"iHeartRadio Much Music Video Awards"-д одууд хэрхэн гангарсан бэ?

Жил бүрийн наймдугаар сарын 26-нд дэлхийн хөгжмийн ертөнцийг донсолгосон томоохон үйл явдал болдог нь Канадын "Much" телевизийн сувгаас зохион байгуулдаг iHeartRadio MMVAs (Much Music Video Awards) юм. Эл арга хэмжээнд Канад, Америкийн төдийгүй дэлхий даяар нэрд гарсан дуучид, уран бүтээлчид оролцдогоороо онцлог. Өчигдөр буюу ням гаригт болсон "iHeartRadio MMVA"-ын улаан хивсний ёслолд одууд хэрхэн гоёж ирснийг танд сонирхуулъя. 

"iHeartRadio Much Music Video Awards"-д одууд хэрхэн гангарсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ үдэш олны анхаарлын төвд байсан дуучин бол Холзи (Halsey) юм. Өдгөө 23 настай америк дуучин маань "Him & I" хит дуугаараа нэр дэвшиж, шагнал хүртсэн ажээ. Түүний өвөрмөц сонголт болох мөнгөлөг металь гоёл дээр олны нүд илүүтэй унаж байсныг онцлох нь зүйтэй байх.

Америкийн алдарт супер модель Тайра Бэнкс (Tyra Banks) нүд гялбам хурц шар өнгийн хослолоор гангарсан нь олноос содон харагдаж байв.

Америкийн дуучин, ая зохиогч Биби Рекса (Bebe Rexha)-г Флорида Жоржия Лайнтай хамтран дуулсан "Meant to Be", мөн G-Eazy-тэй хамтарсан "Me, Myselt & I" дуугаараа олонд танигдсан билээ. Дур булаам халуухан имиж бүрдүүлдгээрээ онцлог түүний энэ үдшийн сонголт мөнгөлөг саарал өнгийн даашинз байв.

Америкийн дуучин, жүжигчин  Мэдисон Биэр (Madison Beer)-ийн олонд танигдсан түүх их сонирхолтой. Поп од Жастин Бибер өөрийн твиттер хуудсандаа түүний дуунуудыг линкэлснээр анх олны анхаарлын төвд орж байжээ. 

Америкийн дуучин, ая зохиогч Меган Трейнор (Meghan Trainor) дөнгөж 24 настай хэрнээ "Грэмми авардс", "Music Business Association"-ы оны шилдэг уран бүтээлч зэрэг нэр хүндтэй хэд хэдэн шагналын эзэн болоод буй. 

Канадын дуучин, ая зохиогч Шон Мендес (Shawn Mendes) энэ үдшийн гол баатар болсон юм. Учир нь тэрээр энэ удаагийн шагнал гардуулах ёслолд найман номинацид нэр дэвшсэн бөгөөд оны шилдгийн шилдэг уран бүтээлчээр тодорсон байна. 

Попын хаан Майкл Жексоны хүү, дуучин Иосеф Жексон (Joseph Jackson)

Америкийн жүжигчин, дуучин Крисси Метц (Chrissy Metz)

Америкийн реалити шоуны од, жүжигчин Жерси Шор (Jersey Shore)

Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Эшли Симпсон (Ashlee Simpson)

Канадын дуучин Алессия Кара (Alessia Cara)
 

Английн дуучин Энн Мари (Anne-Marie)

Канад дуучин Жил Годин (Jill Godin) болон Ана Голжэ (Ana Golja)

Америкийн жүжигчин Колтон Хейнс (Colton Haynes)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()