Эмээ нь тамхи татдаг бол ач нь аутизмтай төрөх магадлал өндөр

2018-08-24, 14:00
11,208

Английн Засгийн газрын харьяа эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар тамхичин хүн жилд 5000 ширхэг тамхи татдаг гэж мэдээлжээ. Ингэснээр хүн хэр их мөнгө, цаг хугацааг эрүүл мэндээ үгүй хийхэд зарцуулдаг нь харагдаж байна. Орчин үед хүмүүс электрон тамхи татах нь олширсон ч энэ нь жирийн тамхинаас ялгаагүй хор хөнөөлтэйг тэр бүр ухаардаггүй. Мөн тамхичин хүмүүс өөрөөсөө гадна өрөөлийг ч хордуулж байдаг. Тиймээс бид танд тамхинаас хэрхэн гарах талаар үр дүнтэй найман аргыг танилцуулж байна. Та хайртай дотны хүндээ энэ мэдээллийг түгээж, тэднийг авраарай.

Эмээ нь тамхи татдаг бол ач нь аутизмтай төрөх магадлал өндөр

Сонирхуулахад тамхи татах нь жирэмсэн эхийн урагт сөргөөр нөлөөлөх төдийгүй хүүхэд нь аутизмтай төрөх магадлал өсдөг талаар олон судалгаа хийсэн байдаг. Гэхдээ 2017 онд хийсэн нэгэн судалгаагаар эмээ нь тамхи татдаг бол ач нь аутизмтай төрөх магадлал өндөр байдгийг эрдэмтэд олж мэджээ. Судалгаанд оролцсон 14 мянган хүний тал хувьд нь эмээ тамхи татдагийн улмаас аутизмын шинж тэмдэг илэрсэн байна. Мөн энэхүү 7000 хүний 144 нь аутизмаар аль хэдийнэ өвчилсөн байсан юм.

 

1 Өдөр хоногийг тоол

Судалгаагаар тамхинаас гэнэт болон аажмаар гарах хоёрт ямар ч ялгаа байдаггүй гэнэ. Тиймээс та өөрийн бие организмд тааруулж аль нэг хэлбэрийг нь сонгох хэрэгтэй. Нэн түрүүнд өөртөө зорилт тавь. “Би хоёр долоо хоногийн дотор татдаг тамхиныхаа тоог багасгана” эсвэл “Би сарын дотор тамхинаас бүр мөсөн гарна” гэх мэт. Ийнхүү хугацаа, зорилтоо бичээд түүндээ тууштай байхаар тэмцэх хэрэгтэй. Мэдээж тамхинаас гарах нь амаргүй зүйл. Тиймээс дасаж сурсан зүйл, хүслээ дарж, биеэ барьж сурахдаа та бэлэн байгаарай. Хамгийн чухал нь эргэн тойрны бүх хүнд өөрийгөө тамхинаас гарч байгаагаа хэлж, тэднээс туслалцаа аваарай. Танд санаа тавьдаг хүн таныг биеэ барихад тань тусална.

Өдөр хоногийг тоол

2 Хоолны дэглэм баримтлах

“Oxford" академийн 2012 онд хийсэн судалгаагаар хүн өдөрт дөрөв буюу түүнээс дээш удаа жимс, ногоо идвэл энгийн хүнээс хамаагүй хурдан тамхинаас гардаг байна. Мөн сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоо идсэнээр тамхи татах үед аманд маш муухай амтагдаж, танд тамхи татах хүсэл төрүүлдэггүй аж. 

Хоолны дэглэм баримтлах

3 Биеэ барьж сурахад туслах хичээлд суух

Тамхичин хүн никотинд хэт их донтсоноос мөн сэтгэлийн тайвшрал мэдрэх хүсэлдээ автан тамхинаас амар гарч чаддаггүй юм. Тиймээс биеэ барих, сэтгэл доторхоо уудлах сэтгэлзүйн хичээлд суувал тамхинаас гарах боломж 25 хувиар нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Ийм төрлийн хичээл ямар ч хэлбэрийн байж болно. Жишээ нь утсаар ярих, мессэж бичих, биеэр уулзах гэх мэт.

