёсгүй. Энэ нь бүдүүлэгт тооцогддог юм.

Цай уух соёл

Халбагаа ширээн дээр бус, суурь таваг дээр тавих нь зүйтэй.

Мөн цай уухдаа тохойгоо ширээн дээр тавьж болохгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()