Тейлор Свифтийн шинэ найз залуу ил болжээ

Дуучин Тейлор Свифт (Taylor Swift) залуучуудыг бээлий шиг сольдгоороо алдартай. Өдгөө 28 нас хүрч байгаа үзэсгэлэнт дуучны шинэ амрагаар Английн залуу жүжигчин Жой Алвин (Joe Alwyn) тодорчээ. Тэднийг нэлээд эртнээс болзож байгаа гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлж эхэлсэн ч тэд олны нүдэн дээр анх удаа хамтдаа гарч ирж байгаа нь энэ юм. 

Тейлор Свифтийн шинэ найз залуу ил болжээ

Хосуудыг Лондон хот дахь "Hawksmoore" зоогийн газраас гарч явахад нь папарацчид зургийг нь дарж амжжээ.

Өнгөрсөн тавдугаар сард тэднийг Калифорни муж дахь наран шарлагын газар амарч байхад папарацчид мөн дуранджээ. Тэдний зураг сошиал сайтуудад тавигдсаны дараа Тейлор Свифт болон Жой Алвин нар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй учраас хүмүүс тэднийг жинхэнээсээ үерхэж байгаа эсэхэд эргэлзэж байсан юм. Харин хосуудын дээрх зураг тэднийг албан ёсоор болзож байгааг зарласан явдал боллоо хэмээн Америкийн хэвлэлийнхэн шуугиж эхэлжээ. 

Жүжигчин Жой Алвин өдгөө 27 настай аж. Тэрээр гурван жилийн өмнө Лондон хотын кино драмын их сургуулийг төгссөн юм. Түүний тоглосон гурван ч кино энэ жил нээлтээ хийх бөгөөд кино шүүмжлэгчид аль хэдийн Жой Алвинг ирээдүйн од хэмээн зарлаад буй юм. 

Өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон нэгэн тоглолтын үеэр тэднийг дуучин Эд Ширан (Ed Sheeran) танилцуулсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна. Учир нь Эд Ширан Жой Алвины ахтай танил бөгөөд Тейлор Свифтийн сайн найз юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()