Вьетнамчууд нярай хүүхдийг ингэж унтуулдаг

Нярай хүүхэд яасан нь мэдэгдэхгүй уйлаад унтахгүй байх нь ямар ч туршлагатай ээжийг сандаргадаг шүү дээ. Тэгвэл вьетнам сувилагч Лэ Ди Ань (Lê Thi Ánh) өөрийн фэйсбүүк хуудсан дээр нярай хүүхэд унтуулах өөрийн аргаа хуваалцахаар видео бичлэг байршуулсан нь гуравхан сарын хугацаанд 16 сая хандалт авчээ. Түүний арга тун энгийн бөгөөд үр дүнтэй учраас хүн бүр ам сайтай байгаа гэнэ. Ингээд та бүхэнд Лэ Ди Анийн нялх хүүхдийг хэрхэн тайвшруулж унтуулах аргыг танилцуулъя. 

Вьетнамчууд нярай хүүхдийг ингэж унтуулдаг

1 Алчуур бэлд

  • Хоёр ижил хэмжээтэй цэвэрхэн, зөөлөн биеийн алчуур бэлтгэнэ. (120×60 см-ийн хэмжээтэй байвал тохиромжтой)
  • Хоёр алчуураа хуйлан ороомог хэлбэртэй болгоно.

Алчуур бэлд

2 Хүүхдийг зөв байрлуулах

  • Таны хүүхдийн хувцас хөдөлгөөнийг нь хязгаарлаж байгаа эсэхийг анзаараарай.
  • Хүүхдийг баруун талаар нь хэвтүүл. Дараа нь хуйлсан хоёр алчуураа нярайг тойруулан тавь.
  • Толгойг нь дэмжихийн тулд алчуураа дэрлүүл.

Хүүхдийг зөв байрлуулах

3 Ямар тухтай унтаж байгааг нь харав уу

  • Хүүхэд тань зөв байрлалд орсны дараа алчуураа аль болох биетэй нь наалдуулж өг.
  • Ойролцоогоор 1-2 миунтын дотор нярайг унттал дэргэд нь байгаарай. 

Ямар тухтай унтаж байгааг нь харав уу

Видео заавар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()