Таныг эрүүл саруул, эрч хүчтэй болгох йогийн гайхалтай 8 дасгал

Йог нь хобби биш юм. Хүмүүс бие дэх сөрөг муу бодлууд болон өвчин шаналлаасаа салах зорилгоор йогоор хичээллэж, оюун санаа, сэтгэл зүй болон бие махбодийг танин мэдэх ухааралд суралцдаг билээ. Иймд өнөөдөр бид танд зориулан сэтгэл гутрал болон бусад олон сөрөг зүйлсээс ангижруулах, гарын хуруунуудын тусламжтай хийж болох йогийн дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ. Таны бие организм болон оюун санаанд эерэгээр нөлөөлөх учраас та туршиж үзээрэй.

Таныг эрүүл саруул, эрч хүчтэй болгох йогийн гайхалтай 8 дасгал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гарын байрлалын утга учир

Бясалгал хийж байх үедээ гар болон хуруугаа ашиглан, йогийн дасгал хийх хэрэгтэй. Таны авч буй гарын байрлал бүр өөр өөрийн гэсэн үр дүнг үзүүлдэг бөгөөд тархины үйл ажиллагааг сайжруулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Мөн эрүүл мэндэд ач тустай юм. Түүнээс гадна, гарын хуруунууд тус бүр агаар, ус, ертөнц, гал, огторгуй зэргийг бэлгэддэг гэж үздэг ажээ.

1 "Gyan Mudra" - Эрдэм мэдлэг

Энэхүү гарын байрлал нь ой санамжийг сайжруулж, сэтгэхүйг тэлдэг. Түүнчлэн өнчин тархи болон дотоод шүүрлийн булчирхайнд сайнаар нөлөөлж, нойргүйдэлд хүргэхээс сэргийлдэг байна.

Тайлбар: Бясалгал хийж байх үедээ хамгийн түгээмэл авдаг гарын байрлал юм. Уг байрлалыг авахдаа гарынхаа эрхий болон долоовор хурууг хооронд нь хүргэнэ. Ингэхдээ бусад хуруунууд шулуун байх ёстойг анхаараарай.

Анхаарах зүйл: Та уг байрлалаар өдөрт хэдэн ч удаа бясалгаж болох боловч, өглөө хийхэд илүү тохиромжтой юм. Хэвтэх, суух болон зогсох үедээ хийгээрэй.

"Gyan Mudra" - Эрдэм мэдлэг

2 "Vayu Mudra" - Агаар

Уг гарын байрлалыг авч бясалгаснаар гэдсэн дэх хий гадагшилж, архаг "хэрх" болон үе мөчний өвчин, мөн Паркинсон, саа, умайн хүзүүний өвчлөлөөс ангижруулах увидастай аж.

Тайлбар: Долоовор хуруугаа нугалж, бусад хуруунуудаа тэгш байлгах хэрэгтэй. 

Анхаарах зүйл: Юм идсэн үедээ юм уу, эсвэл өлөн байх үедээ уг байрлалаар бясалгал хийж болно. Харин нэг удаа хийхдээ 45 минут уг байрлалаа хөдөлгөхгүй хадгалах хэрэгтэй. Үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэх болно.

"Vayu Mudra" - Агаар

3 "Prithvi Mudra" - Ертөнц

Ядарч сульдсан, стресс бухимдлаас салж чадахгүй байгаа үед уг байрлалаар бясалгах нь хамгийн зөв сонголт юм. Цусны эргэлтийг сайжруулж, хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмжинэ.

Тайлбар: Эрхий болон ядам хуруугаа хооронд нь хүргэж, бусад хуруунуудаа тэгш байлгана. 

Анхаарах зүйл: Өдрийн аль ч цагт хийхэд тохиромжтой. Гэхдээ өглөө хийх нь илүү үр дүнтэй гэж үздэг байна.

"Prithvi Mudra" - Ертөнц

4 "Agni Mudra" - Гал

Өөрөөр "Sun mudra" гэж нэрлэдэг бөгөөд гэнэт их хэмжээгээр жин нэмэх болон сэтгэл гутралыг үгүй хийхээс гадна, хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмждэг аж. 

