Анх удаа фитнесст явж эхлэх гэж буй хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ?

Фитнесс төвд явж, жингээ хасахын зэрэгцээ, биеийн галбираа төгс болгохыг хүсдэг хүн олон байдаг. Гэсэн хэдий ч, тууштай явж, өөрийгөө бүрэн дайчилж чадалгүй дундаас нь шантран орхидог хүн цөөнгүй. Тэгвэл бид турж, эрүүлжих хүсэлтэй байгаа хүмүүст зориулан фитнесст явахдаа анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Анх удаа фитнесст явж эхлэх гэж  буй хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ?

1 Анхаарах зүйлс

Анх фитнесст ирэхдээ томоос том туухай өргөж буй залуусаг хараад битгий шантраарай. Тэд ч гэсэн тань шиг 0-ээс нь эхэлсэн гэдгийг санаарай. Харин ч биеэ хөгжүүлсэн хүмүүсээс урам зориг авч өөрийгөө илүү сайн дайчлах хэрэгтэй. 

Анхаарах зүйлс

2 Хэрхэн эхлэх вэ?

Та эхний дасгалаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байж магадгүй. Ямар булчингаа эхлээд хөгжүүлэх ёстой вэ? Цээж, хөл үү? Магадгүй нуруунаасаа эхлэх ёстой юм болов уу? гэх зэрэг олон асуулт гарч ирэх болно. Энэ тохиолдолд дараах зүйлийг анхаараарай. Эхний дасгал дээр бүх булчингаа ажиллуул. Ингэж байж таны булчин задарч улам чангарах шатандаа орох болно. Харин дараа ирэхдээ тодорхой нэг булчин дээрээ анхаараарай. 

Хэрхэн эхлэх вэ?

3 Хувийн дасгалжуулагч

Орчин үеийн фитнесс төвүүд шинээр ирсэн хүмүүст хувийн дасгалжуулагч гаргаж өгдөг болсон. Дасгалжуулагч таны биеийн жин, өндөр, өөхлөлтийн түвшин зэргийг шалгаж үзээд яг ямар дасгал хэдэн удаа, хэзээ хийх ёстойг зааж өгөх болно. Харин та нэг сарын дотор гэхэд л өөрөө бие даан бүгдийг хийж сурна. 

Хувийн дасгалжуулагч

4 Бие халаалт

Бие халаалт нь хүний биеийг тухайн дасгал хөдөлгөөнийг хийхэд бэлтгэл болж өгдөг бөгөөд зөв хийж гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн дасгалыг хийж гүйцэтгэх явцад бэртэж гэмтэх аливаа эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой. Бие халаалтын явцад булчингууд нь тайван үеэс илүү их эрчимтэй хөдөлгөөнүүдийг хийх боломжтой болдог бөгөөд хүний биеийн физиологийн үйл ажиллагааг тайван байдлаас дасгал хийхэд шилжих нөхцөлийг бүрдүүлдэг юм. Дасгал хийх явцад идэвхтэй ажиллаж байгаа булчингуудын цусан хангамж ердийн үеийнхээс нэмэгддэг. Түүнээс гадна бие халаалтын явцад үе хоорондын шингэн нь жигд тархдаг байна. Ингэснээрээ дасгалын явцад бэртэж гэмтэхээс хамгаалдаг.

Бие халаалт

5 Дэглэм

Дэглэм бол булчингаа хөгжүүлж буй хүмүүсийн хувьд дасгалаас дутахарааргүй чухал зүйл юм. Дэглэм барьж байна гээд заавал ногоо идэх шаардлагагүй. Ерөнхийдөө дасгал хийхээс нэг цагийн өмнө хооллож хүйтэн зүйл уухаас татгалзаарай. Хүйтэн шингэн зүйл ууснаар таны ходоод цочирч дасгал хийхэд хүндрэл учруулах болно. 

Дэглэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()