1
Гаа
Хэдийгээр гаа нь эрүүл мэндийн олон ач тустай ч сайн унтаж амрах асуудлын тухайд тийм биш. Мэдээж сэтгэл санаа тайвшруулахад гаатай цай уух нь сайнаар нөлөөлдөг. Эсвэл хоол идсэний дараа хүмүүс амаа цэвэрлэхийн тулд гаатай бохь зажилдаг. Гэхдээ илүү сайхан амрахыг хүсэж байгаа үед унтахын өмнө эдгээр зуршлаа орхих хэрэгтэй. Шалтгаан нь гаа цээж хорсгодог ажээ.
2
Брокколи
Брокколи, бөөрөнхий байцаа, лууван, цэцэгт байцаа уусдаггүй эслэг учраас хоол боловсруулах тогтолцоонд шингэхдээ удаан байдаг. Тиймээс хэрвээ та унтахынхаа өмнө эдгээр ногоог ихээр идвэл бие махбодь чинь шингээхийн тулд шөнөжингөө ажилласаар хонох болно.
3
Сонгино
Сонгино өөртөө уусдаг эслэг агуулдаг учраас гэдсэнд хий дүүргэдэг. Энэ нь таны ходоодонд нэмэлт ачаалал үүсгэж, хүчил бий болгосноор тухгүй мэдрэмж төрүүлнэ. Гэдсэнд үүссэн хүчил дээшилж таны хоолой руу хий зүйл дүүргэж, хэхрүүлдэг талтай. Хэрвээ та эрүүл оройн хоол идмээр байгаа бол сонгино бага хийхийг зөвлөж байна.
4
Самар болон үр
Та дуртай киногоо үзэнгээ самар иддэг үү? Гэхдээ сайхан унтаж амарья гэвэл энэ төрлийн хүнснээс зайлсхийсэн нь дээр. Учир нь самар нь шөнийн цагаар хэрэгцээгүй эрч хүчийг өгнө. Ийм төрлийн хүнсийг өглөө идэхэд л тохиромжтой.
5
Даршилсан мах
Утсан давсалсан мах, пеперони, зайдас хиам нь тархийг өдөөх норэпинефрийг үйлдвэрлэхэд тус болох амин хүчил агуулдаг. Үүнээс гадна, ходоодонд маш удаан шингэдэг уураг, өөх тосыг ихээр агуулдаг учраас унтахынхаа өмнө утсан мах идвэл, маш тухгүй амарна. Ходоод тань шөнийн турш ажиллаж, тархи чинь ч мөн амрахгүй.
6
Халуун ногоотой хоол
Халуун ногоотой хоол нь бодисын солилцоог эрчимжүүлж, зарим төрлийн халуун ногоо жингээ хасаж буй хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ таны хоолой болон цээжийг хорсгох мэдрэмж төрүүлснээр сайхан унтаж амрахад тань саад болох талтай. Халуун ногоотой хоолыг шингээх нь жинхэнэ асуудал бөгөөд шөнийн турш таны биеийн хэмийг хүйтнээр нь хадгалах ёстой биеийн төвийн дулааныг ихэсгэдэг гэмтэй ажээ.
7
Зайрмаг
Хэрвээ унтахаасаа өмнө том савтай шоколадтай зайрмаг идэж байгаа бол сайхан амрах тухай март. Учир нь их хэмжээний өөх тос агуулсан зайрмаг ходоод гэдэсний ажиллах горимыг багасгадаг. Тэгэхээр тослог ихтэй, амттай зайрмаг идэхийн оронд бага илчлэгтэй йогурт, сүү уусан нь хавьгүй дээр.
8
Цэвэр шоколад
Хоёр нүд цэвэр шоколад идэх нь бодисын солилцоог эрчимжүүлж, тархи толгой сэргээдэг. Гэвч кофейн агуулдаг учраас сайн унтаж амрахад тань туслахгүй. Цэвэр шоколад нь илүү их кофейн агуулдаг тул оронд нь цагаан шоколад идэхийг хичээгээрэй.
9
Ногоон цай
Ногоон цай нь теобромайн, теофиллайн зэрэг сэргээгч бодис агуулдаг учраас зүрхний хэмнэлийг түргэсгэж, түгшлийг бий болгодог талтай. Хэрвээ та кофейнд мэдрэг, нойрны асуудалтай байгаа бол унтахынхаа өмнө ногоон цай уух хэрэггүй.
10
Ус
Мэдээж та өдрийн турш усаа сайн уух хэрэгтэй. Гэхдээ унтахынхаа өмнө их ус уувал шөнийн турш олон удаа ариун цэврийн өрөө рүү орох хэрэг гарна. Та өдрийн усны алдагдлаа шөнө оройтуулж нөхөхийн оронд унтахаасаа 90 минутын өмнө шингэн зүйл уух нь тохиромжтой.
Та унтахынхаа өмнө дээрх хоол хүнснээс алийг нь иддэг вэ? Хоолны зуршлынхаа талаар бидэнтэй хуваалцаарай.