Тайлбар: Ядам хуруугаа нугалж, дээрээс нь эрхий хуруугаараа дарж өгөөрэй. Ингэхдээ бусад хуруунууд сул, чөлөөтэй байх ёстой.

Анхаарах зүйл: Уг гарын байрлалыг авч, бясалгахдаа өлөн ходоодон дээрээ өглөө хийх ёстой гэдгийг анхаараарай. Мөн сууж, хийх ёстой бөгөөд нэг удаа хийхдээ 5-15 минут зарцуулна. Хэрвээ танд ухаан алдах гэж буй мэт мэдрэмж төрвөл, энэ аргаар бясалгал хийсний хэрэггүй аж. Түүнчлэн халууны улиралд хийхэд тохиромжгүй.

"Agni Mudra" - Гал

5 "Varun mudra" - Ус

Энэхүү гарын байрлалыг авснаар бие дэх илүүдэл шингэнийг ялгаруулж, арьсыг толигор болгодог байна.

Тайлбар: Эрхий болон чигчий хуруугаа хооронд нь хүргэх бөгөөд бусад хуруунууд шулуун байх ёстой.

Анхаарах зүйл: Хэрвээ таны эрхий болон чигчий хуруунууд хоорондоо хүрэхэд хүндрэл үүсч байвал, та өөрийгөө шингэний дутагдалд орсон гэж үзэж болох аж. Мөн астма болон амьсгал авахад хүндрэлтэй байдаг хүмүүс энэ байдлаар бясалгал хийж болохгүй. Сууж хийвэл илүү тохиромжтой.

"Varun mudra" - Ус

6 "Shunya Mudra" - Анир чимээгүй

Сонсголын асуудалтай болон чих нь өвддөг хүмүүс гарын энэ байрлалыг авч, бясалгал хийх хэрэгтэй.

Тайлбар: Гарынхаа дунд хурууг эрхий хуруугаараа дарна. Бусад хуруунууд шулуун байна.

Анхаарах зүйл: Уг бясалгалыг хийхдээ анхаарлаа сайтар төвлөрүүлж, чихнийхээ өвчнийг эдгээж байгаа гэж төсөөлөн бодно. Нөхцөл байдал дээрдтэл энэхүү бясалгалыг хийж болно.

"Shunya Mudra" - Анир чимээгүй

7 "Prana Mudra" - Амьдрал

Биеийн энергийн тэнцвэржилтийг хангах үүрэгтэй. Бие организмыг эрүүлжүүлж, дархлааны системийг сайжруулдаг. Хэрвээ танд нойргүйдэх, хараа муудах, өлсөх зэрэг шинж тэмдэг илэрвэл уг гарын байрлалыг авч, бясалгаарай.

Тайлбар: Эрхий болон ядам, чигчий хуруунуудаа хооронд нь хүргэж, бусад хуруунуудаа шулуун байлгах аж.

Анхаарах зүйл: Өдрийн аль ч цагт хийсэн тохиромжтой. Үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэх болно.

"Prana Mudra" - Амьдрал

8 "Apana Vayu Mudra"

Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Зүрхний шигдээс өвчин туссан хүн хийвэл тохиромжтой. Өдөр бүр хийж байгаарай.

Тайлбар: Эрхий болон дунд, ядам хуруунуудаа хооронд нь хүргэнэ. Долоовор хуруугаа дотогш нугалж, чигчий хуруугаа шулуун байрлуулаарай.

Анхаарах зүйл: Хүссэн үедээ хийж болох бөгөөд зүрхний өвчтэй хүмүүс нэг удаа хийхдээ хамгийн ихдээ 15 минутыг зарцуулах ёстой.

"Apana Vayu Mudra"

Хэрвээ та йогийн дасгал, бясалгалд итгэдэг бол дээрх дасгалыг хийж үзээрэй. Дотоод мөн чанарыг тань ариусгаж, олон өвчнөөс ангижруулах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()