Усан дор "нойрссон" соёл иргэншлүүд

Атлантидын тухай домгийг бараг хүн болгон шахам мэддэг бол Гиперборын талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Гэхдээ түүхийн элдэв нууцыг сонирхогчид төдийгүй зарим эрдэмтний хувьд эртний цор ганц гайхамшигт соёл иргэншил нь энэ биш юм. Аугаа их соёл иргэншлүүдийн тухай домгуудыг цуглуулах юм бол эрт цагт цэцэглэн хөгжиж байгаад ямар нэгэн гамшгийн улмаас далайн усан дор орсон байж болох тийм соёл иргэншлийн ул мөрийг манай гаригийн далай тэнгис бүрийн ёроолоос олж болно.

Усан дор "нойрссон" соёл иргэншлүүд

1 Атлантида

Атлантидын тухай домгуудыг судалдаг олон хүний үзэж байгаагаар энэ нь Атлантын далайн хаа нэгтээ байдаг бол Гиперборей нь Хойд мөсөн далайн ёроолд байдаг гэх.

Бусад далайд, тухайлбал Номхон далайн ёроолд Пацифид, Энэтхэгийн далайд Лемурия зэрэг соёл иргэншил живсэн байж магадгүй гэж үздэг. Өнгөрсөн ХХ зуунд эдгээрийг хайн эрэл хайгуул хийж байсан ч амжилт олоогүй юм.

Атлантида

Пацифидыг Му тив гээд, эхэндээ Атлантидатай андуурч байсан билээ. Мексикээр аялж явахдаа майяачуудын гар бичмэлүүдийг олж тэдгээрийг тайлж уншихыг оролдож байсан Францын эрдэмтэн, номлогч Шарль-Этьен Брассер де Бурбур энэ тухай бүр XIX зуунд ярьж байжээ. Гар бичмэлийн нэгэн дээр асар их хөгжин цэцэглэсэн, баян тансаг ямар нэг Му гэх орон байсан, харин аль эрт цагт бүхэлдээ усан дор орсон гэж бичсэн байж. Де Бурбур эхлээд гар бичмэл дээр Атлантидагийн тухай гарч байна гэж бодсон гэнэ. Тэгээд анхааралтай судалтал энэ нь Атлантидагийн тухай биш бүр Номхон далайд, тодорхой хэлбэл нууцыг нь тайлах аргагүй том том баримал бүхий Пасхи арал дээрх орны тухай болохыг нь мэдсэн байна.

Номхон далайд өөрийн гэсэн Атлантида бий

Тэрбээр номхон далайн энэ хэсэгт том арал юм уу, жижигхэн тив байж байгаад газар хөдлөлтийн үеэр сүйрч нэг хэсэг нь Пасхи арал болж үлдсэн байх гэсэн таамаг дэвшүүлжээ. ХХ зуунд түүний энэ санааг олон мундаг эрдэмтэн нотолж далай дээрх бүхий л арлууд дээр, ялангуяа Хойд, Өмнөд Америк, Азийн эрэг хавийн арлуудад ижил төрлийн ургамал амьтад олон байдаг нь нэгэн цагт нэг тив байсантай холбоотой гэсэн санал дэвшүүлж байжээ.

Энэ бүхэнд итгэх юм бол энэ ургамал амьтан яагаад далай дамжин тархсан байж болох вэ? Тэгэхээр далайн төв хэсэгт байсан хуурай газраар дамжин тархсан байж болох юм гэж таамаглаж болно.

Номхон далайд өөрийн гэсэн Атлантида бий

2 Эрдэмтэд өөрсдийн таамгийг номондоо дэвшүүлжээ

1923 онд Оросын биологич Михаил Минзбургийн “Том далайн нууцууд” гэсэн ном гарсан бөгөөд үүнд Пацифид тив үнэхээр байсан гэж баталсан байдаг. Үүнээс нэг жилийн дараа “Номхон далайн нууц” гэдэг ном Англид гарчээ. Түүний зохиогч, угсаатны зүйч Жон Макмиллан Браун энэ тивийн нэг хэсэг нь хаана байгаа тухай өөрийн бодлыг номондоо дэвшүүлжээ. Энэ хоёр номыг ид шид, сонин хачны талаар хүмүүс уншаад үнэхээр Пацифид нь Атлантида биш, шинжлэх ухаан, соёлын өлгий нутаг байгаад тэр тив, оршин суугчид нь байгалийн үл мэдэгдэх давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр устаж үгүй болсон гэж итгэцгээсэн байна.

