Хүслийн жагсаалт гэж юу вэ?

Хүслийн жагсаалтын талаар та хаа нэгтээ сонсож байсан уу? Энэхүү жагсаалт нь дэлхийн олон улсад тэр дундаа АНУ-д хуримын ёслолд заавал байх ёстой уламжлалын нэг хэсэг хэдийн болжээ. Энэ нь хуримд уригдсан зочдод сүйт бүсгүй, сүйт хархүүд ямар бэлэг хэрэгтэй, тэдний юу хүсч байгааг мэдэхэд тусалдаг бөгөөд хуримлагч хосуудад хэрэггүй эсвэл давхардсан бэлэг өгөхөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Иймээс хэрэв та хуримаа хийхээр төлөвлөсөн бол өөрийн сүйт бүсгүй эсвэл сүйт залуутайгаа хүслийн жагсаалтаа гаргахаа битгий мартаарай.

Хүслийн жагсаалт гэж юу вэ?

Харин намрын налгар өдрүүд айлчлан ирсэн энэ үед таны найз нөхөд, хайртай дотны хэн нэгний тань баярт үйл явдал болох гэж байгаа бөгөөд баярт мөчийг нь хамтдаа хуваалцахаар хуриманд нь уригдсан бол танд хамгийн чухал зүйл болох хуримын бэлгэнд юу сонгох талаар бодох хэрэг гарна. Энэ үед танд хуримлагч хосуудын хүслийн жагсаалт тус болно.

Ингээд хүслийн жагсаалтаа хэрхэн гаргах талаар зөвлөгөөг хүргэе,

Жагсаалтын эхэнд эдгээр зүйлс бидний хүсэж байгаа зүйл боловч та заавал эдгээрээс сонголт хийх албагүй шүү гэдгийг бичээрэй.

Хүслийн жагсаалт гаргах нь хосуудад бие биенийхээ хүсэл, сонирхлыг илүү таньж мэдэхэд тусалдаг. Жишээ нь хосууд жагсаалт гаргахаасаа өмнө дэлгүүрээр явж өөрсдийн сонирхол татсан зүйлсээ харж болох юм. Таалагдаж буй зүйлээ жагсаалтдаа оруулж дараа нь түүн дээрээ шинжилгээ хийж илүүц зүйлсийг хасаж хамгийн чухал зүйлээр орлуулна. Мөрөөдлөө бичихээс бүү эмээ. Хамтдаа аялахыг эртнээс хүсч байсан бол хүслийн жагсаалтдаа оруулахаа бүү мартаарай.

Бэлгүүдээ гэр ахуй, тавилга, гоо сайхан, спорт, амралт гэх мэт төрлөөр ангилж, авахыг хүсч буй зүйлсийн тань загвар, хэмжээ зэрэг дээр зочид алдаа гаргахаас сэргийлж түүний харагдах байдлыг ч жагсаалтдаа дүрсэлж болно. Мөн худалдан авч болох дэлгүүрийн хаяг байршил, холбогдох дугаар, интернэт дэлгүүрийн холбоосыг ч бичиж болно. Ингэх нь зочдын сонголт хийх явцыг хялбарчлах юм. Гэхдээ зочдын санхүүгийн боломжийг харгалзан үзэж жагсаалт дахь бүтээгдэхүүний бодит үнийг бичих нь зочдод өөрийн боломжиндоо тааруулан сонголтоо хурдан хийх давуу талтай ба хэтэрхий үнэтэй бэлэг байх нь зохимжгүй. Мөн жагсаалтдаа бэлгийг байршуулах газрын хаягийг тусгах бөгөөд энэ нь хуримын ёслолын үеэр бэлэг гардуулах гэж хол газраас ирсэн зочдод төвөг удахгүй. Ёслолын үеэр зочид өөрийн бэлэгний талаар мэндчилгээний үгтэйгээ хамт хэлэхэд л болно шүү дээ.

Хүслийн жагсаалтаа зочиддоо хэрхэн танилцуулах вэ?

