Бидэнд байнга төрдөг хачирхалтай мэдрэмжүүдийг юу гэж нэрлэдэг вэ?

Хүн бүрд тайлбарлахад төвөгтэй, сонин мэдрэмж төрөх үе байдаг. Айх, баярлах, гуниглах гэх зэрэг мэдрэмжийн тухай бид бусдад хэлж чаддаг бөгөөд дээрх нэрээр хэлэхэд хүмүүс төвөггүй ойлгодог. Харин бидэнд төрдөг зарим хачирхалтай мэдрэмжийг бусдад тайлбарлах байтугай өөрөө ч ойлгоход бэрх байдаг. Магадгүй та энэ үед надад л ингэж санагдаж байгаа байх гэж бодож болох юм. Тэгвэл тэрхүү мэдрэмж нь бараг л бүх хүнд төрдөг бөгөөд тэдгээрийн шинжлэх ухааны нэршил ч байдаг аж. 

Бидэнд байнга төрдөг хачирхалтай мэдрэмжүүдийг юу гэж нэрлэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вертиго (Vertigo)

Зарим үед бидэнд эргэн тойронд байгаа эд зүйлс хөдөлж байгаа мэт эсвэл хүрээлэн буй орчин тэр чигтээ эргэж буй мэт мэдрэмж төрдөг. Энэ нь зүгээр л таны дотоод мэдрэмж бөгөөд үнэн хэрэгтээ тийм зүйл болоогүй байдаг билээ. Үүнийг вертиго буюу толгой эргэх гэж нэрлэдэг. 

Вертиго (Vertigo)

2 Алекситими (Alexithymia)

Тухайн хүнд нэгэн зэрэг олон төрлийн мэдрэмж төрөхийг алекситими гэдэг бөгөөд уг хүн өөрөө ууртай, аз жаргалтай эсвэл гунигтай байгаагийн аль нь болохыг үгээр илэрхийлж чаддаггүй. 

Алекситими (Alexithymia)

3 Скриптур (Scriptures)

Өглөө нойрноосоо сэрмээргүй, орноосоо босож ажилдаа явах хүсэл төрөхгүй байх мэдрэмжийг скриптур гэж нэрлэдэг. 

Скриптур (Scriptures)

4 Дисфори (Dysphoria)

Энэ сэтгэл санаа тавгүй байгаагийн илрэл бөгөөд тухайн хүнд эргэн тойрны хүмүүс төдийгүй зүгээр байгаа эд зүйлс ч төвөгтэй санагдаж, уурлаж уцаарладаг. 

Дисфори (Dysphoria)

5 Депривац (Deprivation)

Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа хүнд уг мэдрэмж төрдөг. Үндсэн хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа хүний санаа тавгүй, цаг үргэлж ууртай уцаартай, цухалдаж явдаг. 

Депривац (Deprivation)

6 Жуска (Jusqu'a)

Уг мэдрэмж бараг л хүн бүрд тохиолддог. Хэн нэгэнтэй ойлголцож, эв зүйгээ олж чадахгүй байгаа хэдий ч, хэчнээн хугацаа өнгөрсөн ч түүнтэй ойлголцохыг хичээх мэдрэмжийг жуска гэж нэрлэдэг аж. 

Жуска (Jusqu'a)

7 Совин татах (Insight)

Энэ нь хүний дотоод зөн совингоос урган гардаг нэг төрлийн ойлголт юм. Энэхүү мэдрэмж нь тухайн хүн удаан хугацаанд шийдвэрлэж чадахгүй байсан асуудалдаа гэнэт тодорхой шийдэл олох үед төрдөг. 

Совин татах (Insight)

8 Крисисизм (Crisisism)

Крисисизм гэдэг нь яг тухайн мөчид аюулгүй гэдэгтээ итгэлтэй байх мэдрэмж юм. Жишээ нь гадаа аянга цахиж, шуурга дэгдэж эхлэхэд байшин дотор цонхны цаанаас харж буй хүнд ямар ч айдас төрөхгүй. 

Крисисизм (Crisisism)

9 Либероз (Liberosis)

Заримдаа бид ямар нэг асуудалтай тулгарах үед түүнээс зугтаж, хүүхэд насандаа буцаж очихыг хүсдэг. Энэ мэдрэмжийг либероз гэж нэрлэдэг байна. 

Либероз (Liberosis)

10 Опиа (Opiа)

Хэн нэгэн тан руу ширтэж байгаа мэт мэдрэх мэдрэмжийг опиум гэдэг. 

Опиа (Opiа)

11 Прескю (Presque)

Ямар нэг зүйлийг хэлэх гээд яг юу гэдгээ тодорхой хэлж чадахгүй байхыг Прескю мэдрэмж гэж нэрлэдэг. 

Прескю (Presque)

12 Суспенз (Suspense)

Суспензи гэдэг нь ямар нэг таагүй зүйл болох гээд байгаа мэт сэтгэл түгших мэдрэмж юм. 

Суспенз (Suspense)

13 Энумент (Enoument)

Өнгөрсний тодорхой нэг үе рүүгээ очоод тэр үед буруу хийсэн зүйлээ засах эсвэл хэн нэгэнд зөвлөгөө өгч тухайн зүйл болохоос сэргийлэх гэсэн хүсэл хүн бүрд төрж байдаг. Өөрөөр хэлбэл болоод өнгөрсөн зүйлд харамсах, тэрийг л буцаж очоод засчих юмсан гэсэн хүсэл тээж явахыг энумент гэж нэрлэдэг.

Энумент (Enoument)

14 Фрейсон (Freisson)

Дуртай хөгжмөө сонсох үед гэнэт бүх биеэр зурс хийх сонин мэдрэмж төрдөг л биз. Тэгвэл үүнийг фрейсон гэж нэрлэдэг аж.

Фрейсон (Freisson)

15 Мерехлунди (Merechlundia)

Энэ нь таалагдахгүй байгаа сэтгэл хөдлөлөө дотроо нуухыг хэлдэг бөгөөд бид үүнийг "шаралхах, шар хөдлөх" гэх зэргээр нэрлэдэг. 

Мерехлунди (Merechlundia)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()