Өндөр хөгжилтэй соёл иргэншил байсан талаар ямар нэгэн сэжим олох гэж Пасхи арлын орчимд эрдэм шинжилгээний хэд хэдэн экспедиц ажилласан байна. Гэвч тэд юу ч олоогүй учраас ийм шинжилгээний ангийг дахин санхүүжүүлэх газар олдоогүй юм. Ингээд л ямар нэг нууцлаг Му тив байсан эсэх асуудал өнөө хүртэл нээлттэй хэвээр үлдсэн юм даа.

Эрдэмтэд өөрсдийн таамгийг номондоо дэвшүүлжээ

3 Мадагаскар бол Лемури тивийн үлдэгдэл

Мадагаскар арал өндрөөс ийнхүү харагдана. Магадгүй энэ арал далайд живсэн Лемури тивээс үлдэж хоцорсон байж болох юм.

Өөр бас нэг Лимури нэртэй тив байсан гэсэн санааг XIX зуунд Английн биологич Филипп Латли Склейтер анх гаргасан. Гэхдээ түүний энэ санаа Пацифидын тухай яриатай адилгүй, харин ч Мадагаскар болон бусад газрын тухай яригддаг зүйл шиг амьтны аймгаас болоод эсэргүүцэлтэй тулгарсан юм. Дээрх эрдэмтэн Мадагаскар бол өнөөдөр тэнд байгаа ер бусын амьтад, бүхий л амьд биет тархсан том тивийн үлдэгдэл гэж санал дэвшүүлсэн байна. Энэ асар том тивийг тэрээр өнөөгийн Мадагаскар арал дээр байгаа жижигхэн лимур хэмээх ер бусын сармагчны нэрээр  Лимури тив гэж нэрлэсэн байна.

Мадагаскар бол Лемури тивийн үлдэгдэл

Биологич Филипп Латли Склейтерийн энэ санаа Энэтхэгийн иргэдийн болоод Цейлон арлын ард иргэдийн дунд яригддаг, Энэтхэгийн далайд Шива бурхны амьдардаг нэг улс болон эртний египетчүүдийн  “Давалгаанд сүйрч алга болсон” орны тухай домог яриаг баталдаг юм. Эрдэмтний энэ санааг Атлантида байдаг гэж итгэгчид, ялангуяа Теософийн нийгэмлэгийн гишүүн Елена Блаваская баяртайгаар хүлээн зөвшөөрчээ.

Атлантида болон Лимури тивүүд нэгэн цагт байсан, оршин суугчид нь өөр өөрийн шинжлэх ухааны ололт дэвшлээрээ ялгаатай байсан ч өөрсдийн ямар нэгэн том туршилт нь амжилтгүй болсны улмаас нэгэн зэрэг устаж үгүй болсон гэсэн онол таамгийг дэвшүүлдэг байна.

4 Эрт цагт байсан хоёр соёл иргэншил сүйрсэн гэж үздэг

Эрдэмтэн Елена Блаватская "Эрт цагт байсан хоёр соёл иргэншил сүйрсэн" гэж үздэг. Лемирии, Мадагаскар болон Энэтхэгийн далай дахь бусад арлын ул мөрийг олох гэж олон эрдэмтэн оролдсон ч мөн л Пацифид, Атлантида болон  Гиперборын ул мөрийг хайгчид шиг амжилтад хүрч чадаагүй юм.

Эрт дээр цагт, шинжлэх ухаан, соёл урлагийн өндөр түвшинд хүрсэн, хэнд ч, юу ч шаардлагагүй болтол цэцэглэн хөгжсөн тийм улс орон, соёл иргэншлийн тухай бүхий л яриа зүгээр л “өнөөгийн биднээс илүү” ямар нэгэн “Алтан зуун”-ы тухай домог байж болох юм. Нөгөө талаас далай тэнгисийн ёроолд өнөө болтол бидний таньж мэдэж судалж чадаагүй зүйл, устаж үгүй болсон өндөр соёл иргэншлийн үлдэгдэл байхыг үгүйсгэхгүй.

Эрт цагт байсан хоёр соёл иргэншил сүйрсэн гэж үздэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()