Биеэ барьж сурахад туслах хичээлд суух

4 Хэдэн сарын турш архи согтууруулах ундаа, кофеноос татгалз

Ихэнх тамхичид кофе, согтууруулах ундаанд давхар донтсон байдаг. Тиймээс тамхинаас гарахыг хүсвэл эдгээр бүтээгдэхүүнд ч мөн “баяртай” гэж хэлээрэй. Кафейн хүнийг сэргэг болгохын дээр сэтгэлийг хямраадаг хүчтэй. Энэ хоёр зүйлийг мэдэрснээр хүнд илүү их тамхи татах хүсэл төрдөг юм. Нөгөө талаар архи нь хүний тархи, булчинг тайвшруулж, бүх бодлыг толгойноос арчиж хаядаг. Энэ хаягдсан бодол дунд “Тамхинаас гарах хүсэл” ч мөн хамт үгүй болдог юм шүү.

Хэдэн сарын турш архи согтууруулах ундаа, кофеноос татгалз

5 Тамхилах хүсэл төрвөл гадуур алхах эсвэл өөр сонирхолтой зүйл хий

Тамхичин хүний уушгины үйл ажиллагаа цаг ямагт унтаа байдалд байдаг тул тэдэнд биеийн тамираар хичээллэх эрч хүч байдаггүй. Харин тамхинаас гарснаар илүү ихээр дасгал хийх, гүйж, үсэрч харайх сэдэл төрж, тамхи татах хүсэл нь эсрэгээрээ буурдаг байна.

АНУ-ын Эрүүл мэндийн төвийн 2007 онд хийсэн судалгаагаар биеийн тамираар хичээллэхэд хүн сэтгэл гутрал, стресс, нойргүйдлээс гардаг гэж бичжээ.

Тамхилах хүсэл төрвөл гадуур алхах эсвэл өөр сонирхолтой зүйл хий

6 Бохь, эрүүл амттан өөртөө байнга авч яв

Хүн тамхинаас гарсны дараагаар 1-4 кг жин нэмдэг гэсэн судалгаа бий. Энэ нь хүн тамхинаас гарах үедээ тамхийг орлуулж өөр бусад амттай зүйлд донтдогтой холбоотой юм. Тиймээс тамхинаас гарах үедээ хэт чихэрлэг, хортой хоол хүнснээс илүү гоё амттай эсвэл гаатай бохь болон самар, жимс гэх мэт эрүүл амттан идэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Бохь, эрүүл амттан өөртөө байнга авч яв

7 Тамхи татдаг хүмүүсээс хол байхыг хичээ

Америкийн Хорт хавдартай тэмцэх төвийн зөвлөж байгаагаар тамхинаас гарахыг хүсвэл хүн тамхичид ихээр цуглардаг газраас холдож, аль болох тийш зүглэхгүй байх ёстой. Та тамхи татдаг найз нөхдөдөө өөрийгөө тамхинаас гарч байгаагаа хэлээд, өөрийг тань уруу татахгүй байхыг сануулах ёстой юм. Тэдгээр хүмүүстэй цагийг өнгөрүүлэхийн оронд шинэ хоббитой болж, илүү эрүүлээр амьдрахыг зорь. Энэ нь та өөртөө шинэ амьдралын үүд хаалгыг нээж байгаагаас өөрцгүй юм.

Тамхи татдаг хүмүүсээс хол байхыг хичээ

8 Никотин орлуулагч эмчилгээний наалт ашигла

Ихэнх хүн никотин ямар хүчтэй бөгөөд энэ хорт бодисоос нэгэнт хамааралтай болсон бол түүнээс салах ямар хэцүү гэдгийг мэддэггүй. Эмч, сэтгэл зүйчид никотиныг ямар хортойг мэддэг болохоор тамхинаас гарах хүнд зориулж эмчилгээний наалт, бохь, хамрын цацлага зэргийг санал болгодог. Тиймээс та энэ төрлийн эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэж үзэхэд гэмгүй юм.

Никотин орлуулагч эмчилгээний наалт ашигла

Бонус: Зүү тавих засал, ховсын эмчилгээ үйлчилдэггүй

Судалгаагаар өдөрт 20-26 ширхэг тамхи татдаг хүн зүү тавих эмчилгээ хийлгэсний дараагаар тамхиныхаа тоог багасгаж 12-14 болгосон байна. Гэхдээ тэд эмчилгээ хийснээс найман сарын дараа эргээд их хэмжээний тамхи татах болжээ.

Зарим хүн тамхинаас гарахын тулд ховсын эмчилгээнд ордог. Гэсэн хэдий ч энэ нь тийм ч үр дүнтэй арга биш. Судалгаагаар ховсын эмчилгээ хийлгэсэн дөрвөн хүний нэг нь л тамхинаас гардаг байна.

Бонус: Зүү тавих засал, ховсын эмчилгээ үйлчилдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()