Бидний очихыг хүсдэг газрууд яг үнэндээ...

2018-08-29, 13:07
13,076

Хүн болгонд амьдралдаа заавал очиж үзэхийг хүсдэг мөрөөдлийн газрууд байдаг. Та тэр улсынхаа газрын зургийг хараад чухам энэ л газар очвол өөрийгөө бүрэн дүүрэн сэтгэл хангалуунаар мэдэрнэ гэж итгэдэг. Гэхдээ бодит байдал бидний төсөөлснөөс эрс өөр шүү дээ. Ингээд бид та бүхэндээ зарим оронд байдаг гайхалтай дурсгалт газруудын үнэн нүүр царайг харуулъя.

Бидний очихыг хүсдэг газрууд яг үнэндээ...

1 Рио де Жанейро Аврагч эзэн Есүсийн баримал

Бразилийн Рио де Жанейро хотын бэлгэ тэмдэг болох Аврагч эзэн Есүсийн баримал яг үнэндээ Нью-Йорк хотын Эрч чөлөөний хөшөөнөөс бараг хоёр дахин жижиг юм. Эрх чөлөөний хөшөө 92 метр бол Рио хотын хөшөө ердөө 37 метр өндөр аж. Гол ялгаа нь Аврагч эзэн Есүсийн хөшөө өндөрлөг газар байдаг болохоор маш том хэмжээтэй харагддаг юм.  

Рио де Жанейро Аврагч эзэн Есүсийн баримал

2 “Хаадын тоглоом” киноны зураг авалтыг хийсэн газар

Хэрвээ та “Хаадын тоглоом” (Game of Thrones) киноны үнэнч шүтэн бишрэгч бол кинон дээр  нэг бус удаа гардаг энэ газарт очихыг хүсэх байх. Гэхдээ дээрх зураг авалтыг Хорватын Дубровник хотод авчээ. Харин бодит байдал дээр тус хотын энэ хэсэг маш их хөл хөдөлгөөнтэй газар юм. Түүхийн дурсгалт газрынхаа аюулгүй байдлын үүднээс хотын удирдлагууд өдөрт 4000-аас дээш хүн тэнд очихыг зөвшөөрдөггүй байна.

“Хаадын тоглоом” киноны зураг авалтыг хийсэн газар

3 Египетийн пирамид

“Египетийн пирамид” гэх үгийг сонсоод бидний толгойд шууд л элсэн манхан дунд орших сүрлэг гурван пирамид санаанд ордог. Гэхдээ бодит байдал дээр эдгээр пирамид нь нийслэл Каир хотын хажууханд байдаг юм. Тиймээс пирамидын үзэгдэх орчин тийм ч таатай биш ажээ.

Египетийн пирамид

4 Банос байгалийн үзэсгэлэнт газар

Эквадор улсад байрлах дэлхийн хамгийн алдартай дүүжин савлуурыг “Ертөнцийн төгсгөлд хүрэх савлуур” ч гэж нэрлэцгээдэг. Энэ газарт очсон хүмүүсийн гайхалтай зургийг хараад таны сэтгэл хөдөлдөг л байх. Хэдий Банос байгалийн үзэсгэлэнт газрын үзэгдэх орчин сайхан ч энэ савлуур зураг дээрх шигээ бус, газартай маш ойрхон буюу доор савладаг ажээ.

Банос байгалийн үзэсгэлэнт газар

5 Гуэль цэцэрлэгт хүрээлэн

Испанийн Барселон хот руу аялахаар шийдсэн бол Гуэль цэцэрлэгт хүрээлэнд таныг заавал очихыг аяллын компаниуд санал болгох нь гарцаагүй. Учир нь энэ цэцэрлэгт хүрээлэнд амтат нарийн боов хийдгээрээ алдартай газрууд байдаг юм. Гэхдээ бодит байдал дээр нарийн боовны хоёрхон газар байдаг бөгөөд та уртаас урт дараалалд зогсож, хүссэн зүйлээ авах шаардлагатай болно. Харин ийнхүү дараалалд зогсон цагаа дэмий үрэхийн оронд өөр бусад газруудтай танилцах нь илүү дээр шүү.