Хүсэл, мөрөөдлүүдээ багтаасан хүслийн жагсаалтаа биччихлээ. Харин одоо хэрхэн зочиддоо тараах вэ? Хэд хэдэн арга байдаг бөгөөд хамгийн шалгарсан нь хуримын урилгандаа хавсаргах юм. Хүслийн жагсаалтдаа хуримын зохион байгуулагчийн дугаарыг заавал бичээрэй. Мөн зочдод онлайнаар буюу и-мэйлээр нь илгээх эсвэл нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэж буй энэ үед групп үүсгэж тарааж болох юм. 

Харин одоо дийлэнх хуримлагч хосуудын хүсч мөрөөддөг зүйлсийг багтаасан хүслийн жагсаалттай танилцацгаая.

  1. Аяллын тийз

Хосуудын хувьд хуримаа хийх нь тэдний амьдралын хамгийн чухал, хамгийн сайхан үеийн нэг боловч бал сараа тэмдэглэх буюу хоёулахнаа ертөнцийн гайхалтай газруудаар аялах нь хамгийн түрүүнд хүсдэг зүйлсийн нэг байх нь дамжиггүй. Энэ бэлгийг бэлэглэх боломжтой нэгэн цөөхөн ч найзуудаараа нийлээд авч өгч болно шүү дээ.

  1. Мөнгө

Шинэ гэр бүлд хамгийн чухал хэрэгтэй бэлэг. Учир нь хэрэгцээтэй зүйлсээ өөрсдөө худалдаад авчихна. Гэхдээ тэр бүр гарч орж, сонголт хийх цаг зав байдаггүй бол яах вэ?

      3. Тавилга

Хамгийн хэрэгцээтэй бэлгийн нэг. Шинэхэн авсан сууцаа тохилог тавилгаар тохижуулах нь хосуудын хамгийн хүсэмжит бэлэг байдаг байна. Иймээс тэдний сууцанд тохирох өнгө, дизайнтай, шинэлэг, мөн орчин үеийн залуу хосуудын хэрэгцээ шаардлагыг хангасан байх нь чухал.

  1. Гэр ахуйн болон цахилгаан бараа

Мэдээж шинэхэн хосуудад гэрт байж болох бүх л зүйл хэрэгтэй. Гэхдээ аль нь хэрэгтэй, ямар сонголт хийх нь чухал. Тэд амьдрах орон байраа тохижуулахад багагүй хэмжээний хөрөнгө зарцуулна шүү.

  1. Хоббинд тохирсон бэлгүүд.

Хэрэв таны дотны нэгэн хосд тань маш олон хобби байдаг ч түүнийгээ биелүүлж амжаагүй ч яваа юм бил үү. Сонин содон, өвөрмөц хэв шинжийг агуулсан хоббиг нь хөгжүүлэх бэлгүүд сонирхлыг нь ямар их татна гээч. Гэхдээ энэ бэлгийг хэрэгцээт зүйлсийнхээ дараа л бодож эхлэх байх.

  1. Хүүхдийн бэлэг

Хэрэв хосууд хүүхэдтэй бол хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хүсэх нь лавтай. Магадгүй хүүхдийн өрөөг нь үлгэрийн ертөнц мэт болгох тавилга хэрэгсэл байж болно шүү дээ.

Залуу хосуудын хүсэж буй бэлгийн сонголтуудаас хуримын бэлгээ базаах нь тэдний талархлыг ихэд хүлээх болов уу. Харин дээрх бэлгүүдээс сонголт хийх нь танд хүндрэлтэй байвал олуулаа нийлж сонголт хийх эсвэл төлбөрийн уян хатан сонголттой дэлгүүрүүдээс худалдан авалт хийх аль эсвэл орчин үед зээлийн олон төрлийн үйлчилгээ гарсан шүү дээ. Ингээд таны сонголт таны хайртай хүмүүсийн тань хүссэн сонголт байг гэж ерөөе!  

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.