Гуэль цэцэрлэгт хүрээлэн

6 Италийн Ром хот

Италийн Ромд зураг авалтыг нь хийсэн романтик кинонууд олон байдаг. Хосууд гар гараасаа хөтлөлцөөд сүмийн шатаар доош гүйдэг хэсэг нэлээд олон гардаг шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр энэ сүмийн шат тийм ч сэлүүхэн байдаггүй юм. Танд суух зай олдвол их юм. 

Италийн Ром хот

7 Санкт-Петербург хотын “Чижик-пыжик”

Санкт-Петербург хотын домог гэгдэх “дуулдаг” болжморын хөшөө рүү жуулчид зоос шидэж, азын тэнгэрээ дууддаг байна. Гэхдээ хүмүүсийн төсөөлөөгүй нэг зүйл гэвэл энэ хөшөө нь маш жижигхэн бөгөөд гүүрний доод хэсэгт байдаг юм. Та маш анхааралтай л байхгүй бол түүнийг огт олж харж чадахгүй өнгөрч магадгүй.

Санкт-Петербург хотын “Чижик-пыжик”

8 Мальдив

Яг л зурсан зураг мэт Мальдивын гайхамшигт арлууд дээр алжаалаа тайлж, амрахыг хүсдэг хүн олон бий. Гэхдээ энэ газар зураг дээрх шиг халуун орны диваажин биш юм. Жил бүр арал дээр ирэх жуулчдын тоо нэмэгдсэнээр байгаль орчин ч тэр хэмжээгээрээ бохирджээ. Мальдив улс хөглөрсөн хогноосоо салахын тулд Тилафуши хэмээх хиймэл арлыг хүртэл бий болгосон юм. Судалгаагаар Тиалфуши арал дээр өдөрт л 330 тонн хог хаядаг гэнэ. Харин 2011 онд Мальдивын Засгийн газраас тус арал дээр хог хаягдлаа хаяхыг түр хугацаагаар зогсоожээ.

Мальдив

9 Францын Версалийн ордон

Версалийн гэрээг хийсэн Францын Версалийн ордонд очвол та яг л XVIII зуун руу очсон мэт санагдана гэж төсөөлдөг үү? Мэдээж тийм. Гэхдээ маш олон хүнтэй хамт чихэлдэж явах шаардлага танд гарна. Тийм болохоор энэ ордны ямар чамин тансаг гэдгийг төдийлөн мэдэрч амжихгүй л болов уу.

Францын Версалийн ордон

10 Брюсселийн хөшөө

Бельгийн нийслэл Брюссель хотод та нэг өхөөрдөм жаалын хөшөө байдгийг мэдэх үү. Гэхдээ хөшөөний жаал хүү яг үнэндээ нүцгэн, тэгээд бас бие засаж байгаа төрхтэй тул хотын удирдлагууд түүнд өдөр бүр янз бүрийн хувцас нөмрүүлж, нүцгэн байгааг нь нуудаг ажээ.

Брюсселийн хөшөө

11 Стоунхенж

Их Британи улсад байрлах Стоунхенж хэмээх байгалийн учир битүүлэг энэ газар дараах зураг дээрх шиг тийм ч сүрдмээр биш ажээ. Учир нь хажууханд нь олон хот суурин,  хурдны зам байдаг юм.

Стоунхенж

12 Таж Махал

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалын үзэсгэлэнт зургууд цахим ертөнцөд олноороо байдаг. Харамсалтай нь Таж Махал нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улсад байдаг. Гэтэл энэ улс ядуус олонтой учраас Таж Махалын эргэн тойронд хог ихээр хөглөрсөн байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм.

Таж Махал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()